Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-Тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 14 бүлгийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварыг 15-20 хүртэлх хувь болгож нэмэгдүүлэх тогтоол хэрэгжиж эхэллээ. Үүнд сүү, сүүн бүтээгдэхүүний импортын татвар бараг гурав дахин,
ноосон эдлэлийнх хоёр дахин, төмс хүнсний ногоо болон тавилгын импортын татвар дөрөв дахин нэмэгдэж
байгаа юм.
-Арилжааны банкууд 2016 оны гуравдугаар сард нийт 1344 зээлдэгчид 82.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Ингэснээр нийт ипотекийн зээлийн үлдэгдэл 3 тэрбум 565.3 сая төгрөгт хүрч, зээлд нийт 81 мянга 15 иргэн хамрагдаад
байна.
-Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа худалдсаны орлогын талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэ сарын эхээр иргэд “Эрдэнэс-Таван толгой” компани дахь өөрийн эзэмшлийн 1072 ширхэг хувьцааг худалдах хүсэлт нэмэгдэж, нөгөө талаас худалдан авах эрэлт гарч ирсний дээр үнэт цаасны данс нээснээр хувьцаа мөнгө болох талаар худал мэдээлэл тархаад байгаад Санхүүгийн Зохицуулах Хорооноос анхааруулга өглөө. Үүнд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа учир хувьцааг худалдах нь хууль бус
юм.
-“Rio Tinto” групп 1.36 тэрбум ам.долларын бондоо эргүүлэн худалдан авсан
байна. Цаашид худалдаа авалтын хэмжээг 1.5 тэрбум ам.долларт хүргэнэ гэж мэдээлээд байгаа юм.
Сэтгэгдэл бичих