Италийн автомашин үйлдвэрлэгч ФИАТ компани ФИАТ500 загварын машиныхаа 60 жилийн ойг тэмдэглэж байна. Дайны дараах Европын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хямд үнэтэй ФИАТ500 загварыг анх санаачилсан байдаг. Энэ загварын үндсэн онцлог нь 2 хаалгатай, 4 хүний суудалтай, 3 метрийн урттай жижиг оврын, хотын замд унахаар зориулагдсан юм. ФИАТ компани энэ жил машиныхаа 60 жилийн ойд зориулан шинэ загвар гаргасан байна.
Жиргээчид энэ тэмдэглэлт өдөрт зориулан #Fiat500 гэсэн хаштагтай жиргэж байна.
Fiat “ФИАТ500 загварын 60 жилд зориулсан шинэ машин хойшоо хураагддаг, шилэн дээвэртэй хийгдсэн.” гэжээ.
FIAT USA ФИАТ500 машины шинэ загварын дотор салоныг харуулжээ.
Stuart Allen ФИАТ500 машины зургийг жиргэжээ.
Steve Biggs ФИАТ500 загварын “төрсөн өдөрт” баяр хүргэжээ.
Сэтгэгдэл бичих