Glencore компанийн шинжээчдийн зүгээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хурдтай нэмэгдэж байгаа ч нүүрс дэлхийн эрчим хүчний гол хэсэг байсаар байна гэж үзжээ. Компанийн тооцоолсон өсөлтийн хувьд хөгжиж буй орнууд бага зардалтай, нүүрсний цахилгаан станцуудаа цааш нэмж барих хандлагатай байгаа нь голлон нөлөөлсөн байна.
2030 он хүртэлх хугацаанд хуримтлагдсан дүнгээр 19-21 тэрбум тонн нүүрсний эрэлт
ийг бий болгохоор байна.Харин нүүрснээс бусад эрчим хүчний эх үүсвэр 2030 он хүртэл 53 хувиар өсөх ба нийт
сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт (5.47 тэрбум тонн нүүрстэй тэнцэх хэмжээ) нүүрснийхээс бага хэвээр байх
аж.Нүүрсний далайн тээвэрлэлт мөн адил өсөх төлөвтэй байна. Харин Номхон далайн орчмын бүсийн тээвэрлэлтийн өсөлт бага байна гэж үзсэн байна. Зарим орнуудын дотоод нийлүүлэлт буурч, 15 жилийн хугацаанд нүүрсний уурхай, компаниудад шинээр хөрөнгө оруулалт орохооргүй байгаагаас далайн тээвэрлэлт 2 дахин буурахаар байгаа аж.
Сэтгэгдэл бичих