Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-2015 онд дэлхий даяар гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал 2008 оны санхүүгийн хямралаас хойших дээд хэмжээнд хүрч, идэвхжсэн байна. НҮБ- ын мэдээлснээр өнгөрсөн онд хил дамнасан нэгдэн, нийлэх хэлэлцээр их хэмжээгээр хийгдсэн учраас гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал 1.76 их наяд ам.долларт хүрч
өмнөх жилээс 38 хувиар өсчээ.
-Эрдэнэс Монгол” компани болон “General Electric” компани уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллахаар болсон байна. Хоѐр тал “Оюу Толгой”-ийн гүний уурхай болон бусад томоохон төслүүдэд хамтран ажиллахаас гадна “Эрдэнэс Монгол” компанийн охин болон хараат компаниудын чадавхыг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдэд хамтран ажиллах ажээ.
-АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг буюу “USAID” 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл хоѐр жилийн хугацаанд 500 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч компаниудад 25 сая ам.долларын бизнесийн зээлийг зуучлахаар болжээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 84.5 хувь нь жижиг, дунд бизнес эрхэлдэг бол түүнээс 75.5 хувь нь бизнесийн зээл авах сонирхолтой байдаг гэж "Хөгжлийн шийдэл" байгууллагаас мэдээллээ
-Монгол Улс энэ оны эхний таван сард нийт 7.1 сая ам.долларын самнасан ноолуур экспортолсон байна.
-Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллен "Их Британи Европын Холбооноос гарвал эдийн засгийн маш их хохирол амсана
" гэж мэдэгдлээ.
-Хөшигийн хөндийд шинээр ашиглалтад орох Олон улсын нисэх буудал Улаанбаатар хотын хооронд хурдан галт тэрэг Рейлбус аялуулах
, худалдан авч нийтийн тээврийн шинэ чиглэл бий болгон орчин үеийн шаардлагад нийцсэн тасралтгүй үйлчилгээг үзүүлэх, засвар үйлчилгээний баазыг байгуулахаар Нийслэлийн ЗДТГ, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” хамтран ажиллахаар болов.
Сэтгэгдэл бичих