Нийтлэл 05 сарын 08, 2017

Чагтлагдсан сэдэв: ФРАНЦЫН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ

Францын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж Эммануэль Макрон сонгогдлоо. Тэрээр сонгуулийн хоёрдугаар шатанд Үндэсний Фронт намын Марин Ле Пентэй өрсөлдсөн бөгөөд нийт саналаа өгсөн хүмүүсийн 66% нь түүнийг дэмжсэн байна.

Макроныг сонгогдсонд дэлхийн олон удирдагч баяр хүргэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Макрон Германы канцлер Ангела Меркелтэй утсаар ярилцан удахгүй Берлинд айлчлана гэж мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, ерөнхийлөгч асан Билл Клинтон нар түүнд баяр хүргэжээ.

Макрон сонгогдсоноор Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болж буй юм. Тэрээр Paris-Ouest Nanterre La Défense их сургуульд философийн чиглэлээр суралцан хожим төрийн албанд орохын өмнө Science Po-д төрийн удирдлагын чиглэлээр суралцсан юм.

Жиргээчид сонгуулийн дүнгийн талаар #Macron, #ViveLeFrance гэсэн хаштагтай жиргэж байна.

Bill Clinton Макронд баяр хүргэв.

Donald J. Trump “Эммануэль Макрон Францын дараагийн ерөнхийлөгч болсон том ялалтад баяр хүргэе. Би түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна.” гэжээ.

Andrew Tumilty “Энэ зуунд анх удаа фашизмтай нүүр тулахад Америк бууж өгсөн бол Франц тэмцэн, ялж чадлаа. Цагаан туг намируулах онигоо алга боллоо.” хэмээн жиргэжээ.

Ian bremmer “Макроны том ялалт. Европ даяар тайвшрав. Гэхдээ Ле Пен аавынхаа 2002 онд авсан саналаас хоёр дахин их санал авсныг мартаж болохгүй. ” гэжээ.

Kim Ghattas “Макрон Ле Пений дэмжигчдийг бүү гадуурх гэв. Дараагийн таван жилд туйлшралд саналаа өгөх шалтгааныг үгүй хийх бүгдийг хийнэ” гэж жиргэв.

Марин Ле Пений жиргээг англи руу орчуулсан Marine in English “Дэлхийн хүндэт найзууд минь. Энэ тэмцэл дуусаагүй. Надад итгэ. Францыг чөлөөлөх дараагийн алхамд надтай хамт байгаарай” гэж жиргэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon