Сүүлийн 2 жил долларын ханш сонгуулийн ѳмнѳ буураад, дараа нь ѳсдѳг зүй тогтол ажиглагдлаа. Иймд, энэ жил ч бас ханш 2016 он шиг огцом савлах уу гэдэг болгоомжлол түгээмэл байна.
Улс тѳрийн сонгууль ѳѳрѳѳ эдийн засгийн хүлээлтэнд нѳлѳѳлдѳг чухал үйл явдал учраас ийнхүү 2 жил дараалан ханшинд нѳлѳѳллѳѳ. Гэхдээ 2017 оныг 2016 онтой харьцуулахад эдийн засгийн фундаментууд нь нэлээд ѳѳрчлѳгдсѳн
тул ижил зүйл болохгүй болов уу.
2016 оны хувьд, 4-6 дугаар сарын хооронд долларын ханш 2000-аас 1940 болж буурч байв. Энэ нь тухайн үеийн 500 сая ам.долларын Мазаалай бонд, 250 сая ам.долларын синдикат зээлийн нѳлѳѳ гэхэд болно. Жижиг эдийн засагт ийм мѳнгийг шууд валютын захад нийлүүлснээр зарим үед илүүдэл бий болж, Сангийн яам доллараа зарж чадахгүй байх тохиолдол ч байсан. Ингээд л долларын ханш унаж, тѳгрѳг чангарч байлаа.
Гэхдээ үүнийг бататгах эдийн засгийн суурь байгаагүй юм. 2013 оноос ужгирсан тѳлбѳрийн тэнцлийн алдагдлаас болж валютын нѳѳц шавхагдаж байв. Хэрэв Хятадын Ардын банкинд тѳлѳх ѳрѳѳ хасвал цэвэр нѳѳц аль хэдийн хасах дүнгээр илэрхийлэгдэж байв. Улсын зээлжих зэрэглэл буурч, гаднаас дахин хѳрѳнгѳ босгох нь хэт үнэтэй болов. Мазаалай бондын хүү л гэхэд 11 хувь байсан. Дээр нь түүхий эдийн үнэ ч уналттай, сайнгүй байсан үе.
Иймд, сонгууль дуусаад л доллар ѳснѳ гэсэн хүлээлт маш ѳндѳр байсан. Хүлээлт ёсоор ч болсон. Экспорт, хѳрѳнгѳ оруулалт гэх мэт валютын орох урсгал тааруу үед ханшийг хүчээр барьж байсан ч мѳнгө дуусахад доллар шууд л дээшээ харвасан. Сардаа 300 сая ам.долларын импорт хийдэг улсад 750 сая ам.доллар бас тийм ч "барж идэхгүй" их мѳнгѳ биш юм. Дээр нь он гараад Евро бондын 580 сая доллар, зун нь тѳв банкны 1.8 тэрбум ам.долларыг яаж тѳлѳх нь тодорхойгүй, дефолт руу ойртож явсан тул тѳгрѳг руу currency attack ирж, бүгд л доллар ѳснѳ гэдэг дээр бооцоо тавьж байв.
Тэгвэл 2017 он юугаараа ѳѳр вэ? Долларын ханш 2-6 дугаар сарын хооронд 2500-аас 2350 руу буусан нь 2 дугаар сарын 19-нд ОУВС-гийн ажлын хэсэгтэй тохиролцсон хѳтѳлбѳрийн нѳлѳѳ байв. Улмаар Евро бонд, тѳв банкны своп зэрэг гадаад ѳр тѳлбѳрүүдэд бүтцийн ѳѳрчлѳлт амжилттай хийгдсэн. Зээлжих зэрэглэл тогтворжих, банкууд дээрх хадгаламж доллараас тѳгрѳгт хѳрвѳх, засгийн газрын тѳгрѳгийн бондыг дотоодын болон гадаадын хѳрѳнгѳ оруулагч нар ихээр авах гэх мэт үзэгдлүүд ажиглагдаж эхэлсэн. Энэ бүгд эдийн засагт, тѳгрѳгт итгэх итгэл сэргэсний шинж юм.
Дээр нь нэмээд 2016 оны 4-р улирлаас зэс, нүүрсний үнэ сэргэж эхэлсэн нь валютын орох урсгалыг огцом нэмэгдүүлж байна. Он гарсаар эхний 6 сарын байдлаар нүүрсний экспорт гэхэд 330 хувь буюу 1 тэрбум ам.доллараар ѳсѳѳд буй. Үнэ ч ойрын хугацаанд харьцангуй тогтвортой байх тѳсѳѳлѳлтэй тул оны эцэс гэхэд тѳлбѳрийн тэнцэл ашигтай гарахаар байгаа.
Тэгэхээр, Монгол руу орох валютын урсгал сайжирч, валютын нѳѳц нэмэгдэж эхэлж буй энэ үеийг бүх зүйл яг эсрэгээрээ байсан 2016 оны мѳн үетэй харьцуулж болохгүй юм. Зэс 6000 ам.доллар давж, нүүрс 90 ам.доллар дѳхѳж, ОУВС-гийн эхний шатны үнэлгээ амжилттай хийгдэх гэх мэт эдийн засагт эерэг үр дүнгүүд цѳѳнгүй байна
. Гэхдээ эдийн засаг дѳнгѳж сэргэж эхэлж буй энэ эмзэг үед улстѳрийн тогтвортой байдал юунаас ч чухал гэдгийг мартаж болохгүй. Ирэх 1 сард гэхэд бид Чингис бондын 500 сая ам.долларыг тѳлѳх ёстой
.
Amjilt dandaa unshdag shuu sain bichjee