Нийтлэл 03 сарын 30, 2016

Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй буюу Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд өгөх иргэдийн үнэлгээ

MЭК ХХК-иас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаад 3 дугаар сард Хотын захирагчийн үйл ажиллагаанд  иргэдийн өгсөн үнэлэлт, дүгнэлтээс сонирхуулж байна.

“За ёстой явахгүй нь ээ” гэж уулга алдаж байсан минь саяхан. Гурван сарын өмнөх үг. Тэр үед хотын иргэдийн 19 хувь нь Э.Бат-Үүл захирагчаа “онц+сайн” гэж үнэлж байсан. Энэ тоо өнгөрөгч нэгдүгээр сард 8 хүртлээ навс унасан. Харин энэ сард 17 болж өсчээ. Сүүлийн 4 жилд хотдоо “эрс шинэчлэл” хийсэн гэж 1000 сэтгүүлч цуглуулж байж зарласан хотынхны ажил иргэдээс ийм хэмжээний дэмжлэгтэй байгаа нь чамлалттай л юм. Сайн мэдээ гэвэл нийслэлийн ажил Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн ажлаас даруй 10 гаруй хувиар дээгүүр үнэлгээтэй байна.

Газар хувьчлахдаа, хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахдаа, хямд үнэтэй орон сууцаа борлуулахдаа, түрээслүүлэхдээ сугалаа сугалуулж, амь эрсдэлгүй зам хөндлөн гардаг азтай голионы үлгэр зохиож суухаар “зөвлөлдөх ардчилал”-ын зарчмыг сонгох цаг болж дээ! Эргэн сануулахад өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх 14 төсөл, арга хэмжээний талаар ийм хэлэлцүүлэг өрнүүлж байсан туршлага бий юмсан. Тодруулбал метрополис хотын 1,3 сая иргэний төлөөлөл 315 иргэнийг энэхүү хэлэлцүүлэгтээ урьж оролцуулж, 14 төслөө хамгийн сайн, хэрэгтэй эсэхээр нь эрэмбэлсэн. Энэ эрэмбэ дарааллынхаа дагуу төслүүдээ хэрэгжүүлэхээр болж байсан. Эхлүүлсэн сайн санаачлагаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг энэхүү судалгааны дүн сануулж байх шиг байна. 

 


 

Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2016 оны 03-р сарын 7-нд эхлүүлж 2016 оны 03-р сарын 11-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалгааны түүвэрлэлт: Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон. 
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар: Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

Сэтгэгдэл бичих

arrow icon