Нийтлэл 05 сарын 15, 2016

Тавдугаар сар ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ-ийн сар

Өнөө үед байгаль орчин, нийгэм, эдийн засгийг тэнцвэртэйгээр авч үзэх нь дэлхийн улсуудын цаашдын хөгжлийн чухал зорилт болж байгаа бөгөөд санхүүгийн салбарын оролцоо энэхүү зорилтод хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг олон улсын түвшинд онцолж байна.

Монголын банкны салбар мөн даян дэлхийн энэхүү чухал зорилтод анхаарлаа ихээр хандуулж 2013 оноос эхлэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг сайн дурын санаачлагын үндсэн дээр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор банкууд 2015 оноос эхлэн байгаль орчин, хүний эрх, соёлын өв, ногоон эдийн засаг, санхүүгийн хүртээмж, ил тод байдал зэрэг бидний тулгамдаж буй чухал асуудлуудыг тусгасан Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг зээл, санхүүжилтийн шийдвэр болон банкны бусад үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна.

Эдгээр зарчмуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, олон нийтэд тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлалын талаар зөв ойлголт мэдлэгийг өгөх, бусад бизнесийн салбар болон иргэдийг тогтвортой хөгжлийн санал санаачлагад нэгдэн ажиллахыг уриалах зорилгоор ТоС-ийн гишүүд, бодлогын дэмжигч, болон хамтран ажиллагч байгууллагуудаас санаачлан “ТоС 7 Хоног” хөдөлгөөнийг 2015 оноос эхлэн жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Харин 2016 оноос эхлэн ТоС хөтөлбөрийн үйл ажиллагаа, цар хүрээ нэмэгдэж байгаатай холбогдуулан “ТоС 7 Хоног” хөдөлгөөнийг “ТоС Сар” болгон өргөжүүлэн ТоС хөтөлбөрийн үндсэн уриа буюу “Зөв хөгжлийг хамтдаа бүтээе” уриан дор 2016 оны 5 дугаар сарын 1-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Үүнтэй холбоотойгоор ТоС-ийн гишүүд, бодлогын дэмжигч, хамтран ажиллагч байгууллага та бүхнийг “ТоС Сар 2016” аянд нэгдэн банкны салбарын ажилтнууд, харилцагч болон олон нийт, иргэдийн дунд тогтвортой санхүүжилтийн талаар зөв ойлголт, мэдээлэл өгөх болон Монгол Улсын тогтвортой хөгжилд эерэг хувь нэмэр оруулахыг уриалж байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon