Нийтлэл 05 сарын 30, 2017

Чагтлагдсан сэдэв: ИХ БРИТАНИЙ СОНГУУЛИЙН'ТУЛААН'

Их Британий Ерөнхий сайд Тереза Мэй болон Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин нар Их Британий Channel 4 болон Sky News телевизийн сувгуудаар дамжуулсан ярилцлагад оржээ. Тэд Британий нэр хүндтэй нэвтрүүлэгч Жереми Паксманы “Номер 10-ын төлөө тулаан” хэмээх нэвтрүүлэгт тус тусдаа ярилцлагад орсон байна. Энэ нэвтрүүлэг парламентын сонгуульд зориулан тусгай дугаар бэлтгэн сонгуульд оролцож буй намуудын удирдлагуудыг оролцуулдаг уламжлалтай.

Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин өөрийн болон намынхаа хөтөлбөр, байр суурийг амжилттай хамгаалсан гэж олон хүн үзэж байгаа аж. Тэрээр өмнө нь нийгмийн хамгааллын бодлогын өөрчлөлт болон төрийн өмчлөл, татварын шинэчлэл зэргийг багтаасан хөтөлбөрөө танилцуулж байсан билээ. Ерөнхий сайд Тереза Мэй “Brexit”-ийн үйл явц, цагаачлал зэрэг асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн байна. Бүтэн ярилцлагыг үзнэ үү.

Жиргээчид ярилцлагын талаар #battlefornumber10, #mayvcorbyn гэсэн хаштагтай жиргэж байна.

Sky News “Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин компаний татварыг нэмэх төлөвлөгөөгөө хамгааллаа.” хэмээн түүний зураг, үгийн хамт жиргэжээ.

Prof.Frank McDonough “Мэй нүүр тулсан улс төр хүсэхгүй байгаад гайхах хэрэг алга. Ямар ч харизм, хувийн онцлог байхгүй.” гэж шүүмжилсэн байна.

Их Британий Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга Boris Johnson “Ерөнхий сайд гараа хөдөлгөхгүйгээр яллаа: Асуултуудад тодорхой, дэлгэрэнгүй хариуллаа.” гэжээ.

Owen Jones “Шударга байя. Жереми Корбин асуултад амжилттай хариуллаа.” гэж жиргэжээ.

Nigel Farage “Би Жереми Корбинтой санал нийлэхгүй байж магадгүй гэхдээ тэр үнэнч байж чадлаа. Паксман зорилгоо биелүүлж чадсангүй.” гэв.

Сэтгэгдэл бичих

arrow icon