Австри, Германд, Гитлерийн "Meinkampf" (Миний амь тэмцсэн тулаан -И.Ц.) хѳрѳг бүтээлийг худалдах, унших, хадгалах хориг тавигдсан
аас хойших мѳчигхѳн хугацаанд судлаачид, нийгэм зүйчид oн жилээр ѳвѳртѳѳ жоорлож байсан холбогдолтой, сонирхолтой материалуудаа боловсруулан, нийтлэл, ѳгүүллээр уншигчдыг пологтуулав. Тэндээс ганц нэгийг гүйлгэн харах явцад, Германы залуу ардчилал мѳхлийн ирмэгт очсон түүхэн баримт, зарим дүгнэлтуүүд байсан нь манайдаа сургамж болохоор зүйл мэт санагдлаа. Германы улс тѳр судлаачид Ваймарын БНУ мѳхсѳн, сѳнѳсѳн гэж хэзээ ч бичиж байгаагүй
, одоо ч бичдэггүй, мѳхѳх шахсан л гэцгээдэг хэвээрээ. Түүхийн бичээст Герман түмний үлдээсэн...politischen Morden zu kaempfen...хэмээх дүгнэлт нь нээрээ л Ваймарын Их гүрнийг мѳхсѳн, сѳнѳсѳн гэсэн утгыг илэрхийлэхгүй, улс тѳрийн хүчирхийлэл хийж, үхлийн ѳмнѳх амь тэмцсэн байдалд улс орноо аваачсан гэдгээр ойлгогдож байна. Оросын эх сурвалжаар тархиа цэнэглэсэн монголын улс тѳрчид, Веймарын БНУ нуран унасан, хѳрѳнгѳтний ардчилал гэгч нь тогтолцооны хувьд ѳѳрийгѳѳ сѳнѳѳсѳн гэсэн ойлголттой явдаг нь маш буруу мэдлэг ажээ. Бүх юм тов тодорхой болсоор байна. Оросын түүхчид, судлаачид тухайлвал, 2012 онд ТГПУ ( Тулын Улсын Багшын Их сургууль-)-иас эрхлэн гаргасан түүхийн сурах бичигт Гибель Веймарской Республики ( Ваймарын БНУ-ын мѳхѳл) гэсэн бүлэг орсон байна. Агониа ( agonia) гэхийг түүхийн хэллэгт оруулан "мѳхѳл" хэмээн утга гажүүлан хѳрвүүлсэн бололтой байна. Гитлерийн Meinkampf-ыг "Mоя борьба" гэж орчуулжээ, болхидуу л юмдаа. Немцүүд kampf гэдгээр үхэл нүүрлэсэн орчинд амь ѳрсѳн тулалдахыг хэлдэг
. Жишээ нь гладиаторуудын тулаан бол Кампф юм. Ваймарын Их гүрний 1933 оны 1 сарын 30-аас ѳмнѳх 5 жилийн түүх бол мѳхлийн ѳмнѳх амь дүйсэн тулаан байсан, гэхдээ Германы ардчилал саатсан болохоос үхээгүй гэж үзсээр ирсэн юм билээ. Түүхэнд тэрээр, ЗАЛУУ АРДЧИЛЛЫН АГОНИА ( agonia) буюу миний чадан ядан орчуулснаар ЗАЛУУ АРДЧИЛЛЫН АМЬ ДҮЙСЭН ТЭМЦЭЛ гэдгээр тэмдэглэгдсэн байдаг. Ваймарын түүх нь Германы ардчилал, түүнийг нугаслах гэсэн санаархалтай хийрхүү эх орончдын хооронд ѳрнѳсѳн амь тэмцсэн тулааны түүх юм. Дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд ч Германы ардчилал амьд, чухамдаа агониал байдалд ч амьдарсаар байсан гэдгийг л нотлон хэлээд байгаа юм.
хэмээн харамсалтайгаар асууж байна..Ваймарын БНУ-ын улс тѳрийн амьдрал Молдавын тѳр засгийн ѳнѳѳгийн тѳлѳв байдалд дүрээрээ буулаа. Хэдэн олигархи баячууд, экстремист хүчнийг санхүүжүүлж, ардчиллын эсрэг турхиран замбараагүй байдлыг бий болголоо. Молдавчууд түүх бичиж байгаа, гэхдээ ямар түүх бичээд байна вэ, ингэхэд?
Монголын ардчилал агониал ( үхлийн ѳмнѳх) байдал руу ойртсоор байна
. Олигархиуд үгсэн нэгдэж, экстремист бүлэглэл үүсгэн бамбай болгон урдаа барьж, тѳр цагдаа, АТГ-тай тэмцэл явуулж байгаа нь процессыг түргэтгэж байна. Нийгэм бухимдалтай үедээ туйлийн мэдрэмтгий байдаг
. Цагдаа руу давшлаад эхэлсэн энүүхэн агшинд гэхэд л гэмт хэрэг огцом ѳсч байгааг бид ажиж байна. Цагдаа руу дайрч, элдвээр доромжилж явдаг ухамсар мѳчиг хүмүүст ѳгѳѳш болж байна. Тэрнээс ч цааш юм мэдрэгдэж байна. Олигархиуд ѳѳрсөддѳѳ зориулж эрх зүйн орчин үүсгэж байгаа нь цагийн байдал ноцтой болсныг гэрчилнэ. Хуулийн эсрэг олигархийн тэмцэл тѳгсгѳл рүүгээ хандаж байгаа гэвэл туйлийн хариуцлагагүй дүгнэлт болно, тэмцэл кампф байдлаар үргэлжилж байна.гэж бичицгээж байна. Консенсус бол манай улс тѳрчдийн яриад байгаа тохиролцолоос ялгаатай ойлголт. Энэ тухай би энд дурсаж байсан санагдана. Тохиролцол бол буулт хийн зѳвшилцѳх, хуйвалдахыг хэлнэ, консенсус бол ерѳнхий зарчмаа барин, харилцан ойлголцохыг хэлнэ. ЕРѲНХИЙ ЗАРЧИМ нь Монгол улсын нийтлэг эрх ашиг мѳн, цаашдаа ч байх ёстой зүйл. Хувийн сонирхолд зохицуулж нийтлэг эрх ашгаа унaгаж байгаа нь туйлийн зарчимгүй, хариуцлагагүй үйлдэл мѳн. Энэ бол сонгуулийн угтал ажиллагаа, шоу тоглолт аль нь ч биш, тѳѳрѳгдѳх хэрэггүй. Харин бодитойгоор ѳрнѳж буй процесс, ирж яваа аюул гэж үзвэл таарна.тэр хэдэн үндэслэл бол үнэний хувьтай, гэхдээ гол нь бүх шалтгаанууд нэгэн цаг үед давхцсанд байгаа юм, хамгийн гол шалтгаан нь цагт нь консенсус хийж чадаагүйгээс л болсон
Гитлер тѳрѳлхийн фашист байгаагүй, фашизм Гитлерийг тѳрүүлээгүй
, ардчиллыг нуга дарах гэсэн хуйвалдаан, тэрс үзэлтнүүдийн хэрүүл дундаас олигархиудаар дэмжүүлэн гарч ирсэн овсгоотой эр. Түүнд нацист болох үндэслэл байсан уу гэвэл мэдээж байсан, гагцхүү тэр нь боловсрол эзэмшиж амжаагүй, нийгмийн дунд байр суурь олж чадахгүй ядаж байгаадаа хорссон, улмаар ѳѳрийхѳѳ арчаагүй байдлын ѳшѳѳг хэнээс ч, ямар ч хамаагүй аргаар авах гэсэн галзуурсан тэмүүлэл байсан юм. Тэр, солиотой тэмүүлэл биелэгдэхэд Ваймарын Их гүрний тѳрийн сул дорой, нэр хүндгүй, консенсус хийх чадваргүй байдал ѳгѳѳш болж, сайхан боломжийг олгосон байдаг. Манайхаар бол Ганбаатар, Баттулга, Уянга, Энхбаяр...нарын л нэгэн адил боловсрол нимгэнтэй, үндсэрхэг үзэлтэй экстремист хандлагатай залуу, үндэсний замбараагүй байдлын дундаас эмх цэгц, эв нэгдлийг тогтоож, тусгаар тогтнолоо хамгаалах популист лоозонтойгоор урган гарч ирсэн НИЙГМИЙН УРГАМАЛ. Монгол улс сѳнѳж байна, ангал руу уналаа, ѳрѳнд баригдлаа, ард түмэн ядуурлаа, эдийн засгийн алан хядлагад ѳртлѳѳ, гаднын боолчлолд сѳгдлѳѳ, гарах газаргүй боллоо гэх мэт элдвийн экстремист суртлууд нийгмийн сэтгэлгийг бохирдуулж байна. Хүндрэлтэй асуудал мэдээж байгаа, гэхдээ арайхийж суурий нь тавьсан ардчиллын үнээр шийдэх ёстой асуудал уу? Үгүй, энэ бол ТАРХИ УГААЛГА. Хатуу хүний лантуу гар хэрэгтэй болжээ гэсэн санааг хүмүүсийн тархинд суулган илбэдэж байна. Гитлер ийм суртал явуулахын тулд зориуд ѳѳрѳѳ илтгэх урлагийн дамжаанд орж суралцсан түүхийг эргээд нэг саначих хэрэгтэй. Жүүд гэдгээр Гитлер хэдэн сая иргэнээ тонилголоо, одоо манай медиад дэлгэрсэн ХУЖАА, ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗ...хэмээн ард түмнийхээ нэгээхэн хэсгийг гадуурхан ялгаварлах болсон тархи угаалт, геноцит болон хувирах тохиол ирж болохыг үгүйсгэх арга байхгүй. Фашист фашистаар тѳрѳхгүй, экстремистүүд дотроос урган гардаг. Фашизм, неонацизм ямар ч улсад хэзээ ч үүсэх боломжтой болжээ гээд Путин хэлчихсэнийг бас ойшоочих ёстой байх.