Нийтлэл 01 сарын 28, 2017

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: UFC Групп '1000 халуун илч' аянд нэгдлээ

Монгол орны эдийн засгийн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын санаачилгаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг санаачлан өрнүүлж албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг энэхүү аяныг дэмжин хамтран ажиллахыг уриалсан билээ.

UFC Группын зүгээс малчиддаа чиглэсэн энэхүү сайн санааны аянд нэгдэж тус өдөрлөгт оролцсон бөгөөд хамгийн амттай “БИО ЧАЦАРГАНА” шүүснийхээ борлуулалтын орлогоос “1000 халуун илч” аянд хандивласан юм. Өвлийн цагт тулгардаг гол асуудлууд бол малчдын хувьд өвөлжилт хүндрэх, ард иргэдийн дунд ханиад томуу ихсэх явдал байдаг. Тэгвэл UFC группын БИО ЧАЦАРГАНЫ шүүсийг тогтмол хэрэглэснээр цусыг шингэлэх, уушигны олон төрлийн өвчин болон дархлааг дэмжих, тамир сайжруулах, ханиад томуунаас урьдчилан сэргийлдэг.

Хэрэглэгч та бүхэн монголын чацарганы зах зээлд анхдагч UFC группын БИО ЧАЦАРГАНЫ шүүсийг худалдан авч хэрэглэглэснээр өөрсдөдөө болон сайн үйлсэд оруулж буй чухал хөрөнгө оруулалт болох юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon