Нийтлэл 06 сарын 08, 2017

Чагтлагдсан сэдэв: ИХ БРИТАНИЙ СОНГУУЛИЙН ӨДӨР

Их Британий парламентын сонгуулийн санал өгөх өдөр болж байна. Энэ удаагийн сонгуульд Их Британий голлох намууд болох Хөдөлмөрийн нам, Консерватив нам хоорондоо ширүүн өрсөлдсөж байна. Намууд мөрийн хөтөлбөрүүдээ танилцуулан сурталчилсанаас гадна сүүлийн саруудад болсон террорист ажиллагаанууд сонгогчид, намуудын анхаарч буй гол асуудлуудын нэг болоод байгаа билээ.

Сонгуулийн өмнө 3,000 хүнээс авсан хамгийн том судалгааны дагуу нийт сонгогчдын 44% нь Консерватив намд, 36% нь Хөдөлмөрийн намд саналаа өгнө гэжээ. Харин Их Британий Тусгаар тогтнолын нам 5%, Шотландын Үндэсний нам 4%, Ногоон нам 2%-ийн санал авна гэсэн дүн гарчээ.

Жиргээчид сонгуулийн өдөртэй холбогдуулан #General Election2017 гэсэн хаштагтай жиргэж байна. Твиттер, Фэйсбүүкт Хөдөлмөрийн намын дэмжигчид Хөдөлмөрийн намд хүчтэй дэмжлэг үзүүлж байгаа ба зарим дэмжигчид, хэрвээ Хөдөлмөрийн нам ялахгүй бол жагсаал зохион байгуулна гэж мэдэгдэж байна. Хөдөлмөрийн нам 2005 оноос хойш парламентын сонгуульд дараалан хоёр удаа ялагдсан юм. Гэвч сүүлийн үеийн цөөнгүй судалгаагаар Хөдөлмөрийн намын рэйтинг болон Жереми Корбиний рэйтинг өсөж буйг харуулж байгаа нь Хөдөлмөрийн нам парламент дахь суудлын тоогоо ахиулах өндөр магадлалтайг илтгэж байна.

Jeremy Corbyn “Бидний нам тэрбумтнуудын нам биш. Бидний нам корпорацийн элитүүдийн нам биш. Манай нам бол ард түмний нам.” хэмээн жиргэжээ.

True Labour “Хэрвээ миний хүү сонгууль өгөх байсан бол Хөдөлмөрийн намд өгөх байсан. Үдийн хоолныхоо төлөө, боловсролынхоо төлөө, Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ болон ажиллаж эхлэхээрээ авах цалингийнхаа төлөө өгөх байсан.” гэжээ.

Tom Pride “Саятан Тереза Мэй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг 3 удаа эсэргүүцэж санал өгсөн.”  гэж зургийн хамт жиргэжээ.

Theresa May “Бид Лалын шашны туйлшрагчидтай хөнгөн харьцах хэрэггүй.” хэмээн хийх 4 зүйлээ танилцуулжээ.

Sam Callahan “Хэрвээ та маргааш саналаа өгөхгүй гэж байгаа бол зөвхөн өөртөө л тэгэж хэл. Ирээдүйдээ идэвхи гаргахгүй байх нь гутамшигтай.” гэжээ.

Richard Smith “25-аас доош насныхан маргааш саналаа өгөөрэй, мөн найзууддаа ч сануулаарай. Жаран тавтангуудаар ирээдүйгээ шийдүүлэх хэрэггүй.” гэв.

Conservatives Ерөнхий сайд Тереза Мэй сонгуулийн сурталчилгаагаа хааж байгаа үеийн зургийг хуваалцжээ. Дэмжигчид нь Тереза Мэй-Хүчирхэг, тогтвортой удирдлага, Тереза Мэйд илүү хүчирхэг Британий төлөө төлөвлөгөө бий гэсэн уриануудыг барьсан байна.

Peter Byrne Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин сонгуулийн сурталчилгаагаа хааж байгаа зургийг жиргэжээ.

Сэтгэгдэл бичих

    • Max Bent
    • 2017-12-20

    Жижиг ба том хэмжээний зээлдүүлэгчдэд зориулж далайн зээлдүүлэгчид ба барьцаат зээлүүд 2% -ийн хүүтэй. Бизнесээ эхлүүлэх, эсвэл төлбөрөө төлөхөд танд зээл хэрэгтэй юу? Бид бүх төрлийн зээл, хувийн зээл,   арилжааны болон хувийн зээлийг маш бага хүүтэй хүүтэйгээр дэлхийн аль ч улс оронд жилийн 2% -иас 25 хүртэл жилийн хугацаатай эргэн төлөх хугацаатай. Бид 1000 хүртэл хүссэн хэмжээний зээлийг санал болгож өнөөдөр бидэнтэй холбоо барина уу И-мэйл; [email protected] [email protected] [email protected] +1 518 502 5732

arrow icon