Дэлхийн эдийн засаг унаж эхлээд байгааг бэлхнээ харж болохоор байна.
Харин үүний эсрэг арга хэмжээ авах ёстой бодлого боловсруулагчид зангилаа дунд гацчихаад байна. Өнгөрсөн сарын сүүлээр Шанхайд G-20 дээд хэмжээний уулзалт болж дэлхийн эдийн засгийн төлөв, улс орнуудын бодлого боловсруулагчдын талаар ОУВС дүгнэлт, зөвлөмж хүргүүлсэн. Мөн Олон улсын валютын сангийн зүгээс дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулаад (2016 онд 3.4 хувь, 2017 онд 3.6 хувь) байгаа ба уулзалтын үеэр дахин бууруулахаар хүлээгдэж байгаагаа мэдэгдсэн.
Ихэнх хөгжингүй эдийн засагт сэргэлт төдийлөн сайн явагдахгүй, эрэлт болон нийлүүлэлт аль аль нь хангалтгүй түвшинд байна. Хөгжиж буй эдийн засагт гадаад санхүүжилтийн боломж багасаж, өсөлтийн хэтийн төлөв бууралттай ба бодлого боловсруулагчид эмзэг байдлаас сэргийлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх уян хатан бодлогыг хэрэгжүүлэх сорилттой тулгараад байна.
ХӨГЖИНГҮЙ ЭДИЙН ЗАСАГ: ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН НЭГЭН ЗЭРЭГ ДЭМЖИХ
Эрэлтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх нөгөө талаас бодит гарцыг өсгөх бүтцийн өөрчлөлтийг хийснээр тогтвортой өндөр эдийн засгийн өсөлтийг хангаж чадна. Хэдий инфляци зорилтот түвшингээс бага байсан ч Мөнгөний уян хатан бодлогыг хэрэгжүүлсэн хэвээр байх хэрэгтэй.
АНУ бодлогын хүүгээ 12 дугаар сарын дундуур нэмэгдүүлсэн.
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь цалин, үнийн дарамттай уялдан хэрэгжих ба инфляци Холбооны Нөөцийн Сангийн дунд хугацааны зорилтот түвшин болох 2 хувь руу тогтвортой өсч байгаа юм. Европын холбоонд Европын төв банкны хөрөнгө худалдаж авах хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг сэргэх итгэл нэмэгдэж, санхүүгийн нөхцөл байдал сайжирсан. Инфляци бага түвшинд хэвээр байгаа ч Европын төв банк үнийн тогтвортой байлгах зорилтдоо хүрэхийн тулд бүхий л арга хэмжээгээ авах хэрэгтэй гэж ОУВС-ийн зүгээс үзсэн. Японы төв банкны зүгээс дефляцийн хямралаас сэргийлэх зорилгоор сөрөг хадгаламжийн хүүг хэрэгжүүлсэн.
Уг бодлогыг үр дүнтэй байлгахын тулд төсөв, бүтцийн өөдрөг хүлээлттэй орлогын бодлогоор дэмжсэн.
Мөнгөний бодлогод хэт их найдахаас илүү хөрөнгө оруулалт дээр анхаарлаа хандуулж богино хугацааны зохистой сангийн бодлогоор эдийн засгийн сэргэлтийг дэмжих хэрэгтэй. Бүтцийн өөрчлөлт хийж гарцыг нэмэгдүүлэх нь чухал юм.
Сайн боловсруулсан бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр нь тухайн улс оны нөхцөлд тохируулж хэрэгжүүлж чадвал урт хугацааны өсөлтийг хангаж хөрөнгө оруулалт, хэрэглээг дэмжиж ирээдүйн хүлээгдэж буй орлогыг нэмэгдүүлж чадна. Зарим бүтцийн өөрчлөлтүүд бүтээгдэхүүн, ялангуяа үйлчилгээний салбарыг зах зээлд нэвтрэхэд үүсэх хязгаарлалтуудыг бууруулж, эрэлтийг шууд дэмжиж байна.
Америкт хөдөлмөрийн нийлүүлэлт, бүтээмж, өсөлтийг дэмжихийн тулд хэд хэдэн бодлогын ажлуудыг эхлүүлээд байна. Үүнд орлогын татварыг хасалт хийх, цалингийн доод түвшинг өсгөх, гэр бүлийг дэмжих, хүүхдийн боловсрол олголтыг сайжруулах, чадварт суурилсан цагаачлалын бодлого мөн дэд бүтцийн хөгжил, инновацийн урамшуулал, мэргэжлийн сургалт багтаж байна.
Европын бүс нутагт шинэчлэлтийг хөдөлмөр, бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт голчлон хийж байна. Мөн бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулж, хувийг салбарт чиглэсэн оруулсан хөрөнгө оруулалтыг дэмжих өөрчлөлтүүдийг хийж байна. Европт орж ирээд буй цагаачлалын урсгалыг хөдөлмөрийг хүч болгон ашиглах нь зүйтэй.
Энэ нь нэг талаас орогнол хайгчдад зориулсан сангийн тэлэлт нөгөөтэйгүүр бага зардалтай хөдөлмөрийн хүчин зүйл болно.
ХӨГЖИЖ БУЙ ЭДИЙН ЗАСАГ: ЭМЗЭГ БАЙДЛЫГ БУУРУУЛЖ БОДИТ ГАРЦЫГ ӨСГӨХ
Хөгжиж буй эдийн засагт эмзэг байдлыг удирдаж, гадаад санхүүгийн хязгаарлагдмал нөхцөл байдал дасах, уян хатан бодлого хэрэгтэй. Үүний тулд макро эдийн засгийн зохистой хүрээнд хяналтыг чангатгах. Түүхий эдийн экспортлогч улс орнууд үнийн бууралтаас үүдсэн алдагдлын төсвийн нөөцөөр нөхөх шаардлагатай хэвээр байна.
Ихэнх орнууд төсвийн тохируулга хийж, илүү үр ашигтай, хяналттай төсвийн зарцуулаг хийх, төсвийн өөр орлогын эх үүсвэрийг олох нь зүйтэй. Валютын ханшийн савалгаа нь гадаад сөрөг шок, ялангуяа ханшийн сулралтын баланс дээрх нөлөө, дотоодын инфляцид үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх эх үүсвэр болоод байна.
Хятад тогтвортой өсөлтийн үзүүлэх эдийн засгийн шилжилтийг хийхийн тулд өндөр хөшүүргээс шалтгаалсан эмзэг байдлыг бууруулж, валютын зах зээл дах хүчээ өсгөж байна. Валютын ханшийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, шилжилттэй холбоотой эдийн засгийн өсөлтийн удаашралыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл тооноос хэлбэл чанар нь чухал. Шилжилтийн үйл явц нь гадаад дам нөлөөтэй байх шинжтэй байна. Ялангуяа санхүүгийн сувгаар дамжсан худалдаа, түүхий эдэд нөлөөлөхөөр байна. Хятадын эдийн засгийн шилжилтийг сайн төлөвлөгөөний дагуу хийж чадвал дэлхийн эдийн засгийг өсөлтийг сааруулж, эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байх боломжтой. Олон улсын байгууллагуудаас Хятадын шилжилтэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.
Энэтхэгт гадаад эмзэг байдал багасаж, инфляци хүлээгдэж байснаас хурдан буурсан. Гэхдээ тогтвортой өндөр түвшинд байгаа хүлээгдэж буй инфляци, төсвийн өндөр алдагдал нь макро эдийн засгийн томоохон сорилт хэвээр үлдэж байна. Инфляци болон инфляцын хүлээлт дорвитой бууртал Мөнгөний хатуу бодлого баримтлах нь зүйтэй байна.
Татварын тогтолцоонд хийж буй шинэчлэл, татаасын бууралтыг зэргээр хийгдэж буй төсвийн нэгтгэлийг үргэлжлэн явуулан нь зүйтэй. Аж ахуй нэгжийн санхүүгийн нөхцөл байдал, банкуудын хөрөнгийн чанарт учраад буй санхүүгийн эрсдэл тодорхой бус үлдсэн.
Бразилд хэрэгжүүлж буй хуучин болон макро эдийн засгийн хосолсон оновчтой бодлого нь хөрөнгө оруулагчдыг татах, улс төрд итгэх итгэлийг нь сэргээж байна. Засгийн газрын зүгээс богино хугацаанд нийгмийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд үүсвэр асуудлуудыг тодруулж уян хатан бус, тогтворгүй зарлагын бүрэн эрхийг хязгаарлах төсвийн бодлого явуулах. 2017 онд зорилтот инфляцын түвшинг 4.5 хувь гэж заасан ба үүнд хүрэхийн тулд мөнгөний хатуу бодлого шаардлагатай.
Орост газрын тосны үнийн уналтаас шалтгаалж 2016 онд төсвийн дунд хугацааны зарим зохицуулалтуудыг хийж, нэгтгэлийн үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлагатай. 3 жилийн төвийн төлөвлөгөөг дахин боловсруулж, газрын тосны үнэтэй нийцүүлвэл бодлогын тогтвортой бус байдлыг бууруулж, тохируулгыг дэмжинэ. Мөнгөний зөөлөн бодлогыг сүүлийн үед түр зогсоогоод байгаа нь рублийн ханшны сулралт, гадаад эрсдэл болон инфляцыг онилох шинэ бодлогод итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болж байна.
Сэтгэгдэл бичих