-2015 оны жилийн эцсийн нэгтгэлээр нийт 17 компани даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээлж байна. Тайлант хугацаанд даатгалын салбарын нийт хөрөнгө 147.1 тэрбум төгрөгт хүрсэн
байна. 2015 оны жилийн үзүүлэлтээр салбарын нийт хураамжийн орлого 113.9 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 5 тэрбум гаруй төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон байна.
-Дизель хөдөлгүүрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Cummins” компани Монголд албан ёсны салбараа нээлээ.
“Cummins Mongolia Investment” компани уул уурхай, дэд бүтэц, зам тээврийн салбаруудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлэх юм. 2011 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа “Cummins”-ийн хувьд өнгөрсөн хугацаанд нийт найман сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
-Монголбанк: 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлснээс хойших эхний 9 хоногт 461 иргэнд 21.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн өмнө нь 8 хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан байсан иргэдээс 528 зээлдэгч 21.8 тэрбум төгрөгийн зээлээ 5 хувийн хүү рүү шилжүүлсэн
байна.
-Лондонд төвтэй “World Economics” байгууллагаас сар бүр танилцуулдаг Монгол Улсын борлуулалтын менежерүүдийн индекс гуравдугаар сарын байдлаар 31.8-аас өсч, 33.4 болсон байна.
-2015 оны эцсийн байдлаар санхүүгийн тайлангийн мэдээгээр Mongolian Mining Corp-ны нийт нүүрсний борлуулалт өнгөрсөн жилээс 70% буурч 1.5 сая тонн болсон
бөгөөд орлогын хэмжээ өмнөх жилээс 3 дахин буурч 99.5 сая ам.доллар болсон байна. 2014 онд тус компанийн нийт борлуулалтын орлого 328.3 сая ам.доллар байсан аж. Мөн 2014 онд 1 тн коксжих нүүрсийг 83.5 ам.доллар борлуулж байсан бол 2015 онд 1 тн бүрэн коксжих нүүрсийг $63.2-аар борлуулсан нь жилийн дүнгээр 24%-р буурсан үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл бичих