Нийтлэл 03 сарын 17, 2016

БАТЛАН ХАМГААЛАХ-д хамгийн их мөнгө зарцуулдаг 10 орон

Америкийн алдарт эрдэмтэн, Пулитцерын шагналт Jared Diamond-ийн бичсэнээр дэлхийн түүхийг өөрчилсөн гурван зүйлийн хоёр нь цэрэг, армитай шууд холбоотой. Тодруулбал буу бүтээж, ганг үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойш хүн төрөлхтний түүх өөрчлөгдсөн байна. Түүнчлэн ганг гаргаж авсан цагаас хүмүүс хүчирхэг зэвсэгийг үйлдвэрлэх материал нь бэлэн болж, шинэ төрлийн зэвсгүүдийг олон арваар нь турших болсон. Харин орчин үед өндөр хөгжилтэй орнууд өөрсдийн батлан хамгаалах салбартаа жил бүр маш их хөрөнгө зарцуулан үндэсний аюулгүй байдлаа хангадаг нь илэрхий болж өрсөлдөх болсон. Ингээд та бүхэндээ өнгөрсөн онд батлан хамгаалахдаа хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн 10 улсыг танилцуулж байна.

1.АНУ: Дэлхийн хамгийн хүчирхэг армитай гэгддэг АНУ өнгөрсөн онд Батлан хамгаалах салбартаа 581 тэрбум ам.долларыг зарцуулсан нь бусад орнуудаас хамаагүй тасархай үзүүлэлт юм. Одоог хүртэл дусаагүй байгаа Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаанууддаа чамгүй мөнгө зарцуулдаг. Түүнчлэн шинэ зэвсэгийн төслүүдэд олон сая ам.доллараар цацаж байна.

2.Хятад: Дэлхийн хамгийн их хүн амтай, мөн төдий чингээрээ хамгийн олон тооны цэргийг гаргах чадалтай БНХАУ  өөрсдийн батлан хамгаалах салбартаа 155.6 тэрбум ам.долларыг өнгөрөгч онд зарцуулсан. Үүнд нь өнгөрсөн хавар зохион байгуулсан ялалтын парадаараа үзүүлсэн шинэ зэвсгийн технологт зориулсан мөнгө нь багтаж байгаа биз.

3..Саудын Араб: Ойрхи дорнодын хамгийн баян гэж хэлж болох тус орон сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбартаа зарцуулах мөнгө нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Саудын араб өнгөрсөн жил өөрсдийн цэргийн салбарт 56 тэрбум 725 сая ам.долларыг зарцуулсан байна.

4.Их Британи: Дөрвөн улсын нэгдэл Их Британичууд 2015 онд 55 тэрбумыг батлан хамгаалах салбартаа төсөвлөсөн байна.

5.ОХУ:Манай хойд улсын Ерөнхийлөгч В.Путин өөрсдийн цэргүүд болон хувцас хэрэглэл, зэвсэг, пуужин зэрэгт нь 46 тэрбум 600 сая долларыг зарцуулсан байна.

6.Япон: Хөрш улсуудтайгаа үргэлж  арлын маргаантай Япончуудын цэргийн арми ямар ч тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдалд байх ёстой. Тиймдээ энэ салбартаа жил бүр багагүй хөрөнгө төсөвлөдөг.  Өнгөрөгч онд л гэхэд 40 тэрбум 300 сая долларыг армидаа зориулжээ.

7.Энэтхэг улс хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрт бичигдэж байгаа. Харин боломжит цэргийн тоо нь 1 325 000 хүрчээ. Тэд 2015 онд Батлан хамгаалах салбартаа  40 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.

8.Герман: Холбооны Бүгд Найрамдах Герман улс 36 тэрбум 300 сая ам.долларыг 2015 онд армидаа зориулжээ.

9.Франц: Европын өөр нэгэн улс Францчууд 35 тэрбум ам.долларыг өнгөрсөн онд зөвхөн армидаа зарцуулжээ.

10.Итали: Италичууд өнгөрсөн онд 34 тэрбум ам.долларыг Батлан хамгаалах салбартаа хөрөнгө оруулжээ.

Харин манай улсын Батлан хамгаалах салбарт зарцуулдаг хөрөнгө нь 2013 онд 155.2 тэрбум, 2014 онд 189.8 тэрбум байжээ. Харин 2015 онд улсын төсөвт 201 тэрбум 345.1 сая төгрөг тус салбарт баталж байжээ. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon