Монгол Улс БНХАУ-аар дамжуулан Иранаас газрын тос худалдан авч магадгүй байна. Үүнтэй холбоотой яриа хэлцэл эхэлсэн гэдгийг Ираны Үндэсний газрын тосны компанийн Олон улсын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал Мохсен Гамсари мэдэгдлээ. Өнгөрсөн 12 дугаар сард Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Иран улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр тэрбээр Ираны Газрын тосны сайдтай уулзаж ярилцсан юм. Энэ нь газрын тосны нийлүүлэлттэй холбоотой хэлэлцээг сэргээхэд ихээхэн ач холбогдолтой уулзалт болсон байна. Ираны Газрын тосны сайд Жавад Зариф нарын уулзалтын үеэр БНХАУ-ын компаниудаар дамжуулан Монгол Улсад 50-60 мянган баррель газрын тос нийлүүлэх бололцоотой гэдгийг онцолж байжээ.
Барилгын ажил нь царцсан компаниудад векселиэр санхүүжилт олгохоор ажиллаж байгаа гэж тус салбарын сайд удирдах ажилтны зөвлөгөөний үеэр мэдээллээ. Эхний ээлжинд 22 төсөлд 103 тэрбум төгрөгийн векселийн санхүүжилт олгохоор Барилга, Хот байгуулалтын яам төлөвлөжээ.
Энэ оны I улиралд харилцаа холбоо, шуудангийн салбар 169 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар бага бөгөөд 2014 оны I улирлаас хойш байгаагүй бага үзүүлэлт болж байгаа аж. Нийт орлогын 70 хувийг хүн амаас олсон орлого бүрдүүлсэн бөгөөд ялангуяа үүрэн операторуудын орлого дийлэнхийг бүрдүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт таван компани “default” болон дампуурал зарласан болохыг “S&P” агентлаг мэдээллээ. Ингэснээр он гарсаар “default” зарласан компаниудын тоо нийт 46 хүрээд байна.
2016 оны I улирлын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд, ялангуяа ханшийн уналт 2008 оны хямралын үеийн хэмжээнд байгааг marketinfo цахим хуудасны шинжээчид дүгнэсэн байна. Тайлант хугацаанд уул уурхайн салбарын хувьцааны ханшийн уналт дунджаар 32.37 хувь байжээ. Эх
сурвалж: bloombergtv.mn; ikon.mn
Сэтгэгдэл бичих