Нийтлэл 06 сарын 02, 2016

Барилгын салбарын 2,834 аж ахуй нэгж 1,525.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна

2016 оны 1-р улирлын байдлаар барилгын салбарын 2834 аж ахуй нэгжүүд арилжааны банкуудаас 1,525.1 тэрбум төгрөгийн  зээлтэй байна. Төгрөгийн зээлийн хамгийн өндөр хүү жилийн 42% байгаа бол хамгийн бага хүү 7%-тай байна. 
 
 
2016 оны 1-р улирлын байдлаар нийт зээлийн 81%-ийг хугацаандаа байгаа зээл эзэлж байгаа бөгөөд зээлийн 84%-ийг 1-5 жил хүртэлх, 13%-ийг 1 жил хүртэлх 3%-ийг 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай зээл эзэлж байна.

 


2016 оны 1-р улирлын байдлаар 291.04 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн ангилалд багтсан байгаа нь жилийн өмнөх дүнгээс 2 дахин өссөн үзүүлэлт болж байна. Үүнээс 210.8 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн, 35.2 тэрбум төгрөг нь хэвийн бус зээл, 8.9 тэрбум төгрөг нь эргэлзээтэй зээл, 36.1 тэрбум төгрөг нь муу зээлийн ангилалд багтжээ.

 
Эх сурвалж: Монголбанкнаас нэгтгэн гаргасан Арилжааны банкнуудын зээлийн тайлангаас түүвэрлэв. 

Сэтгэгдэл бичих

arrow icon