Нийтлэл 05 сарын 30, 2016

Дэлхийн улс орнууд ямар бүтээгдэхүүн экспортолж амьдардаг вэ?

Дэлхийн экспортын газрын зураг

Энэ зурагт үйлчилгээний экспортыг харуулаагүй болно. Гэхдээ зарим сонирхолтой ойлголт болон дэлхийн хандлагыг харуулсан байна.  Дэлхийн газрын зургийн энэхүү өөрчлөлтөөр хэчнээн улс орон гадаад орлогын эх үүсвэр шиг түүхий эд, бүтээгдэхүүний хамааралтай болохыг харж болно. Түүхий эдийн зах зээлийн тогтворгүй байдал нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсны улмаас үүсдэг эрсдэл юм.

 Зураг: Дэлхийн Банкны  2014 оны мэдээг ашигласан болно.

 

 

Дэлхий дахин юу экспортолдог вэ?

Хар хөх өнгөөр газрын тосны томоохон экспортлогч  орнуудыг харуулсан байгааг, мөн газрын тос нь  зөвхөн Ойрхи дорнодын орнуудад бус Ази, Африк, Өмнөд Америк даяар чухал болохыг зургаас харж болно. Энэхүү зургаар дэлхий дахиний экспортын бүтцийг ялангуяа улс орнуудын газрын тосны экспортын чухлыг онцолжээ.

Үнэт металл, ашигт малтмал гэх мэт бусад түүхий эдийн бүтээгдэхүүн ч дэлхийн эдийн засагт чухал үүрэгтэй. Ази,Африкын ихэнх орнуудыг улаан болон улбар шар өнгөөр дүрсэлсэн нь эдгээр улсын хувьд алт, төмрийн хүдэр, нүүрс зэрэг түүхий эдийн экспортын ач холбогдлын харуулж байна. Эсрэгээрээ Европын экспорт машин механизм, тээвэрт чиглэсэн байна. БНХАУ болон АНУ-гаас аль алинаас нь электрон бүтээгдэхүүний экспорт давамгайлж байхад зарим улсад нэхмэл даавуун бүтээгдэхүүн голлож байна. Дэлхийн эдийн засгийн форум E15 санаачлагаас мэдээлсэнчлэн 2008 оны санхүүгийн хямарлаас хойч дэлхийн худалдааны эргэлтэд ихээхэн хэмжээний бууралт гарчээ.

Дэлхийн эдийн засгийн системийн үр ашигтай байдлыг хангахад үндэсний болон олон улсын худалдааны харилцаан дахь зураглалыг ойлгох нь чухал байдаг.  Дэлхийн экспортын  өнөөгийн нөхцөл байдал, газрын зураг бол энэ харилцааг цаашид хөгжүүлж, үр ашгийг дээшлүүлэхээс гадна улс орнуудад ямар эрсдэл тулгарч байгааг ойлгоход туслах нэг л зураглал юм.

 

Эх сурвалж: World Economic Forum

Сэтгэгдэл бичих

    • noyon
    • 2016-08-25

    Дэлхийн эдийн засгийн системийн үр ашигтай байдлыг хангахад үндэсний болон олон улсын худалдааны харилцаан дахь зураглалыг ойлгох нь чухал байдаг. Дэлхийн экспортын өнөөгийн нөхцөл байдал, газрын зураг бол энэ харилцааг цаашид хөгжүүлж, үр ашгийг дээшлүүлэхээс гадна улс орнуудад ямар эрсдэл тулгарч байгааг ойлгоход туслах нэг л зураглал юм.

arrow icon