Нэг оюутан утсаар ярьж байна.
Ээж, мөнгө хурдан явуул л даа. Би хонхны баяраар өмсөх тасарцан плаж sunday-д харсан. Хурдан авахгүй бол хүн авчихна.
Ээж: Миний охин чинь саяхан нэг плаж авсан биз дээ. Тэрийгээ өмсчихөж болохгүй юм уу.
Охин: Үгүй ээ, ээж тэр чинь арай л загвар муутайг авчихсан байна лээ. Манай ангийн Намуунаа 190 мянгаар үнэн тасарцан, шинэ загварын плаж авсан байна лээ. Би тэгээ л айлын хүүхдүүдээс дутаад хуучин плажаа өмсөж байх юм уу. Ичмээр биз дээ. Та ч гэсэн охиноо ганц удаа сургууль төгсөж байхад муухай байлгахыг хүсэхгүй л байгаа биз дээ.
Ээж: Заа заа. Ээж нь мөнгө явуулъя. Хэд хэрэгтэй юм?
Охин: Плажны мөнгө 180 дээрээс нь ээмэг зүүлт авна, бас нүүрээ будуулж, үсээ засуулахаар нэг салонд захиалга өгчихсөн. Том салон болохоор жаахан үнэтэй л юм билээ. Гэхдээ ганц л удаа хонхны баяр тэмдэглэх юм чинь.
Ээж: Заа заа. Ээж нь хүнээс зээлээд ч болов хэрэгтэй мөнгийг нь явуулъя.
Охин: Бас багшид бэлэг авч өгөх мөнгө хэрэгтэй шүү. Хурдан явуулаарай..... энэ бол хонхны баяраа хийх гэж байгаа оюутнуудын аав ээжтэйгээ ярьдаг өдөр тутмын яриа.
Бид энэ удаагийн сурвалжлагаараа оюутнууд хонхны баяртаа хэр их мөнгийг юунд зарцуулдаг, зарцуулсан мөнгө өөрт нь хэр үр нөлөөтэй байдаг, хонхны баярын мөнгөө хэмнэсэн бол тэр мөнгөөрөө юу хийж болох байсан тухай харуулахыг зорьсон юм. Оюутнуудын төлөөлөл болгож гурван их сургуулиар орлоо.
Эхний уулзсан охин бол, АШУИС-ыг их эмч мэргэжлээр төгсөж байгаа Хандаа. Энэ жил
хонхны баяртаа 985,500 төгрөг зарцуулж байгаа.
Үүнд: зугаалга-82,000, pомбо, диплом- 53,500, монтаж-70,000, багшдаа бэлэг-90,000, дээл- 210,000, плаж- 150,000, гутал-140,000, үс засалт, нүүр будат, гоёл чимэглэл- 70,000, pесторан цайллага- 120,000Дараагийн уулзсан оюутан бол МУИС-ийг химич мэргэжлээр төгсөж байгаа Цолмон. Энэ жил хонхны баяртаа ойролцоогоор 900 мянган төгрөг зарцуулж байгаа гэнэ. Үүнд: ресторан, монтаж- 190,000, ромбо, диплом- 25,000, зугаалга-80,000, дээл- 250,000, плаж- 150,000, гутал-140,000, гоёл чимэглэл, нүүр будалт, үс- 65,000.
Харин түүнийг Халиун гэдэг. Улаанбаатар их сургуулийг эдийн засагч мэргэжлээр энэ жил төгсөж байгаа. Тэрээр хонхны баяртаа оройлцоогоор 745 мянга орчим төгрөг зарцуулж байгаа гэнэ. Үүнд, ромбо диплом- 45,000, багш бэлэг- 35,000, монтаж-50,000, ресторан- 125,000, зугаалга-150,000, дээл- 170,000, плаж-120,000, гоёл чимэглэл, нүүр будалт, үс- 50,000 төгрөг
-ийг зарцуулж байгаа тухайгаа ярисан юм.
Гэхдээ энэ гурван оюутны хувьд ангийнхнаасаа хамгийн бага төсвөөр хонхны баяртаа оролцож бөгөөд тэдний ангийнхан дээд тал нь нэг сая болон түүнээс дээш мөнгөөр хонхны баяраа тэмдэглэж байгаа гэнэ. Эндээс нэг оюутан хонхны баяртаа дунджаар 900 мянган төгрөг зарцуулдаг
гэж үзвэл сүүлийн 3 жилийн хугацаанд төгссөн нийт оюутнууд хэдэн төгрөг хонхны баяртаа зарцуулсныг бодож үзье.
2013-2014 оны хичээлийн жилд 37, 243 оюутан төгсөж хонхны баяртаа 33 тэрбум 518 сая төгрөг
2014-2015 оны хичээлийн жилд нийт 37,315 оюутан төгсөж хонхны баяртаа 33 тэрбум 583 сая төгрөг
2015-2016 оны хичээлийн жил буюу энэ жил 36,806 оюутан төгсөж хонхны баяртаа 33 тэрбум 125 сая төгрөг
тус тус зарцуулсан болон зарцуулахаар байна.
100 тэрбум төгрөгөөр юу хийж болох байсан бэ?
Сүүлийн 3 жил 741 мянган оюутан их, дээд сургууль төгсөж дунджаар 100 тэрбум 266 сая төгрөг хонхны баярт зарцуулсан
байна. Энэ мөнгөөр:
2855 ширхэг хүүхдийн эмчилгээний амьсгалын аппарат авч болох байсан
Улаанбаатарт 20 сая мод тарьж өөрт болон хойч үедээ эрүүл агаар, цэвэр хөрсийг бэлэглэж болох байсан
Тантай хамт төгссөн 9375 хүнийг ажлын байртай болгож болох байсан...
Олон улсад оюутнууд гэдэг бусдаас хамгийн эрүүлээр сэтгэдэг, идэж уухаа зохицуулдаг, энэ нийгэмдээ хувь нэмэр оруулах сэтгэлтэй, зүтгэлтэй дэвшилтэт бүлэг байдаг. 2014 онд МУИС-ын Хууль зүйн сургууль төгсөгчид хонхны баярын төсвөөрөө Хавдар судлалын үндэсний төвийн хэмжээнд ганцхан байдаг, өвчтөний зүрхний хэм алдагдахад яаралтай оруулдаг дефибирилляторын аппарат буюу 9.3 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж худалдан авч өгсөн үлгэр жишээ жишиг байдаг. Манай улсад оюутнууд хонхны баяр тэмдэглэхээ болихгүй гэхэд хэлбэрийг нь өөрчилж, хэт их гоёл, зугаалгын төсвөөсөө нийгэмд хэрэгтэй зүйлд зарцуулж чадвал, хэдэн мянган хүний амь нас, эрүүл мэнд, боловсролд хувь нэмэр оруулах боломжтойг дээрх жишээнээс харж болно. Оюутны хүч оломгүй далай билээ.
Далайн Зээлдүүлэгч болон Барьцаа 2% үеэр Жижиг, зээл их хэмжээний хувьд хязгаарлагдмал. таны бизнесийг санхүүжүүлэх зээлийн Сайн байна уу өргөдөл, бид хувийн зээл санал болгож байна, дэлхийн хаана ч 30 жилийн төлбөр хугацаанд нэг жилд 2% болох бага маш бага хүүтэйгээр арилжааны болон хувийн зээл. Бид 1000-аас та хүсэлт аль нэг хэмжээгээр хүртэл зээл санал болгож байна, бидэнд өнөөдөр И-мэйл холбоо; [email protected] +447087694046