Нийтлэл 10 сарын 18, 2016

Wells Fargo: Асуудал дөнгөж эхэлж байна

АНУ-ын Wells Fargo банкны зүгээс есдүгээр сарын 8-ны өдөр 2 сая орчим хуурамч данс нээж, харилцагч, банкиндаа мэдэгдэлгүйгээр шимтгэл авч байсныхаа төлөө 5,300 ажилчдаа ажлаас нь халснаа мэдэгдсэн юм.Энэ асуудал тус банкны 3 дугаар улирлын гүйцэтгэлд төдий л хүчтэй нөлөөлөөгүй боловч 4 дүгээр улирлын үзүүлэлтэд илүү нөлөөлөх төлөвтэй байна.  Wells Fargo-ын ажилчид нууцаар зөвшөөрөлгүйгээр данс нээж, өөрсдийн борлуулалтын төлөвлөгөөг давуулж, бонус хүртдэг байжээ. Ажилчид хуурамч PIN код, хуурамч э-мэйл ашиглаж онлайн банкны үйлчилгээ явуулдаг байсан аж. Wells Fargo АНУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй буюу 250 тэрбум ам.долларын үнэлгээтэй банк юм. Хөрөнгө оруулагч Warren Buffett-ын Berkshire Hathaway тус банкны хамгийн том хувьцаа эзэмшигч билээ. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор 3 дугаар улиралд Wells Fargo-гийн салбаруудыг зорин ирэх зочдын тоо, зээлийн картын хэрэглээ, данс нээлгэх нь буурсныг дараах зургаас харч болно.

 

 

Одоогоор банкинд үүсгэн хор уршгийн хэмжээ тодорхой гараагүй байна. Тус банкны дундаж хадгаламжийн хэмжээ хоёр дугаар улирлаас бага зэрэг буюу 0.6% өсч 708 тэрбум ам.доллар болсон. Банкны хэмжээнд хадгаламж 1.3 триллиан ам.доллар байгаа бөгөөд энэ нь өмнөх улирлаас 2% өссөн үзүүлэлт юм. Энэ улиралд Wells Fargo, Citigroup, JP Morgan Chase нарын ашгийн гүйцэтгэл шинжээчдийн таамгаас өндөр гарсан байв.

Гэхдээ Wells Fargo-гийн хувьцаа сүүлийн 4 өдөр дараалж буураад байгааг анхаарах хэрэгтэй. АНУ-ын Харилцагчдын санхүүгийн эрх ашгийг хамгаалах хороо (CFPB)-ноос ногдуулсны дагуу 185 сая ам.долларыг торгуульд, 5 сая ам.долларыг харилцагчдын нөхөн төлбөрт төлөх ба энэ нь дөнгөж эхлэл, торгууль, нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ гэж цаашид нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна.

 

Эх сурвалж: bloomberg.com

Сэтгэгдэл бичих

arrow icon