Нийтлэл 03 сарын 24, 2016

BMI Research нүүрсний үнийн таамаглалаа буурууллаа

BMI Research, ирэх жилүүдэд эрчим хүчний нүүрсний эрэлт хүлээлтээс бага байгаагаас үнийн таамаглалаа огцом буурууллаа. Компанийн одоогийн таамаглалаар 1 тонн нүүрсний дундаж үнэ 2016 он 51 ам.доллар, 2017 онд 52 ам.доллар болсон. Харин өмнөх таамаглалд 1 тонн нүүрсний дундаж үнэ тус тус 59 ам.доллар, 60 ам.доллар байсан.

Эрэлтийн таамаглал буурахад Хятадын нүүрсний хэрэглээний төсөөллийн бууралт голлон нөлөөлсөн аж. Ялангуяа нүүрсээр галладаг цахилгаан станцууд 2016, 2017 онд үргэлжлэн буурах төлөвтэй байна.

Энэтхэгийн цахилгаан станц дахь нөөц хангалттай байгаа ба дотоодын олборлолт өссөн зэргээс ойрын хугацааны импортын өсөлт дунд зэрэг байхаар байна. Энэ нь Хятадын эрэлт бууралтыг Энэтхэгийн эрэлт нөхөж чадахааргүй гэж үзсэн. Нүүрсний үнэ бага түвшинд тогтвортой байгаа нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн өсөлт саарч байгаатай холбоотой хэмээн BMI дүгнэсэн. Олборлолтын түвшин 2015 онд 3.9 хувиар агшсан бол 2016 онд 1.4 хувиар агшина хэмээн тус компани таамагласан. Харин гарц нь 2017-19 оны хугацаанд дунджаар жилийн 0.9 хувийн өсөлтийг үзүүлэхээр хүлээж байгаа аж. Энэ өсөлт нь 2012-14 онд 3.2 хувь байсан юм.

2014 оны нийт нүүрсний олборлолтын 68.4 хувийг бүрдүүлж байсан Хятад, Австрали, Индонез болон Америкт нийлүүлэлтийн эрс бууралт ажиглагдахаар байгаа бол Энэтхэг болон Колумб анхаарлын төвд байсаар байх аж. Нүүрсний үнийн цаашдын эрсдэл нь Ази дах нүүрсээр галладаг цахилгаан станцуудын бууралт, олон улсын хөрөнгө оруулагчдын нүүрсний төсөлд хийж буй санхүүгийн хязгаарлалт, Азийн орнуудын орчны бохирдол зэрэг багтаж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon