Нийтлэл 06 сарын 16, 2017

Чагтлагдсан сэдэв: ЕВРОПЫН ХОЛБОО ҮНЭГҮЙ РОУМИНГТЭЙ БОЛЛОО

Европын холбооны гишүүн орнуудын иргэд гишүүн орнуудаар зорчихдоо роуминг үйлчилгээний төлбөр төлөх шаардлагагүй боллоо. Өөрөөр хэлбэл гар утсаар улс хооронд ярих, мессеж бичихэд роуминг үйлчилгээний нэмэлт төлбөр төлөхгүй аж. 2006 оноос хойш энэ зохицуулалтыг Европын холбооны удирдлагууд нэвтрүүлэхээр оролдож байсан.  Испаний Telefonica, Германы Deutsche Telekom зэрэг харилцаа холбооны томоохон компаниудын хүчтэй лобби энэ зохицуулалт нэвтрэхэд саад болж байсан аж.

Европын Холбооны орнуудын дата үйлчилгээний дундаж үнэ 2007 онд 1MB нь 6 евро, 1 минут яриа 0,49 евро, 1 мессеж илгээхэд 0,28 евро төлдөг байсан аж.

Европын Парламентын Ерөнхийлөгч  Антонио Таяани, Евро Комиссийн Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Малт улсын Ерөнхий сайд Жозеф Мускат нарын хамтарсан мэдэгдэлд бичсэнээр: “Роумингийн төлбөрийг алга болгосон нь Европын Холбооны нэгдсэн дижитал зах зээлийн суурийг тавьж, манай бүх иргэдэд нээлттэй Европын дижитал орчны тогтвортой, нэгдсэн байдлыг бий болгоход чиглэсэн нэгэн алхам юм.” гэжээ.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #roaming гэсэн хаштагтай жиргэж байна.

Andrius Ansip роумингийн төлбөргүй болсныг мэдэгдэн доорх зургийг жиргэжээ.

Greens in the EP “Энэ зун Европын хаана ч байсан гэр бүл рүүгээ ярьж чадахгүй байна гэж гомдоллохооргүй боллоо.” гэв.

Manfred Weber “Баяртай роуминг.  Европын Холбоо дотор дуут мессеж, текст мессеж, датаг өөрийн улстайгаа адил үнээр авна. Европын иргэдэд сайхан өдөр болж байна.” хэмээн жиргэжээ.

European Commission “Роуминг үйлчилгээний төлбөр баяртай. Одоо Европын Холбоонд аялахад роумингийн төлбөр авахгүй.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon