Амралтын өдөр болох үед “Би юу хийх вэ? Цаг хугацааг яаж үр дүнтэй өнгөрөөх вэ? Ажлаасаа дутахгүй зүйл хийж бүтээмээр байна” эсвэл “Энэ долоо хоногт яаж ажилдаа явна аа” гэж боддог уу? Янз бүрийн шинэ санаанууд таны толгойд орж ирдэг үү? Тийм бол таньд ирээдүйн старт-ап, энтрепренер болох шинж байна гэсэн үг. Гэвч та үүнийгээ мэддэг боловч старт-ап эхлүүлнэ гэхээр болгоомжлол төрж байна уу. Гэвч таны болгоомжлолууд яг үнэндээ таны үйлдлийг насан туршид чинь хорих шалтгаанууд мөн гэж үү. Үүнд хариулт өгөхийг Эгүлэ Капиталынхан болон Funders and Founders-ынхан зорилоо.
- Хэт залуу
Тайм сэтгүүлийн судалгаагаар амжилттай старт-ап үүсгэн байгуулагчдын дундаж нас 40 боловч тэд ихэнхдээ 20-30 насны хооронд ямар нэг бизнес эхлүүлж алдаж, онож үзсэн
байдаг. Хэт залуу байна гэдэг биологийн насны тухай биш юм. Энэ бол үзэл бодол төлөвших тухай юм. Хэрэв таны хөрөнгө оруулагч аль эсвэл хамтрагч тань “чиний санаа тэнэг байна” гэж хэлбэл яах вэ? Та зөвшөөрөх үү эсвэл эсэргүүцлэх үү? Та бэлэн биш бол эдгээрийн аль нэг хариуг хэлнэ. Харин насанд хүрсэн бол яагаад гэж асууна.
- Туршлага муутай
Туршлага суух хоёр л зам байдаг. Нэг нь хэн нэгний төлөө ажиллах нөгөө нь өөрийнхөө төлөө
ажиллах. Хэн нэгний төлөө ажиллах нь өөр хэн нэгний төлөө ажиллах туршлагыг суулгана. Энэ нь таний бизнест тийм ч хэрэгтэй зүйл биш. Старт-апын туршлага суух хамгийн зөв зам бол старт-апаа эхлүүлэх.
- Бизнест шинэ оролцогч
Хүмүүс өөрсдийгөө бизнесийн талаар мэддэг гэдэг нь яг үнэндээ юу гэсэн үг вэ? Ямар бизнес? Старт-апын тодорхойлолтоор шинэ бизнес гэж бизнесийн загварыг нь шинээр тодорхойлсон бизнесийг хэлдэг. Тиймээс та мэдэхгүй байх нь хамаагүй, тухайн бизнесийнхээ шинэ загварыг эхэлж харж, бэлтгэлтэй байх нь чухал.
- Хамтрагчгүй байх
Старт-ап авч явахад стрессдэнэ, цаг шаардана, зардал гарна. Хүн бүх л амьдралынхаа туршид ганцаараа амьдардаггүй шүү дээ. Яагаад та ганцаараа бүгдийг хийнэ гэж. Энэ бүхэн нэг хүнд хүндэднэ. Та хамтрагчаа хайж ол. Таньтай адил хүсэл сонирхолтой, эсвэл таныг ойлгож дэмжих хүмүүс байж л таараа.
- Ямар ч шинэ санаагүй
Бид толгой дотроо элдвийн зүйлс бодохдоо ямар ч мөнгө төлдөггүй билээ. Олонхи старт-апууд өөрсдийнхөө анхны санааг замын дунд өөрчилсөн байдаг. Өөрийн чинь санаа тийм ч сайн биш байж болно. Гэхдээ та түүнийгээ сайжруулаад явбал бусад амжилттай старт-апуудтай адилхан байна аа гэсэн үг.
- Старт-апуудад орон зай байхгүй
Зарим хүмүүс хэтэрхий олон старт-апууд байна гэж гомдоллодог. Энэ нь дэлхий дээрхи асуудлуудыг шийдэх гэж оролдсон хэт олон хүн байна гэдэгтэй адил сонсогддог. Тийм ээ дэлхий дээр маш олон старт-апуудад зориулсан хангалттай том, жижиг асуудлууд байна. Та ч гэсэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй.
- Гэр бүлийнхэндээ туслах хэрэгтэй
Ихэнх старт-апууд эхэн үедээ орлого олж чаддаггүй. Гэр бүлийнхэндээ тодорхой хэмжээний санхүүгийн тусламж үзүүлдэг хүмүүст орлогогүй амьдралын цикл тийм ч таатай биш нь мэдээж. Гэхдээ та бүтээгдэхүүнээ үнэтэй болгож үзэх, эсвэл үнэ болох бүтээгдэхүүнд зөвлөгөө өгвөл богино хугацаанд орлого олох боломжтой.
- Өөрөө баян
Зарим цөөн баян хүмүүст мөнгө нь старт-ап эхлүүлээд, авч явах урам зоригийг нь сулруулдаг. Та тийм бол тийм ч мөнгөтэй биш хүмүүстэй цуг ажиллаад үзээрэй, таны зорилго нэгээр нэмэгдэж, та тэдгээр хүмүүсийг амжилтанд хүрэхэд баярлах болно.
- Коммитмент
Старт-ап таныг сул зав чөлөөнөөс чинь холдуулна. Хэрэв та чөлөөт цагийг юунаас ч илүү үзэж байгаа бол старт-апыг бүү эхэл. Гэхдээ хэрэв таны старт-ап амжилттай болоод жишээ нь сая сая хүнд бүтээгдэхүүнээ хүргэж чадвал шинэ төрлийн сэтгэл ханамжийг мэдрэх болно.
10. Өөрчлөлтөөс эмээх
Зарим хүмүүс өөрт нь тийм ч хэцүү биш амьдралын хэв маягийг өгдөг учраас тогтмол цалинтай ажлыг илүүд үздэг. Болж байна. Яг үнэндээ хэн нэгэн таньд юу хийхийг чинь л зааж өгч байгаа хэрэг. Хэрэв таньд энэ таалагдаж байгаа бол старт-апыг бүү эхэл.
11.Тодорхой бус байдлаас эмээх
Старт-апд тодорхойгүй зүйл тийм ч их биш – ерөөсөө ихэнх нь бүтдэггүй... Тиймээс хамгийн мууд бэлтгэлтэй байж, хамгийн сайнд найд.
Сэтгэгдэл бичих