Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-"Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл" сэдэвт АSЕМ-ийн Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт хоёр өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Уулзалтаас гарахаар хүлээгдэж байсан гол үр дүн болох Хамтарсан тунхаг бичгийг батлав. Дагалдах хурал болгоноос гарч байгаа тунхаг бичгийг ирэх долдугаар сард болох Төрийн тэргүүн нарын уулзалтад танилцуулна.
-“Tesla Motors” компани “Model S” загварынхаа үнийг хямдруулж, дахин үйлдвэрлэхээр боллоо. Энэхүү загвар нь 2012 онд худалдаанд гарч, 69 мянга 990 ам.доллараар борлуулагдаж байсан ч “Model 3” загварын худалдаанд гарах хугацаа ойртсоноор өнгөрсөн оноос үйлдвэрлэхээ зогсоосон юм.
-Үүрэн холбооны оператор “MobiCom” корпораци урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн үйлчилгээг хоноггүй болгож
, нөхцөлөө өөрчиллөө. Хэрэглэгч дугаараа 90 хоногийн хугацаанд огт хэрэглээгүй тохиолдолд автоматаар дугаар хүчингүй болно.
-Агаарын бохирдлын уршгаар 2060 он гэхэд дэлхийн эдийн засагт нэг хувийн хохирол учирч, жилд 6-9 сая орчим хүн цаг бусаар нас барах аюултай гэж шинжээчид дүгнэжээ
. Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын тайланд тусгаснаар өвчлөл, эмчилгээний төлбөр, хөдөө аж ахуйн гарц бууралт зэрэг агаарын бохирдлоос үүдэлтэй үзэгдлүүд жилд 2.6 их наяд ам.долларын хохирол учруулах төлөвтэй
байна.
-“Glencore” компани Казахстан дахь 140 тонн алтны нөөцтэй Василковское алтны уурхайгаа худалдахаар төлөвлөж байна. Уурхайг БНХАУ-ын “Shandong” болон “Zhongjin” компани худалдан авахаар хэлцэл хийж байгаа гэж эх сурвалжууд мэдээллээ.
-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Таван Толгой”-ийн 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдан авахаар шийдвэрлэлээ. Засгийн газраас мэдээлснээр одоогоор нэг сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа
юм байна.
Сэтгэгдэл бичих