АНУ-ын Конгрессийн төсвийн оффис Трамп болон Сенатын Бүгд найрамдах намын гишүүдийн хамтран санаачилсан эрүүл мэндийн хөтөлбөр 2026 он гэхэд 23 сая хүнийг эрүүл мэндийн даатгалгүй болгоно гэсэн мэдэгдэл хийжээ. Тодруулбал 2026 он гэхэд АНУ-д эрүүл мэндийн даатгалгүй хүний тоо 51 саяд хүрэх аж. Эрүүл мэндийн хөтөлбөр ирэх арван жилд төсвийн 119 тэрбум ам.долларыг хэмнэх тооцоо гаргасан ч АНУ-ын олон сая иргэд эрүүл мэндийн даатгалгүй болно хэмээн Америкчууд дургүйцэж байгаа аж. Бүгд найрамдах намын зүгээс Барак Обамагийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн эрүүл мэндийн хөтөлбөр эрүүл мэндийн даатгалын сарын хураамж холбооны мужуудаас хамааран 12 хувиас 223 хувь хүртэл өссөн гэж шүүмжилсэн юм.
Жиргээчид энэ үйл явдлын талаар #Trumpcare, #CBOSCORE, #AHCA гэх мэт хаштагтай жиргэж байна.
Bill Madden “Трампын эрүүл мэндийн хөтөлбөрт өгсөн Конгрессийн үнэлгээ зэрлэг бүдүүлэг байгаад зогсохгүй хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм. 2026 он гэхэд 51 сая хүн эрүүл мэндийн даатгалгүй болно.” гэжээ.
Senate Democrats “Конгрессийн үнэлгээний дагуу Трампын эрүүл мэндийн хөтөлбөр нэмж Америкийн 23 сая хүнийг даатгалгүй болгох нь аймшигтай.” гэв.
sean. “АНУ 2017 онд: 26 сая хүн даатгалгүй. 2026 онд Трампын эрүүл мэндийн хөтөлбөрийн үед: 51 сая хүн даатгалгүй. 96 хувиар нэмэгдсэн дүнтэй. Трампын эрүүл мэндийн хөтөлбөрт баярлалаа.” гэж жиргэжээ.
Chuck Schumer “Конгрессийн үнэлгээ маш тодорхой зүйлийг харуулж байна. Хэрвээ та эрүүл саруул саятан л биш бол Трампын эрүүл мэндийн хөтөлбөр бол хар дарсан зүүд юм.” гэжээ.
Сэтгэгдэл бичих