Би бол энгийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж яваа залуу хүн. 2015 онд сургуулиа дүүргэж телевизийн найруулагч мэргэжил эзэмшсэн ч хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаас болж тогтсон ажилтай болоогүй л явна. Гэхдээ шалтаг тоочиж зүгээр суух утгагүй, залуу хүнийхээ хувьд нийгэмдээ идэвхитэй оролцоотой байвал өөрийн гэсэн үнэт зүйлтэй болох болов уу гэж боддог.
Тийм ч учраас сайн дурын олон ажил хийдэг. Уран бүтээлч хүний хувьд олон хүнтэй танилцаж амьдралыг түүхийг нь сонсох дуртай. Нэг ёсондоо миний хувьд сайн дурын ажил хийх нь уран бүтээл талаасаа судалгаа болдог. Заримдаа хүсэл мөрөөдөлдөө хүрэх замд олон саад бэрхшээл гардаг ч бэрхшээлээ боломж болгохын төлөө зүтгэвэл мөрөөдөлдөө хүрнэ гэж итгэдэг учраас шантардаггүй.
Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар ажилд авахаас татгалзах хүн байхад, харин ч хөгжлийн бэрхшээлтэй байх тусам нь ажиллуулж үзье гэх хүмүүс ч байдаг
Олдсон боломжийг алдалгүй шүүрч аваад цалингүй байсан ч хамаагүй өөрийгөө шинэ зүйлд туршиж үзэж байгаа минь миний хувьд ололт. Би өөрийгөө хөдөлгөөний бэрхшээлтэй л гэж боддог, огтхон ч хөгжлийн бэрхшээлтэй биш
. Зорилгоо тодорхойлоод хичээвэл миний оюун ухаан хөгжих бүрэн чадвартай
. Би жижиг ч хамаагүй хүрд эргүүлэх боломжийг алдах дургүй.
Tanai ene bulan ystoi goy shuuu