Нийтлэл 03 сарын 17, 2016

С.Ганбаатарын шантаажны дараагийн бай: Дээд шүүх

Маргааш улсын дээд шүүх дээр ХҮН намын даргаар Б.Найдалааг бүртгүүлэх  хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан болно. Энд болон энд дэлгэрэнгүйг харуулсан үйл явцын дараа ХҮН-ын нэг талын Удирдах зөвлөл  намын төв хорооны ээлжит бус хурлаараа  С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг даргаар томилж намын тамгыг шилжүүлсэн байдаг. Нөгөө талд мөн намын дарга, удирдах зөвлөл бий. Хоёр талын маргааны учир начир хаана байгаа талаар энд тоймлосон, гэхдээ эцсийн дүгнэлтийг дээд шүүх гаргана.

Энэ төрлийн маргаан дээд шүүхэд очиж байгаа анхны тохиолдол болохын хувьд энэ шүүх хуралдааны шийдвэр Монголын улстөрийн соёлын чиг хандлагад нэг шинэ бүлэг нээж, шинэ жишиг тогтоох нь дамжиггүй. Харин шүүх хурал болохын өмнөх өдөр буюу өнөөдөр С.Ганбаатар ба түүний нөхөд дээд шүүхийн шийдвэрт нөлөөлөх зорилготой,  шантаажлах маягийн пиар акцууд хийлээ. Өнөөдөр Д.Боргил тэргүүтэй намын гишүүд хэвлэлийн бага хурал хийж дээд шүүхэд мэдэгдэл гаргахын хамт,  Хан-уул дүүргийн ХҮН намын дарга Б.Мөнхцэлмэг  эрч хүчтэй отгон нам эрх баригч намуудыг бухимдуулж байх магадлалтай агаад, Б.Найдалаа нар бол бага дээр нь дарж авах гэсэн явуулга, намд шургалсан урвагчдын хуйвалдаан, эрх баригч намуудын айдас шүүхийн шийдвэрт нөлөөлөх вий гэсэн хардлага байгааг үгүйсгэхгүй гэх мэт ярилцлага өгчээ(энд). Өмнө нь ч С.Ганбаатар "бүлэглэлүүд" намайг ерөнхийлөгч болохоос айж байна гэхчлэн ярилцлага(энд) өгсөн нь "бүлэглэл" хэмээх хошин шогийн трэнд үг төрүүлсэн.Тэдний үзэж байгаагаар Дээд шүүх тэдний талд шийдэх нь л  шударга шийдвэр болох учиртай агаад, Б.Найдалааг намын даргаар бүртгэвэл МАНАН-ын дур зоргоор бусармаг шийдвэр гаргасан шударга бус шүүхийн нэр зүүх аж.

 

Маргааш Улсын Дээд Шүүх дээр Хөдөлмөрийн Үндэсний намын даргыг бүртгэх үйл ажиллагаа болох юм. Энэ явдалтай холбогдуулан Хөдөлмөрийн Үндэсний намын 18 аймаг,  9 дүүргийн  анхан шатны дарга, тэргүүлэгчид хэвлэлийн бага хурал хийлээ. Баян-Өлгий, Говь-Алтайгаас эхлээд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн намын хорооны дарга энэхүү хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн юм

Posted by Хөдөлмөрийн Үндэсний Нам on Thursday, 17 March 2016

"Монгол улсад хууль гэж байдаг юм бол, хэн нэг албан тушаалтны дур зорго үйлчилдэггүй л юм бол маргааш Ганбаатарыг бүртгэнэ".  Д.Миеэгомбо

 Бусад намаа ямар ч баримт үндэслэлгүй гүтгэж, ийм шантаажны мэдээ цацах чадвартай нь байгаа нь өөрсдийнх нь хэлснээр “хүн дээд үзэлтэй” “шударга” отгон нам үнэхээр “эрч хүчтэй” байгааг харуулав.  

Төр улсыг хүртэл нэг бус удаа хуурч залилж ирсэн С.Ганбаатарын толгойд улстөрийн оролцоо хийхээр сэтгэл шулуудсан залуусаар нам байгуулуулж, хамаг хар бор ажлаа хийлгэж аваад сонгуулийн сезон эхэлмэгц намын даргаа авч, заримыг нь мурих төлөвлөгөө өлхөн багтсан байх. Харин бохир тоглож, бохир тоглоомдоо ялж гаршсан  тэрээр  улстөрийн туршлагагүй өнөө хэдэн залуу нь хэн нь дүрмийн дагуу тоглож байгаа эсэхийг Монгол улсын хуулиар шүүлгэх хэмжээнд хүртэл тэмцэнэ гэж сэтгээгүй нь лавтай.  Үнэхээр зүй ёсны намын дарга мөн бол шударга ёсны дагуу шүүхийн шийдвэрийг хүлээж байвал зохилтой. Гэтэл сандрах шалтгаан байгаа хэрэг үү,  манай талд шийдэхгүй бол МАНАН-ын гар хөл шүү гэх ухааны улстөрийн нүүдэл хийхгүй орхиж тэссэнгүй.  Бусад намд ч намын дарга, сандал суудлын маргаан гардаг ч хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр хайнаа хагалж байсан түүх байхгүй аж.  Энэ утгаараа маргаашийн шүүх хуралдааны шийдвэр  ямар нэг явуулга, улстөрийн шантаажаас ангид  улстөр, намын удирдлага тойрсон маргааныг дүрмийн дагуу шийдэж болдгийг, шийдэх ёстойг харуулсан жишиг болж, бусад намын гишүүд залууст ч бохир улстөрийн эсрэг сөрөх хүч, зориг, итгэл өгөх нь лавтай.

Салхи зүсэх, зөвийг сонгох, бартаатай боловч үнэний замаар алхах хэзээ ч амар байдаггүй. Гэхдээ ямар ч улс үндэстэн хэцүү боловч зөвийг сонгосон шийдвэрүүд дээрээ  дараагийн шат өөд ахиж,  араас зэллэх сүрэгт зам засаж, шинэ ирээдүй өөт хөтөлж ирсэн түүхтэй. Англичууд аль тэртээ 13 дугаар зуунд хаант засаглалын хэмжээгүй эрхийг хязгаарлах Магна Картагаа баталж, ардчилсан төрийн үр соёолжийг суулгаснаар дараагийн хэдэн зуунд дэлхий дахинд аж үйлдвэр, соён гэгээрлийн салхийг хагалж өгөх их гүрэн болж хөгжсөн. Японы эзэн хаан Мэижи их гүрнүүдийн дарамтад эзний алба ээлжтэйг ухаж шинэ засгийн газарт төрийн эрхийг шилжүүлснээр 30 жилийн дотор эргээд тэмцэх хэмжээний үсрэнгүй хөгжилд зам гаргасан. Хаант Оросын хоёрдугаар Николай цаг үеийн асуулга дор зөв хэрнээ хүнд шийдвэрийг гаргалгүй зууралдсаар ямар төгсгөлд хүрснийг бид сайн мэднэ. Харин Монголд С.Ганбаатар эдийн засгийг, уул уурхайг, сүүлдээ бүр шүүхийг шантаажилж  намын удирдлага авах улмаар улсын тэргүүн болж залрахад хүртэл санаархдаг ийм улстөрийг хэн хэзээ хэрхэн дуусгах вэ?

Сэтгэгдэл бичих

    • Жадамбаа
    • 2016-03-19

    Хэт нэг талыг барисан мэдээ байна. Aргагүй Жадамбаа, Эрдэнэбулган хоёрын хөлсний бичээч байна. Дээд шүүхэд нөлөөлөх PR хийлээ гээд юу нь буруу байгаа. Тэр байтугай худалдаад авчихсан. томилохдоо үгэнд орно шүү гэж ам өчгийг нь авдаг нь хэвийн шүүдээ.

    • Ямар нь одоо болтол ганц ёлтойх юм хийгээгүй Ганбаатрыг шүтэж явдаг байна аа
    • 2016-03-19

    ggg

    • Songogch
    • 2016-03-18

    Huuli durmiig hooson ugeeree halhalj hol yavahgui, irged meddeg gedgiig oilgoo! Bi taniig 2012 ond songoson, odoo bol buruu gedge oilgoson.

    • МҮҮН шүү дээ ХҮН чинь
    • 2016-03-18

    Мүүнтэйгээ зайлаасай

    • МҮҮН шүү дээ ХҮН чинь
    • 2016-03-18

    Мүүнтэйгээ зайлаасай

    • Zochin
    • 2016-03-18

    Ene Ganbaatar bur elii balai boljee hoorhii

    • trends.mn
    • 2016-03-18

    (Аргументгүй, хэрүүл, доромжлолын чанартай комментуудыг устгав.)

    • Зочин
    • 2016-03-18

    Шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөх хэвлэлийн бага хурал хийлгэх, шүүхийн шийдвэр гарахыг угтаж олон нийтийн шуугиантай асуудлаар нийтлэл гаргахыг хориглосон хууль манайд шаардлагатай байна. Шүүхийг шантайглаж эхэлбэл төр гэж огт байхгүй болно. Орчин үеийн улс төрийн нам, бизнесийн өрсөлдөөнт тогтолцоонд (ардчилсан зах зээлийн тогтолцоо) улсын голч шугам, ноён нуруу нь шүүх байх ёстой байдаг. Иймээс шүүхийг явцуу нөлөөлөөс хамгаалсан хууль зайлшгүй шаардлагатай. Энэ жишиг бол аль ч ардчилсан хөгжсөн улсад байдаг зүй ёсны зүйл. энийг шэирлэхдээ нэгхуульч ийм коммент хийсэн бн

    • Зочин
    • 2016-03-18

    Ганбаатар ч сандарч байгаа юм байна даа. ядруухан л аргатай эр юм. эр хүн шиг ярилцаж болдоггүй л юм байх даа.

    • Зочин
    • 2016-03-18

    Ганбаатар гэж бас нэг Энхбаяр гараад ирэх бийдээ

    • Иргэн
    • 2016-03-18

    Эдний талд шүүх шийдвэрээ гаргавал мүүний нөлөөнд орсон гэж ойлгож болохнээ

    • zochin,
    • 2016-03-18

    Mooniihend oorsdod ni yal onoovol taarna, iun jahsaal tsuglaan, tedend Mongol ulsiin nutag devsger deer jagsaal hiih erhgui gedgiig ni oilguulaad. Ted Mongoliin irged bish, tednii oiun tarhi zurh setgel bie mah bodioroo moonii irged bogood moonii toloo gesen gants zorilgotoi humuus, tednii dund neg ni ch Mongol ulsiin toloo gesen setgeltei hun baihgui. Uchir ni ene moonii surgaalid ni ul niitsene, harin ch yaj Mongoliig moonii haant ulsiin noyorhold oruulah ve gej nariin tolovlogoo bolovsruulsan buleg etgeeduud baigaag hartsgaasan bizdee.

    • zochin,
    • 2016-03-18

    Irged ni moond orson uls ornuud bugd ediin zasgiin hyamrald orson orsoor ch baigaa, uchir ni tednii uil ajillagaa ni mash dalduur yavagddag, ediin zasgiin hyamrald orood baigaa shaltgaanaa tailbarlaj nedehiin argaggui mongon temdegtiin guilgeeg neg heseg gazart het hurimtluulj haasnaar uusej baigaag oorsdoo ch dotooddoo ilerhiildeggui. Tolgoigoo setgel zurhee busdad aldsan huneer buhel buten ulsiig udirduulval uls orniig eroolgui angald unagana bizdee. Oorsdiigoo mon hunii erheer hamgaaluulah gej uznee ted chini, oorsdoo iun hunii erh buu hel huniihee erhiig hudaldatsgaachihsan, gadnii hunii daalgavariig bieluulj yavaa ami amidralaaraa baritsaalagdchihsan mafinuud boltsgoochihson baigaagaa oorsdoo ch medehgui yavaa, tiim boltloo sohorson humuus uls udirdana gej hezee ch baihgui.

    • zochin,
    • 2016-03-18

    Mooniihniig bugdiig Mongoloos hoon gargah heregtei, ugui bol ediin zasgiin gun hyamrald orj urondoo barigdsaar etsest ni nutag devsgeree bugdiig mooniihend zaliduulna gesen ug, moon shashind orj etseg eh, eh nutgaasaa tatgalzaj tangarag orgoson humuuseer toroo udirduulna gej iu baidag ium, Tserendolgor bolon olon humuus mash todorhoi medeelel ogsoor baihad uuniig zui esoor shuuj chadahgui bol tiim deed shuuh gej baigaad ch hereg alga.

    • zochin,
    • 2016-03-18

    Mooniihniig bugiig Mongoloos hoon gargah heregtei, ugui bol ediin zasgiin gun hyamrald orj orondoo barigdsaar etsest ni nutag devsgeree bugdiig mooniihend zaliduulna gesen ug, moon shashind orj etseg eh, eh nutgaasaa tatgalzaj tangarag orgoson humuuseer toroo udirduulna gej hen baihavdee, Tserendolgor bolon olon humuus mash todorhoi medeelel ogsoor baihad uuniig zui busaar shuuj chadahgui bol tiim deed shuuh gej baigaad ch hereg Alfa.

    • zochin,
    • 2016-03-18

    Mooniihniig alban tushaald suuh ni buu hel Mongold uil ajillagaa yavuulahiig ni bur moson horigloh heregtei.

    • Ичмээр юм
    • 2016-03-18

    энэ хүн одоо болиосой!!! Эсвэл шидцэн мулгуу эсвэл үнэхээр юу ч мэдэхгүй цээжээ дэлдэгч болж таарч бн, ард түмэн гэдэгт би бас багтдаг юм шүү, маргааш эсвэл энэ шүүх н шийдвэр йн дараа МҮҮН-ий сүрт жагсаалт болох юм гэж ойлголоо

    • ББ
    • 2016-03-18

    Аливаа логиктой, эмх цэгцтэй системд нэг л худал хуурмаг зүйл орвол цаашид ямарч рационал дүгнэлт гаргах боломжгүй болдог. Өнөөдөр худал хуурмагийг хүлээн зөвшөөрвөл маргааш хулгайг (үнэндээ бол аль хэдийн зөвшөөрсөн) хүлээн зөвшөөрөх албан ёсны эрхийг өглөө л гэж ойлгох хэрэгтэй. Энэ хүн бол хаа явсан газраа ард түмний итгэлийг худалдаж, өөрт л ашигтай бол юугаар ч гэсэн улс төрийн хонжоо олдог хэзээ ч улс орны эрх ашигийг үнэнгээсээ бодож байгаагүй энэ цагийн хамгийн увайгүй хүн дээ. Энэ хүртэл өндрөө авсан нь үнэхээр харамсалтай бөгөөд гутамшигтай зүйл юм даа. Үнэндээ хэлэх муу үг олдохгүй байна.

    • nar
    • 2016-03-18

    Ямар ч их буруу мэдээллээр хангагдсан юм, юунч сүрхий нэртэй юм. Шал худлаа мэдээлэл. Найдалаа гэдэг хүнийг хрхв хүрэхгүй гишүүд л дагаж яваа даа хүү минь. Харин Ганбаатарыг Монголын ард түмэн мэдэж дагаж байна даа. Найдалааг Монголд хэнч танихгүй. Яахав сая ХҮН намын хуурамч даргын дүрд тоглосноорхэд гурван хүн таньж авсан биз. Гэхдээ Монголчууд Найдалаад хувь заяагаа даатгана гэвэл тэрүүн шиг тэнэг зүйл хаана ч байхгүй бизээ.

    • Зочин
    • 2016-03-18

    niitlel tun zuw daraalaltai bodit vneng bichjee, margaashiig l harah vldlee

    • Mongol
    • 2016-03-18

    Fengshu-geeree dagnasan bol arai deer baila . Gehdee bas ovoo tom gariin muunchin shuu Hinshuo

    • Зочин
    • 2016-03-17

    за ёстой юу ч ойлгосонгүй дээ. Яасан ч түг таг гэсэн бичигтэй юм бэ. Ядаж байхад эрх зүйн мэдлэг 0

    • Зочин
    • 2016-03-17

    Buruu nomiin fengshui chin mongoliin toriig zalgij medne shu

    • Зочин
    • 2016-03-17

    ene uhsenee shantaajildagiin zailval taarna

    • ayyayaya
    • 2016-03-17

    ene processiig uneheer daatstai dugnej bichjee shiidver ymar ch garsan bai ene niitlel uurd unen zuv uldeh bh daa

arrow icon