ОХУ-ын ажиглалтын онгоц АНУ-ын Тагнуулын төв газар, Пентагон, Цагаан ордон дээгүүр нислэг үйлджээ. Энэ нислэг ОХУ ба АНУ харилцан тохиролцсоны дагуу явагдсан гэдгийг АНУ-ын Төрийн департмент мэдээллэсэн байна.
Америкийн хэвлэлүүдийн мэдээллэж буйгаар дээрх төрийн байгууллагуудаас гадна Оросын ТУ-154М онгоц Мэриланд дахь нисэх онгоцны бааз, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын амардаг Нью Жерси муж дахь Бэдминстер дүүрэг
, Охайо муж дахь нисэх хүчний бааз зэрэг газруудын дээгүүр нислэг үйлджээ.
ТУ-154М онгоц, Эх сурвалж: ТАСС.
2002 онд "Агаарын чөлөөт орчны тухай гэрээ" хэрэгжиж эхэлснээс хойш гэрээнд нэгдсэн 34 улс ажиглалтын онгоцоо харилцан агаарын хилдээ нэвтрүүлэн, нислэг үйлдүүлэх болсон юм. Энэ гэрээг 1992 онд Орос, АНУ, Канад, Европын орнууд хамтран байгуулсан бөгөөд эдгээр орнууд цэрэг, зэвсэглэлийн хүчний мэдээллээ ил тод байлгах, зэвсэглэлийн гэрээг мөрдөж буй эсэхийг харилцан хянах зорилготой байгуулсан байдаг.
Энэ удаагийн нислэгээс гадна Оросын ажиглалтын онгоц өнгөрсөн тавдугаар сарын 20-нд АНУ-ын Калифорни муж дахь Травис нисэх хүчний бааз дээгүүр нисч байсан юм.
Ийм төрлийн нислэгүүд ойр ойрхон хийгддэг ба энэ жилийн хагас гэхэд ОХУ 15 удаа ийм нислэг үйлдсэн
байна. 2002 онд гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш гэрээнд нэгдсэн орнууд харилцан 1,300 орчим нислэг үйлджээ.
Сэтгэгдэл бичих