Монгол Улсын гадаад нэр хүнд гэж юуг хэлээд байна вэ?
Бид гадаад нэр хүнд гэдгээ одоо хүртэл Чингис хаанаар
, эсвэл нөгөө л нэг морь унасан нүүдэлчин ардаараа төсөөлсөн хэвээр байна уу? Бидний өөрсдийгөө төсөөлөн бодож буй нэр хүндийг маань гаднын хүмүүс яаж хүлээн авч байгаа юу? Эдгээр асуултыг Монгол Улсыг сайн гадарладаг гадаадын иргэн, Монгол Улсаа төлөөлөн гаднын улсуудтай харьцдаг эрхмүүдэд тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн синдикат ярилцлагын анхны дугаараа та бүхэнд толилуулж байна.
Анхны дугаарт Швейцари улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Л.Оргил, “Бату групп” компанийн гүйцэтгэх захирал Ө.Батбаяр, “Ковер Монгол” компанийн гүйцэтгэх захирал, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдөл болон Австрали улсын иргэн хуульч, сэтгүүлч Аллисон нар оролцлоо.
Сэтгэгдэл бичих