MЭК ХХК-иас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаад 3 сард авсан судалгаагаар иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдөд өгсөн үнэлэлт, дүгнэлтээс сонирхуулж байна
Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын хасах оноо С.Баярцогт руу шилжжээ.
Үүнийг “Цэнхэр үст” Э.Цэрэндолгорын үлээсэн шүглийн дуутай шууд холбоотой гэж таамаглаж байгаа юм. Учир нь Э.Цэрэндолгорын олон нийтийн сүлжээгээр цацсан Мүүний тухай асуудлын мөрөөр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн багийн бэлтгэн хүргэсэн нэвтрүүлэгт С.Баярцогт маш тодорхой агуулга бүхий кадруудаар дүрслэгдсэн.
АСЕМ-ийн эргэн тойронд үүсээд буй дуулианууд мөн л түүний нэртэй наалдан падаар наасан мэт яригдаж байгаа нь ч иргэдийн сэтгэл зүй, сонголтод нөлөөлж буй нь гарцаагүй. Энэ жагсаалтын шинэхэн зочин Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын муу нэрийн данс ийм бага хугацаанд гэхэд хангалттай оноо цуглуулсан
байна.
Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.
Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2016 оны 03-р сарын 7-нд эхлүүлж 2016 оны 03-р сарын 11-нд дуусгасан болно.
Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.
Судалгааны түүвэрлэлт: Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.
Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар: Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.
Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)
SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.
Сэтгэгдэл бичих