Нийтлэл 05 сарын 05, 2016

Үүл даргад өгөх үнэлгээ

MЭК ХХК-иас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаад 4 дүгаар сард Хотын захирагчийн үйл ажиллагаанд  иргэдийн өгсөн үнэлэлт, дүгнэлтээс сонирхуулж байна. 

“За ёстой явахгүй нь ээ” гэж уулга алдаж байсан нь саяхан. Гурван сарын өмнөх үг. Тэр үед хотын иргэдийн 19 хувь нь Э.Бат-Үүл захирагчаа “онц+сайн” гэж үнэлж байсан. Энэ тоо өнгөрөгч нэгдүгээр сард 8 хүртлээ навс унасан. Харин энэ сард онц+сайн үнэлгээ 18 болж өсчээ.

Сүүлийн 4 жилд хотдоо “эрс шинэчлэл” хийсэн гэж 1000 сэтгүүлч цуглуулж байж зарласан хотынхны ажил иргэдээс ийм хэмжээний дэмжлэгтэй байгаа нь чамлалттай л юм. Сайн мэдээ гэвэлнийслэлийн ажил Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн ажлаас даруй 10 гаруй хувиар дээгүүр үнэлгээтэй байна.

 

Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2016 оны 04-р сарын 7-нд эхлүүлж 2016 оны 04-р сарын 12-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалгааны түүвэрлэлт: Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар: Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon