Уул уурхайн үндэсний тэргүүлэгч оператор “Хишиг Арвин Индустриал” компани нь Австралийн уул уурхайн дэлхийд тэргүүлэгч “Тийсс” компанитай хамтран Монгол Улсад Рио Тинто компанийн хэрэгжүүлж байгаа дэлхийд томоохонд тооцогдох Оюу толгойн зэс, алтны уурхайн налуу ам барих төслийн гүйцэтгэгчээр шалгарсан бөгөөд 2016 оны 10-р сард гүний уурхайн ам нээх ажлыг амжилттай хийж гүйцэтгэн, үндсэн бүтээн байгуулалтын ажилдаа ороод байна.
2016 оны 7-р сард эхэлж, 2020 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй энэхүү төслөөр ойролцоогоор 130 гаруй сая австрали долларын өртөг бүхий бүтээн байгуулалт хийгдэх
бөгөөд ( (Тийсс компанийн Австралийн хөрөнгийн биржид гаргасан тайлангаас авав) дэлхийн түвшний зэс, алтны уурхайн төсөлд хувь нэмэрээ оруулж буй томоохон ажил юм. Мөн хоёр компанийн түншлэлээр дамжуулан төсөлд ажиллах хүчний 90 хувийг Монгол ажилтнуудаас бүрдүүлэх бөгөөд дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн, гүний уурхайн мэдлэг, туршлага бүхий дотоодын хүний нөөцийг олноор төрүүлэн гаргах өндөр ач холбогдолтой төсөл юм.
Газрын гадаргаас 1300 метр гүн хүртэл, нийт 200 километрийн урттай
үйлчилгээний болон туузан дамжлагын туннель барьж босгох энэхүү бүтээн байгуулалт нь Монголдоо цоо шинэ төсөл болж байгаагаараа онцлогтой.
Сэтгэгдэл бичих