Нийтлэл 10 сарын 31, 2016

БНХАУ-н ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн тухай (2-р хэсэг)

БНХАУ-н ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн тухай нийтлэлийн үргэлжлэл

Хятадын ардын чөлөөлөх армиуд нь үүрэг зорилтоосоо хамаарч янз бүрийн хүн  хүчтэй байдаг  дунджаар 25-60 мянган цэрэгтэй. Армийн бүрэлдхүүнд  хуягт танкийн дивиз  эсвэл бригад 1,  мотобуудлагын дивиз 2-3, артиллерийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр 1 бригад , тагнуулын батальон, холбооны , инженер техникийн хангамжийн , химийн зэвсэгийн хамгаалалтын , ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг.

Зураг 3: Цэргийн тойргууд

- Мотобуудлагын дивизүүдийн хувьд 11-13 мянган хүн хүчтэй тэдний 1,4 мянга нь офицер удирдах бүрэлдэхүүн, 3 мотобуудлагын хороо хороодууд нь тус бүр 3 батальонуудтай бүрддэг мөн хангамжийн хороо, 3 танкийн хороо, артиллерийн хороо,тагнуул, холбоо харилцаа , удирдлага, инженер- техникийн хангамж , химийн хамгаалалтын , ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг.

-  Хятадын хуурай замын цэргийн нийт бүрэлдхүүнд 10-12 механикжуулсан (2 хөнгөн, 2 десантын), 3 уулын явган цэргийн, 7 танкийн , 2 аритллерийн , 2 эргийн хамгаалалтын , 3 агаарын десантын дивизүүд байна.  Харин танкийн дивизийн бүрэлдхүүн  нь 9-10 мянган хүн хүчтэй , дивизүүд нь 3 танкийн хороо  хороодууд нь 3 танкийн батальонуудаас бүрддэг мөн мотобуудлагын батальон , артиллерийн дивизион , зенит-артиллерийн нэг  хороо,

(артиллерийн хороо нь 130мм,122мм,152мм их буунуудтай) агаараас эсэргүүцэн хамгаалах дивизион, ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг.
-  Хятадын хуурай замын цэрэг бригадуудын  хувьд 13-15 механикжуулсан бригад, 19 мотобуудлагын, 9 явган цэргийн,17 танкийн, 19 артиллерийн, 1 танк эсэргүүцэн хамгаалах, 21 агаараас эсэргүүцэн хамгаалах, 9 тусгай хүчний  бригад, 5 цэргийн нисэх хүчний , 1 Радио электроникийн холбооны , 1 эргийн хамгаалалтын, 1 инженер саперын, 1 хөвөгч гүүрний бригадуудаас  бүрддэг. Бригадуудын бүрэлдэхүүн  1 танкийн батальон, 4 мотобуудлагын батальон, артиллерийн, агаараас эсэргүүцэн хамгаалах, галт пуужин харвах (катюшын) дивизионууд, ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг байна.
-  Хороодуудын хувьд Хятадын хуурай замын цэрэгт  7 тусгай хүчний хороо, 7 нисдэг тэрэгний, 6 Радио электроник холбооны , 4 хөвөгч гүүрний , 2 инженер саперын , 2 артиллерийн, 1 хилийн цэргийн, 1 зенит-артиллерийн, 2 артиллерийн, 2 танк эсэргүүцэн хамгаалах, 1 химийн зэвсэг хамгаалалтын , 4 хөвөгч гүүрний хороодууд байдаг байна.

-  Хуурай замын цэргийн нөөц  хүчний хувьд нийт 18 явган цэргийн, 1 артиллерийн, 11 зенит-артиллерийн дивиз, 1 явган цэргийн, 3 материал техник хангамжийн бригад , 2 явган цэргийн, танкийн, танк эсэргүүцэн хамгаалах , артиллерийн, зенит-артиллерийн , инженер саперын, офицерууд бэлтгэл сургалтын тус тус нэг хороодуудаас бүрддэг байна. Энэ нөөц хүчний  дивиз бригадуудын хувьд бол тэд хамгийн хоцорогдсон зэвсэг техникээр хангагдсан ба хүн хүчний сургалт болон байлдах чадварын хувьд хамгийн доогуур түвшинд байдаг ба тэднийг дайн байлдааны үед «пушечное мясо»- хүн хүчний давуу тал болгон ашиглах зориулалттай бэлтэгдэг. 

Бээжин ,Тяньцзиня, Шанхай , Гонконг хотын цэргийн гарнизоны бүрэлдхүүнд 3 дивиз , 3 эргийн хамгаалалтын, 2 явган цэргийн бригадууд мөн нисдэг тэрэгний болон тэнгисийн явган цэргийн тусгай хороо ч  хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд багтдаг байна.

Хятадын ардын чөлөөлөх армийн хуурай замын цэрэг нийтдээ 71-75 дивиз, 133 бригадаас бүрддэг гэсэн мэдээ бий.  Дэлхийн өөр бусад ямар ч орны армийн хүн хүч цэргийн тоо энэ тоонд бараадаж очихгүй гэхдээ зэвсэг техникийн хүчин чадал , өндөр хөгжсөн технологи ,чанарын хувьд өөр байж болох юм. 

 

БНХАУ-н  хуурай замын цэргийн зэвсэг техник:

Хятадын хуурай замын цэргийн цохилтын үндсэн гол хүч бол сайжируулсан зэвсэг техниктэй сайн сургагдсан хүн хүчтэй танкийн болон механикжуулсан дивиз бригадууд юм. Мотобуудлагын дивиз бригадуудын  хувьд байлдах чадвар түүнтэй харьцуулхад бага зэрэг доогуур  байдаг.

ХАЧА-н үндсэн гол бааз суурь нь хуучин зохион байгуулалттай явган цэргийн хороодууд юм.

Өнөөдөр Хятад улс бүх төрлийн зэвсэг техник үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг 3 орны нэг болсон.  Тэд бүх төрлийн ердийн зэвсэг техник  үйлдвэрлэлээрээ дэлхийд 1-р ордог ба үйлдвэрлэх худалдаалах нь улам бүр нэмэгдсээр байгаа.

Хятадууд хуучин Зөвлөлтийн үеийн ба өнөөгийн ОХУ-н мөн барууны орнуудын янз бүрийн зэвсэг техникүүдийг маш ихээр хуулбарлан үйлдвэрлэдэг. Хятадын инженерүүд тэдгээр зэвсэг техникүүдийн чадамгай хуулбарлан улам сайжируулан шинэчлэн олноор үйлдвэрлэж цааш нь худалддаг. Тэд өөрийн зэвсэгт хүчний артиллер, агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин, нисдэг тэрэгний хороо бригадуудын зэвсэг техникийг аажмаар шинэчлэн сайжируулсаар байна.   

Пуужинт зэвсэг:

 Хятадын арми өнөөдөр 600 гаруй DF-11 маркийн тактикийн пуужин харвах суурьтай, DF-15 тактикийн пуужин харвах суурь 350 , DH-10 маркийн газар газар ангилалын далавчит пуужин харвах 350-500 орчим суурь төхөөрөмж (нэг суурьнаас 3 пуужин харвана) бий. Харвах пуужингийн тоог тогтоох боломжгүй юм харвах сууринаасаа мэдээж олон байна. Пуужингууд нь ердийн зэвсэгийн болон цөмийн зэвсэгийн цэнэгт хошуу тээвэрлэнэ. Хятадын хуурай замын цэрэгт тэдний цөмийн зэвсэгийн ихэнх хувь байдаг ба ойролцоогоор 1.5-2.5 мянган цөмийн цэнэгт хошуутай гэж үзэж байгаа.

Зураг 4: Цөмийн цэнэгт пуужингууд

Танкууд:

Танкийн хувьд ЗХУ-н үеийн Т-54 танкийг хуулбарласан Туре -59 , сайжируулсан Туре-69II танкууд түүнд Английн L7 (105 мм) их буу суурилуулсан байдаг. Энэ загварын танкийн улам сайжируулсан загвар Туре 79, Туре 80 ,85,88  танкууд бий гэхдээ эдгээр танкууд өнөөдөр маш их хуучирсан.

Гэсэн хэдий ч Хятадын хуурай замын цэргийн бүрэлдхүүнд байдаг эдгээр танкуудыг тэдний цохилтын хүчний гол бааз суурь гэж үздэг. Хятадын армид танк Туре 88 ,Туре 80 загвар 1900ш ,Туре 79 -500ш, Туре 69 -300, Туре 59 -4300-6000, нийтдээ энэ загварын 7-9  мянган танкууд бий. Өнгөрсөн зууны 1980-аад оны үед Хятадууд Румын, Иракаас Зөвлөлтийн армийн Т-72 загварын танк худалдаж авч түүнийг хуулбарлан үйлдвэрлэж  өөрийн танкийн паркийг шинэчлэн  сайжируулсан. Түүний эхэн үеийн хуулбар танк нь Туре 85-IIМ ,Туре 90-II загварын танкууд юм.  

Хятадын зэвсэг техникийн үйлдвэрүүд ямар нэг лиценз зөвшөөрөлгүйгээр барууны ч зэвсэг техник танкийг мөн хуулбарлан үйлдвэрлэдэг.

Өнөөдөр Хятадын армид  Туре 96/96А загварын танк -3300, Туре 99 загвар 835 тэдний 325 нь Германы МТU-883  маркийн дизель хөдөлгүүр тавьсан байдаг. Танк Туре 99/99КМ загваруудад 155мм их буу 2100л хүчин чадалтай дизель хөдөлгүүр суурилуулсан байдаг.

Хятадын армид нийт 8-12 мянган танк бий үүгээрээ тэдний арми дэлхийн хамгийн олон танктай  армид тооцогдож байна.  Хятадын армийн энэ олон танк хэдийгээр хуучин загварын хуучирсан  ч  гэсэн цэрэг байлдааны болон стратегийн үнэ цэнээ алдаагүй байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай. Дэлхийн олон орнууд мөн түүний хөрш зэргэлдээ улс орнууд энэ олон танкийн эсрэг тийм олон танк эсэргүүцэн хамгаалах систем барьж байгуулж боломжгүй учир стратегийн ач холбогдолоо огт алдаагүйгэсэн үг юм.  Мөн Хятадын армид 105мм их буугаар зэвсэглэсэн  2000 агруй хөнгөн танкууд  200 гаруй ZTD-05 маркийн 105мм их буутай хуягт машинууд бий.

                                    Зураг 5: 125мм их буутай  танк Type 85-III

 

Явган цэргийн байлдааны хуягт машин:

Хятадын явган цэргийн байлдааны хуягт машин WZ-501нь Зөвлөлтийн үеийн БМП-1 хуягт машины хуулбар машинууд юм. Хятадын армийн зэвсэглэлд WZ-501 маркийн явган цэргийн хуягт машин 2450 гаруй, Туре86А -350, Туре 86В-2100 гаруй бий гэж үзэж байгаа.

Хятадууд  1990-ээд оноос Зөвлөлтийн армийн хуягт машин БМП-3 машиныг   хуулбарлан хийсэн шинэ төрлийн хуягт машин ZBD-04 , хөвөгч буюу газар усанд явагч WZ-502 ,  зузаан хуягтай сайжируулсан ZBD-08 машинууд 500 илүү  үйлдвэрлэн зэвсэглэлдээ нийлүүлсэн байна.

Хятадын армид десантын явган цэргийн зориулалттай хуягт машин  ZBD-05,  хөнгөн танк ZTD-05  гэхэд 600 гаруй десантын цэргийн хуягт машин  ZBD-03  100 гаруй бий.

Хятадын хуурай замын цэргийн бүрэлдхүүнд нийт 8 мянган хуучин загварын явган цэргийн байлдааны хуягт машин бий гэж үздэг. Цамхаггүй хуягт машин  WZ-503 гэхэд 480 , Туре 63 загварын явган цэргийн байлдааны хуягт машин 2500, YW-531- 3700, YW-534-1300 гаруй бий.  

Белгийн армийн хуягт машин «Сибмас»-г дууриалган хийсэн  WZ523 машин 100, сайжируулсан загвар WZ551- 1400 илүү бий. Шинэ ZBL-09 загварын  дугуйтай явган цэргийн хуягт машин 100 илүү тоотой тэдний зэвсэглэлт бий гэж үздэг.

Зураг 6:  хөнгөн танк  ZBD-04 

 

 

Артиллерийн зэвсэглэл:

1950-60-аад оны үед ЗХУ-БНХАУ-н хооронд харилцаа сайн байх үед Зөвлөлтийн зэвсэг техник маш ихээр орж ирсэн байдаг. Өнөөдөр тэдний олонхыг  Хятадууд хуулбарлан сайжируулан үйлдвэрлэж байна.  Тэд Зөвлөлтийн үеийн М-30 их бууг  хуулбарласан Гаубиц 122мм (Д-74),Туре 54-1,Туре 85 (Д-30) ,130мм Туре 59/59-1(М-46),152мм Туре 54 (Д-1 ,Туре 66 МЛ-20),Туре 66 (Д-20) загварын их буунууд үйлдвэрлэдэг. 1980-аад оноос Австрийн 155мм их буу GHN-45 хуулбарласан Туре 89 (WA021,PLL-01) загварын их буу үйлдвэрлэж эхэлсэн.

Өнөөдөр Хятадын хуурай замын цэрэгт Туре 89-300, Туре 54,Туре 66 -2100,Туре 59/59,1-1000, Туре 54,Туре 60,Туре 85 их буунууд нийт 6000 гаруй бий.  Өөрөө явагч их бууны хувьд мөн л Зөвлөлтийн үеийн зэвсэгүүдийг өөрийн хуягт машинууд дээр суурилуулан угсарсан байдаг. ЗХУ-н үеийн 122мм САУ-өөрөө явагч их бууг хуулбарлан хийсэн Туре 89(PLZ-89) ,(Д-30 (Туре 85) их буунуудыг явган цэргийн байлдааны машинууддаа суурилуулсан байдаг. Зөвлөлтийн үеийн 155мм САУ-өөрөө явагч их буу, 122мм ижил төстэй Туре 88 (PLZ45)Туре 83 загварын өөрөө явагч  их буунуудыг  үйлдвэрлэдэг. Хятадын армийн зэвсэглэлд  Туре 83 - 500,Туре 70 -200,Туре 89-500, сайжируулсан загвар  Туре 88- PLZ-05 загвар 250 гаруй бий. 1990–ээд онд ОХУ-с дугуйтай чирэгч 120-мм их буу САУ 2С23 -100, Украйнаас 3 гинжит явах ангитай их буу 2С9 «Нона-С» худалдаж авсан байдаг.

Оросын 2С23 загварын 120мм их буутай ижил төстэй  PLL05  их бууг явган цэргийн байлдааны машин WZ551 дээр суурилуулсан   200 гаруй бий. Дугуйт явган цэргийн байлдааны машинд  Туре 09 (PLL-09)  загварын 122мм их буу суурилуулсан 450 гаруй машин байдаг.  

Хятадын армийн зэвсэглэлд нийт 10000 минометийн буу бий гэж үздэг. Тэдний зэвсэглэлд  50мм миномет QLZ-1,  60мм-миномет Туре 63, Туре 63-1, Туре 85, Туре 90, 82-мм Туре 53, Туре 67, Туре 84, W99 (Зөвлөлтийн армийн  миномет 2Б9 «Василек» хуулбар) YW-304 маркийн өөрөө явагч миномет, 100-мм Туре 71, Туре 80, Туре 89, мөн 120-мм Туре 55, Туре 64, Туре 86, YW-381 загварын (өөрөө явагч) минометууд бий.

Галт пуужин харвагч  буудлагын зэвсэг: Катюша

Хятадууд Даманы арал дээр 1969 онд болсон хилийн мөргөлдөөнд Зөвлөлтийн армийн БМ-21 «Град» катюша буюу (РСЗО)олон галт пуужин харвагч буудлагын зэвсэгийн хүч чадлын гайхамшгийг маш хүчтэй мэдэрсэн тиймээс энэ төрлийн зэвсэглэлийг нэмэгдүүлэх сайжируулах талаар шаргуу ажилласаар ирсэн. Өнөөдөр олон галт пуужин харвах (катюшын )зэвсэгийн тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд энэ олон галт пуужин харвах  зэвсэг нь тэдний зэвсэгт хүчний бас нэг давуу тал болоод байгаа.

Хятадууд 1960-80-аад онд 3 үндсэн галт пуужин харвах төхөөрөмж үйлдвэрлэж байсан.

1-р төрөл нь 12х107мм өөрөө явагч ба  машин дээр суурилуулсан , 2-р төрөл 19х130мм машин дээр суурилуулсан мөн Туре 70 буюу явган цэргийн байлдааны машин  YW-531С дээр суурилуулсан, Туре 82  30х130мм ачааны машин дээр суурилуулсан мөн явган цэргийн байлдааны машин YW-534 дээр суурилуулсан, 3-р төрөл 40х122мм 1979 онд Вьетнамд халдах үеээрээ олзлож авсан Зөвлөлтийн армийн Град зэвсэгийг хуулбарлан хийсэн (PHZ-89) гинжит өөрөө явагч дээр суурилуулсан галт пуужин харвагчууд мөн 24х122мм ачааны машин дээр суурилуулсан Туре 81,Туре 90,Туре 83  төрлүүд байдаг.

Шинэ загварын пуужин харвагч төхөөрөмж  нь ОХУ-н зэвсэг «Смерча» хуулбарлан хийсэн PHL-03(12×300 мм) , А-100 (10×300 мм), Туре 83 ( WM-40) (4×273 мм) сайжируулан WM-80 ба WM-120 (8×273 мм) гэсэн пуужин харвагч төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зэвсэглэлдээ нийлүүлж байна. Холын зайн тусгалын хувьд  пуужин харвагч төхөөрөмж  WS-1 загвар нь (8×302 мм)  180-200км хол пуужин харвах хүчин чадалтай. Дэлхий дээрх хамгийн өндөр хүчин чадалтай пуужин харвагч зэвсэгээр Хятадын WS-2(6×400-425 мм) төхөөрөмж шалгарсан.

Сүүлийн үеийн загвар WS-2D гэхэд 400км хол тусдаг бөгөөд  харвагч төхөөрөмж бүр  нь өөрийн пуужин харвалтыг удирдах  нисгэгчгүй нисдэг аппаратаар тоноглогдсон байна.

Хятадын армид пуужин харвагч зэвсэг нийтдээ 4000 гаруй бий гэж үздэг. Хятадын армийн артиллерийн зэвсэглэлд нийтдээ 30000 гаруй их буу,өөрөө явагч их буу, миномет, пуужин харвагч зэвсэг бий гэж үздэг үүгээрээ тэдний арми дэлхийн  хамгийн олон артиллерийн зэвсэглэлтэй армид тооцогдож байна.

Өргөн хэмжээний дайн байлдааны үед ХАЧА-н хуурай замын цэргийн хамгийн хүчтэй давуу тал нь артиллерийн энэ их хүч  юм. Хятадын армийн командлал энэ давуу талдаа түшиглэдэн цэрэг байлдааны стратеги тактикийн бодлогоо боловсоруулдаг.

Танк эсэргүүцэн хамгаалах зэвсэг:

 Хятадын чөлөөлөх армийн зэвсэглэлд 3 төрлийн танк эсэргүүцэн хамгаалах пуужинт комплекс төхөөрөмж бий. Нилээд хуучин загварын HJ-73 нь Зөвлөлтийн армийн «Малютки»ТЭХК хуулбар юм.  Мөн сайжируулсан загвар HJ-8 гэсэн танк эсэргүүцэн хамгаалах системүүд тэдэнд бий.   

Түүнээс гадна орчин үеийн шинэ ( Америкийн танк эсэргүүцэн хамгаалах комплекс«Тоу» мөн францын «Милан» дууриалган хийсэн) HJ-9 гэсэн загварын танк эсэргүүцэн хамгаалах комплексуудыг үйлдвэрлэж байна.

Тэдний бүх танк эсэргүүцэн хамгаалах комплекс өөрөө явах чадвартай , HJ-8 и HJ-9 загварууд нь нисдэг тэрэг ашиглан нүүх чадвартай. Хятадын армийн танк эсэргүүцэн хамгаалах комплекс төхөөрөмжийн тоо нисдэг тэрэгийг оролцуулахгүйгээр тооцвол нийт 8000 гаруй бий тэднээс 300 нь шинэ загварын өөрөө явагч HJ-9 загвар юм.  

Сонирхуулхад өнөөдөр болж байгаа Сирийн иргэний дайнд ерөнхийлөгч Башир Асадын тал Хятадын танк эсэргүүцэн хамгаалах комплекс  HJ-8  маш амжилттай ашиглаж байна. Тэдгээрээс гадна Хятадын ардын чөлөөлөх армийн зэвсэглэлд 120мм Туре 89 ( PTZ-89), танк эсэргүүцэх хамгаалах өөрөө явагч гинжит их буу 300 гаруй, 100мм дугуйт их буу PTL-02  мөн явган цэргийн байлдааны машин WZ-551 дээр суурилуулсан их буу 350,  100мм дугуйт чирэгч танк эсэргүүцэх их буу 1300 илүү байна.

Агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэглэл:

ОХУ-с «Тор-М1» загварын зенит-артиллерийн комплекс 35-г худалдаж авсан нь Хятадын ардын чөлөөлөх армийн  агаараас эсэргүүцэн хамгаалах системийг нэлээд орчин үеийн түвшинд хүргэсэн. Хятадууд өөрийн үйлдвэрийн (Францын «Кроталь» зенит-артиллерийн комплексийг дууриалган хийсэн)  ойрын зайн тусгалын зенит-артиллерийн комплекс HQ-16, HQ-17 бүрэн хангагдсан  ба бараг 200 гаруй ийм систем зэвсэглэлд нь бий.

Улам сайжируулсан загвар FM-90 үйлдвэрлэж байгаа. Италийн армийн залуурт пуужин «Аспид» хуулбарлан хийсэн зенит-артиллерийн комплекс  HQ-61 ба LY-60 мөн Израилын залуурт пуужин «Питон-3»-той ижил төстөй TY-90 загварын зенит-артиллерийн комплексийг үйлдвэрлэн зэвсэглэлдээ нийлүүлж байгаа.

Хуучин зенит-артиллерийн комплекс «Торов» ба HQ-7 загвараас бусад шинэ загварын зенит-артиллерийн комплексийн барагцаалсан тоо баримт ч   байхгүй маш нууц зэрэглэлд байдаг байна. Нэлээд хэдэн мянга бий гэж таамаглаж байгаа.

 

Зураг 7: зенит-артиллерийн комплекс HQ-9  

Зенитийн-пуужингийн зэвсэглэл:

Зөвлөлтийн үеийн зенитийн пуужингийн комплекс «Стрела-2» -н хуулбар HN-5 загвар бага зэрэг сайжируулсан QW-1 и QW-2 загвар энэ загвар нь мөн ОХУ-н зенит- пуужингийн комплекс «Игла» -г хуулбар.  Францын зенит-пужингийн комплекс «Мистраль» хуулбарсан FN-6 , FN-16 гэсэн загварын зент-пуужингийн комплексууд хэдэн мянга бий. Сүүлийн үед болоод байгаа Сирийн иргэний дайнд  засгийн газрын эсрэг хүчнийхэн Хятадын зенит-пуужингийн комплекс FN-6-г маш амжилттай ашиглаж байна.

ХАЧА-н зэвсэглэлд зенитийн пуужин харвагч суурь комплекс , өөрөө явагч зенитийн их буу болон комплексууд , чирэгч зенитийн их буунууд бүгд нийлээд 15000 гаруй бий гэж үздэг. Сүүлийн үеийн зенитийн пуужин харвагч төхөөрөмж Туре 95 (PGZ-95)  загвар нь  25мм  4 их буутай , Зенит пуужин харвагч төхөөрөмж  QW-2 зенитийн их буу Туре 90 гэхэд 35мм их буугаар зэвсэглэсэн байдаг.

Энэ нь Швейцарын «Эрликона» GDF-001 зенит-пуужингийн комплексийн хуулбар юм.

Мөн Зөвлөлтийн үеийн 57мм С-60 зенитийн их бууг хуулбарласан, 100мм КС-19 Туре 59 ,  37мм зенитийн их бууг хуулбарлан хийсэн Туре 55/65/74 загварын хуучин зенитийн их буунууд тэдний зэвсэглэлд нилээд байгаа. Зөвлөлтийн үеийн 25мм ЗУ-23 зенитийн их буутай ижил төрлийн зенитийн их буу ч тэдэнд бий.

Хичнээн олон агаараас эсэргүүцэн хамгаалах зенит-артиллерийн их буу, зенитийн-пуужин харвах комплекс төхөөрөмж байгаад тэдний бараг 90 хувь нь техник технологийн хувьд маш их хоцрогдсон хэт хуучирсан болхоор орчин үеийн техникийн өндөр хүчин чадалтай нисэх онгоцны довтолгооноос бүрэн хамгаалж чадахгүй. Энэ нь Хятадын хуурай замын цэргийн  нэг сул тал болоод байгаа.

Агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэг техникийн хувьд  танк , хуягт техник, артиллерийн их буу шиг тоо нь чанарыг нөхөж чаддаггүй.

Цэргийн нисэх хүчин:

ХАЧА-н цэргийн нисэх хүчнийг 1986 онд үндэслэн байгуулсан гэж үздэг.

Цэргийн нисэх хүчний  зэвсэг техник  нь зөвхөн Зөвлөлтийн үеийн ба  Оросын  техник биш  европ барууны техникүүдийг маш өргөнөөр ашигладагаараа бусад салбарын зэвсэг зэвсэг техникээс эрс ялгаатай юм. Францын цэргийн нисдэг тэрэг SA-342 гэхэд 8 , мөн Францын нисдэг тэрэг SA-365 «Дофин» -г дууриалган хийсэн Z-9 нисдэг тэрэг 306ш, хөнгөн загварын нисдэг тэрэг Z-11 100 гаруй тэдний зэвсэглэлд бий. Гэхдээ энэ төрлийн зэвсэг техникийн ботид хүчин чадал тийм ч тодорхой биш юм. Сүүлийн жилүүдэд нисэх хүчний эгнээнд нь Италийн А-129 нисдэг тэрэгний бааз суурь дээр үндэслэн Оросын болон өөрийн үйлдвэрийн технологоор үйлдвэрлэсэн иж бүрэн байлдааны зориулалттай Z-10 (WZ-10) гэсэн нисдэг тэрэгнүүд  нийлүүлэгдэж байгаа.

Өнөөдөр Хятадын цэргийн нисэх хүчний эгнээнд Z-10 нисдэг тэрэг 72 бий. Тэд  түүний сайжируулсан загвар Z-19 нисдэг тэрэгүүдийг ч үйлдвэрлэж байна.

Цэргийн тээвэр болон өөр бусад зорилготой ашиглаж байгаа Оросын Ми-8 , Ми-17 нисдэг тэрэг 330 аад,  хүнд ачаа тээврийн Ми-26 гэхэд 4ш , европын НС-120 нисдэг тэрэг 100ш, Америкийн S-70C нисдэг тэрэг 22ш, Францын SA-321 «Супер Фрелон»-г дууриалган хийсэн Z-8  нисдэг тэрэг 40-өөд  тэдний нисэх хүчний эгнээнд байдаг. Сүүлийн жилүүдэд  ХАЧА-н цэргийн нисэх хүчин маш хурдацтай хөгжин дэвшиж байгаа хэдий ч бусад үйлчилгээний салбар тэр дундаа агаараас эсэргүүцэн хамгаалах цэрэг нь  хөгжил муу байгаа нь Хятадын армийн нэг сул тал юм.

Зураг 8: байлдааны нисдэг тэрэг WZ-10 

Хятадын хуурай замын цэрэг дэлхийд хамгийн хүчтэй хамгийн олон цэрэгтэй ч  байлдааны зэвсэг техник ,хүчин чадлаа улам бүр өсгөн нэмэгдүүлсээр байна.

Түүнээс гадна Хятадын ардын чөлөөлөх армийн удирдлага Америкийн цэрэг армитай адил  (сетецентрической войны) мэдээлэл технологи сүлжээний дайн , компьютер программ хангамжийн өндөр технологийн зэвсэгүүдэд илүү их анхаарал хандуулан түүнийг өөрийн армидаа өргөнөөр нэвтэрүүлж байна. Мэдээлэл  технологи, автоматжуулалт, программ хангамжаар бүрэн  хангагдсан механикжуулалт, орчин үеийн шинэ зэвсэг техникийн иж бүрэн хангалт, шинэ удирдалгын систем , холбоо харилцаа, мэдээлэл технологи , тагнуулын мэдээлэлийн өндөр хөгжил дэвшил энэ бүхэн Хятадын армийн байлдах ур чадвар, хүчин чадлыг эрс нэмэгдүүлж байна.

Хөрш зэргэлдээ улс орныхоо тэр тусмаа түүхийн олон нугачаанд бидний дайсан байсан Хятад улсын цэрэг армийн тухай бага ч гэсэн  мэдлэг, мэдээлэлтэй байх нь бидэнд манай иргэдэд хэрэгтэй байх гэх үүднээс дээрх мэдээллийг түүвэрлэн бэлтгэлээ.

Бэлтгэсэн:  Инженер  Д.Отгонбаатар         2016.10.18

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon