АНУ-ын Сенатын гишүүн Кори Бүүкэр марихуаны хэрэглээг холбооны улсуудын түвшинд хууль ёсны болгох хуулийг танилцууллаа. Түүний санаачилсан Мариуханы хууль (Marijuana Justice Act) марихуаныг хэрэглээний хязгаартай хар тамхины ангилалаас хасаж, мариухан биедээ авч явах, хэрэглэхийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар зохицуулсан аж. Хэдийгээр АНУ-ын зарим мужид марихуаны хэрэглээг хууль ёсны болгосон ч холбооны улсуудын түвшинд бүхэлдээ хуульчлаагүй
байгаа юм.
АНУ-ын зарим мужид марихуаны хэрэглээг зөвшөөрсөнөөс хойш мариуханыг янз бүрийн үйл ажиллагаанд өргөнөөр хэрэглэх болсон аж. Жишээ нь 2014 онд Колорода мужид марихуаны хэрэглээг зөвшөөрсөнөөс хойш залуу хосууд хуриманд ирсэн зочидоо марихуанаар “дайлах” тохиолдол ихэссэн
аж. Хурим зохион байгуулагчид хар тамхи нь согтууруулах ундаа хэрэглэснээс илүү аюулгүй гэж үзэх болсон нь энэ хандлагыг дэлгэрүүлэх болсон. Мөн баярын үеэр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх тохиолдол элбэг учир баярын үеэр болон дараа хэрэг тарина хэмээн болгоомжилдог аж.
Гэхдээ сүүлийн жилүүдэд АНУ дахь хар тамхины хэрэглээ хурдацтай өсөж буй нь ноцтой асуудал болоод байгаа юм. 2015 онд 65,000 хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас баржээ. АНУ Вьетнамын дайнд 60,000 гаруй хүнээ алдсан, АНУ-ын түүхэнд ДОХ болон бэлгийн замын халдварт өвчнөөр хамгийн ихдээ 1995 онд 43,000 хүн нас барж байсан, 1972 онд зам тээврийн ослын улмаас 55,000 Америкчууд нас барж байсныг харгалзаж үзвэл энэ нь их тоо юм.
Сенатын гишүүн Кори Бүүкэрийн санаачилсан хууль батлагдах эсэх нь тодорхойгүй ч цөөнгүй хүн өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн АНУ-ын Засгийн газрын бодлогоос илүү үр дүнд хүргэнэ гэж найдаж байгаа аж.
Жиргээчид шинэ хуулийн талаар #MarijuanaJustice гэсэн хаштагтай жиргэж байна.
Jeffrey Guterman “Марихуаны хуулийг санаачилсан Кори Бүүкэрт баярлалаа. Хүмүүс зохистэй, эмчилгээний хэрэглээнд суралцах болно. Бид хууль ёсны болгох ёстой.” гэжээ.
Matthew Yglesias “Кори Бүүкэр сайн санаачлага гаргасан бололтой.” гэв.
Annette McDermott “Кори Бүүкэр 40 жилийн турш үргэлжилсэн хар тамхины бүтэлгүй бодлогыг зогсоох хууль санаачиллаа.” гэжээ.
Dilfpool “Хар тамхи албан ёсны боллоо. Миний очиж байсан бүх хурим цагийн гарз байсан байна.” хэмээн жиргэжээ.
Сэтгэгдэл бичих