The Diplomat сэтгүүлд нийтлэгдсэн China need to get over the dalai lama visit to Mongolia нийтлэлийг монгол хэл рүү орчуулан хүргэж байна.
Монгол Улс гадаад бодлогоороо Үндсэн хуулиа хамгаалж, иргэдийн ашиг сонирхлыг нэгт тавьдаг.
Монгол Улс 13-аар зуунаас өмнө өнөөдрийн бид нарын яриад байгаа ардчилал, хүний эрх, шашны эрх чөлөөг дээдэлж ирсэн нь түүхэнд бичээстэй бий. Монголын эзэнт гүрэн нь олон үндэстэн шашинтны бодлого дор олон улсын дипломат, эрдэмтэн, наймаачин, хуульчдыг үндэстэн, ястан, шашин ялгалгүй засаглаж, төрийн болон иргэдийн харилцааг бэхжүүлсээр ирсэн билээ. 1911 онд Манж Чин гүрэн унахад Монголын нийгэмд энx тайван, ёс суртахууныг дэлгэрүүлэх үүднээс бурхны шашныг үргэлжлүүлсэн гэж түүх судлаачид үздэг. Зарим судлаачдын зүгээс Манж Чин улс монгол үндэстнийг устгах гэж бурхны шашныг дэлгэрүүлсэн гэсэн тайлбарууд ч түгээмэл. Гэхдээ 1992 онд Монгол Улс Үндсэн Хуулиа бичихдээ шашин шүтлэгийг төрөөс зохицуулалт хийх, хязгаарлах зүйл ангийг оруулалгүй, харин ч иргэдийн эрх чөлөөг хүндэтгэж түүхээс залгамжлан ирсэн ёсоо баримтласан байдаг билээ.
2016 оны 11 дүгээр сарын 18-нд Далай лам иргэдийн болон Гандантэгчлэн хийдийн хүсэлтээр Монголд айлчлал хийсэн. Далай ламын айлчлал Монгол-Хятадын харилцаанд сөргөөр нөлөөлсөн нь бодит үнэн боловч хоёр улсын гадаад бодлогын хувьд тодруулах хэдэн зүйл бий. Чухам яагаад тодруулах шаардлагатай вэ гэхээр Монгол Улсын гадаад бодлого үеийн үед, цаашид ч Үндсэн хууль, иргэдийн эрх чөлөө, Монгол улсын язгуур эрх ашгийг хамгаалсан байх шаардлагатай билээ. Эдгээр бодлогуудыг Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн Газар илэрхийлж, тодорхойлж, харилцаж буй улс орнуудад ойлгуулах үүрэгтэй.
Далай ламын Монголд хийсэн айлчлал болМонгол-Хятадын хоёр талын харилцааны асуудал биш юм. 1992 оны Үндсэн Хуулийн 9.1., 9.4.1., 9.4.2., 9.4.3., 9.5.1., 9.5.2.т зааснаар Монгол Улс иргэдийн эрх ашиг, эрх чөлөө, шашин шүтлэгийг хязгаарлахгүй гэсэн бодлогыг эрхэмлэдэг. . Тэгэхээр Далай ламын айлчлалаас илүү Монгол улсын дотоодын асуудалд БНХАУ шүүмжлэл үзүүлж, гадаад харилцаанд нөлөөлөх хэмжээнд хүрсэн нь эсрэгээрээ Монгол-Хятадын харилцаанд нөлөөлөх хэмжээний болсон. Үүнээс гадна, Монгол-Хятадын төрийн харилцаанаас гадна иргэдийн дунд таагүй сэтгэгдлийг Хятад өөрсдөө төрүүлж байгаа нь харамсалтай. Гадаад Харилцааны Сайд Ц. Мөнх-Оргилийн хэлснээр 2017 оноос өмнө дэд шатны гурван уулзалтыг Хятадын тал шалтгаангүй хойшлуулсан нь Хятад өөрсдөө Монголын талыг дор үзэж, Далай ламын айлчлалыг ашиглан хүч хэрэглэж байгааг харуулж байгаа юм. . Хоёр талын харилцааны асуудал байсан бол Монгол-Хятадын гадаад харилцааны яамууд болон Сайд нар хэлэлцэж асуудлыг шийдэх нь журам ёсны, мэдээжийн процедур юм. БНХАУ-ын хувьд автономит бүс нутаг болох Төвд, Шинжааны тогтворгүй байдал дотоодын аюулгүй байдалд нь нөлөөлж байгаа учраас Далай ламын айлчлал болон монголчуудын дундах түүний нэр хүнд Хятадын бодлогод ирээдүйд муу нөлөөтэй гэх үндэслэлтэйгээр энэ асуудалд оролцсон байх магадлалтай.
Үүнээс гадна, Монгол Улсын Үндсэн хууль, гадаад бодлогыг хамгаалж чадаагүй Засгийн Газар, Гадаад Харилцааны Яам болон сайдын мэдэгдэл олон түмнийг цочроож, иргэдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлсөн нь илэрхий байлаа.
Энэ ЗГ-ын хугацаанд Далай ламыг дахиж урихгүй гэх мэдэгдлийг бид хоёр талаас нь харж үзэх ёстой
болов уу. Нэгд, Далай ламын айлчлал улс төрийн бус, үндсэн хуулийн дагуу, иргэд, гандан хийдийн хүсэлтээр ирсэн гэдгийг БНХАУ болон олон улсын шинжээчдэд бүрэн ойлгуулахын оронд шууд БНХАУ-д мэдэгдэл хийсэн. Нөгөө талаар, гадаад бодлогын хувьд нэгэнт Далай лам ирээд явсан, Монгол-Хятадын харилцаа хүйтэн болсон хойно харилцааг улам хөргөх нь Монгол Улсад ашигтай юу гэдэг асуултад тулсан байх. Цаашид энэ асуудлыг хүндрүүлэхгүйн тулд гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил Энэ Засгийн Газрын хугацаанд Далай лам Монголд ирэхгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Гадаад бодлого, аюулгүй байдлын судлаачийн хувьд энэхүү прагматик шийдлийг ойлгож байна. Ямар ч гэсэн зөвхөн энэ Засгийн Газрын хугацаанд (ирэх 4 жилд) урихгүй гэж мэдэгдэж, дараагийн ЗГ-ын асуудлуудыг нээлттэй орхисон нь гадаад бодлогын нэг хэлбэр
юм.
Эцэст нь хэлэхэд, Монгол-Хятад хоёр улс хоёр талын харилцаагаа дотоодын асуудлаас хөндий байлгах нь аль алинд нь сайнаар нөлөөтэй. Монгол Улс Хятадын Төвд, Шинжааны асуудалд оролцоод байдаггүй шиг БНХАУ Монгол Улсын тусгаар тогтнол, үндсэн хууль, гадаад бодлогыг хүндэлж, дотоодын асуудалд оролцуулахгүй байх бодлогыг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнууд баримтлах ёстой. Зөвхөн БНХАУ төдийгүй олон улсын хэмжээнд хүрэх мэдэгдлийг дутуу үнэлж үйлдэл хийлээ гэж үзээд энэхүү нийтлэлийг бичлээ. Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх олон асуудлуудтай учирч байхад үндэсний эрх ашгаа хамгаалах нь төрийн гурван өндөрлөгийн үүрэг
гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.
xyatad bol tas xar balar xaranxui niigem, dotroo iljirch yalzarch umxiirch bga uls, ene undur saixan barilga baishin ediin zasgiin undur uzuulelt bol ungulun daldalt , xunii sanaand oromgui ene ertuntsiiin adgiin muu muuhai buhen nuugdaj bga gazar