АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Гуам арлын ойролцоо пуужин харваагүйд сайшаав. Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твиттер хаягаараа "Ким Жон Ун маш ухаалаг, ул суурьтай шийдвэр гаргалаа. Хэрвээ ингээгүй бол гамшиг дагуулсан, хүлээн зөвшөөршгүй зүйл тохиолдох байв
." гэж мэдэгджээ.
Өнгөрсөн мягмар гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Гуам арлын ойролцоо пуужин харвах төлөвлөгөөтэй "их удаан нухацтай танилцаж, армийн удирдах албан тушаалтнуудтай ярилцаж, зөвлөлдсөн" гэжээ. Цааш БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-д хандан "Солонгосын хойгийн нөхцөл байдлыг намжааж, аюултай цэргийн мөргөлдөөн болохоос урьдчилан сэргийлэхийг хүсэж байгаа бол үүнийгээ үг үйлдлээрээ бидэнд үзүүлж харуулах хэрэгтэй
" гэж мэдэгджээ. Тэрээр Гуам арал руу пуужин харвах төлөвлөөгөөг зогсоон, пуужин харваагүй юм.
Жиргээчид энэ үйл явдлын талаар #NorthKorea гэсэн хаштагтай жиргэж байна.
Jay Sekulow "Ким Жон Ун болон Хойд Солонгос ухарсан ч АНУ хамгаалалтаа сулруулах цаг биш." гэв.
BenGarrison Cartoons "Асуудал үүсгэдэг хүүхэд Трампын хатуухан мэдэгдэлийн дараа байр сууриасаа ухарлаа. Обама байсан бол бөхийх байсан." хэмээн шог зургийн хамт жиргэжээ.
Alec Bowers "Америк удаан хугацааны турш үгүйлэгдсэн манлайлал бол энэ. Хэн ч Хойд Солонгосыг номхруулж байгаагүй. Ерөнхийлөгч Трамп чадлаа." гэжээ.
Сэтгэгдэл бичих