Япон улсын Мицүбиши корпорац болон ШУТИС нь 2011 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Хамтын ажиллагааны хүрээнд 75 орчим оюутанд 39 сая орчим төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгоод байна.
2016-2017 оны хичээлийн жилд 8 оюутанд 8 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд Хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ажиллагаа 2016 оны 10 дугаар 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор П.Жаргалтуяа болон Мицүбиши корпорацын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Хидэнори Ёшино нар байлцлаа.
Сэтгэгдэл бичих