Монголын зарим том компаниудын зөвхөн хувийн ашгийн төлөө бусдыг мөлждөг ёс зүйгүй, алсын хараагүй хандлага жижиг аж ахуй нэгжүүдийн хөгжил, цаашлаад нийгмийн дэвшилд сөргөөр нөлөөлж байна. ТОП-100 аж ахуй нэгжийн нэг, шилдэг татвар төлөгч, мод тарьж, бэлэг тараадаг компаниудаас оюуны бүтээл хулгайлах, ажлын төлбөрөө өгөхгүй хулхитах асуудал их гардаг
байна. Энэ нь жижиг компаниудад цаг хугацаагаар хохирох, өргөжиж тэлэх боломжоо алдах болоод өсөж хөгжихөд нь саад болдог гэдгийг том компаниудын эзэн, удирдлага ойлгодоггүй, ойлгосон ч хэрэгсэхгүй байна.
Вебсайт хийдэг, интерьер дизайн, маркетингийн зөвлөгөө үзүүлдэг гэх мэт оюуны үйлчилгээ үзүүлдэг олон компани ингэж ярьж байна.
О.Гэрэл бол Их Британид “Пи-ар, масс мэдээллийн харилцаагаар” сурч, тэндээ ажиллаж олон жилийн туршлага хуримтлуулсан ба 2013 онд мэргэжлийн Пи-ар, сурталчилгааны Йист Мавен агентлагаа байгуулж ажилласнаас хойш нэлээд хэдэн топ аж ахуй нэгжид санаагаа алдаж үзжээ.
“Хамгийн сүүлд гэхэд Наран Трейд өөрсдөө санал тавьж уулзсан. Төслийг нь бид "ийм байдлаар хэрэгжүүлж болно" гээд төлөвлөгөө боловсруулж өгтөл төсөв байхгүй гээд таг болсон. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр компани зарим санаанд маань үндэслээд өөрсдөө ажлаа хийж эхэлсэн. Оюуны ажил хийдэг залуучуудын хөдөлмөрийг ямар нэг байдлаар ашиглах, ингэж санааг нь хулгайлах явдал том корпорацуудаас их гардаг. Бидний хөдөлмөрийг шулж байна, үнэгүй ашиглаж байна, мөнгөө өгөх болохоор гацаж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг бол үндэсний оюуны хөдөлмөр хийдэг залуусыг дэмжих нь бас чухал
.”
Л.Золзаяа “Promotion Craft” анимейшн видео бүтээгч компанийн хамтран үүсгэн байгуулагч, захирал
“Нэг үүрэн телефоны компани манайхтай хамтарч ажиллая, видео хийлгэе гэдэг санал тавьсан. Том компани учраас дуртайяа зөвшөөрсөн. Дахиж хамтарч ажиллая гэж хэлтэл сайн хийх хэрэгтэй гэж хичээж 2-3 санаа гаргаж танилцуулсан ч таалагдахгүй байна гээд больсон. Гэтэл дараа нь нэг санаагаар маань өөрсдөө рекламаа хийгээд цацсан.”
Б.Батзаяа "Batu Digital" бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлагийн захирал, 2010 оноос хойш энэ чиглэлээр ажилласан туршлагатай.
“Санаа хулгайлах явдал багассан ч огт арилаагүй байна. Манайд хэд хэд тохиолдсон. Шүүхдэх гэж үзсэн цагийн гарз юм билээ. Түүнчлэн гаднын компани нэг ажлыг 100 мянган доллараар хийдэг бол Монгол компани 40 саяар хийж өгнө гэхэд үнэтэй байна, үнээ буулга гэдэг
. Монгол хүний үнэлэмж тийм доогуур байх ёстой гэж үү? Үнэлгээ өндөр байж энэ салбарт авьяаслаг чадварлаг хүмүүс орж ирнэ, өргөжнө. Хамгийн харамсалтай нь өөрчлөлт хийж чадахуйц чадвартай залуус шантраад гадагшаа явж байна
. Өнөө маргаашаа бодсон монгол компаниудын муухай харилцаа, хандлагаас залхаж буцаж байгаа нь энэ салбарт тарьж байгаа том хор уршиг. Гол нь бид ТОП-100 тайгаа ажиллахад ялгаа алга.”
Компаниудын соёл бусад салбар, цаашлаад улсынхаа хөгжилд нөлөөлдөг нь дээрх яриануудаас харагдаж байна. Гэтэл ийм үүрэгтэй гэдгээс корпорацуудын удирдлага, топ менежер нь ойлгодог уу? Компаниудын нийгмийн хариуцлага хаанаас эхэлдэг вэ? Нийгмийн хариуцлагатай гэж ямар компани байна вэ?
"Компанийн засаглалын хөгжлийн” төвийн гүйцэтгэх захирал Т.Цэнд-Аюуш
“:Компаниуд зорилгоо зөвхөн ашиг олох гэж ойлгодог. Анх Хятадуудтай наймаа хийж маш богино хугацаанд мөнгө олохыг бизнес эсвэл хулхитахыг сэргэлэн гэж үзэх буруу ойлголт суусан
. Тэр үед гарч ирсэн бизнесменүүдийн үед явсаар л байна. Нэгдүгээр үе нь ч дуусаагүй. Дэлхий ертөнц тогтвортой хөгжлийг эрхэмлэж байна. Компани юуны ачаар оршин тогтнодог вэ? Монгол улсын иргэдийн хүчээр. Иргэд байхгүй бол компани оршин тогтнох боломжгүй. Тиймээс компаниуд хэт богино зорилт тавилгүй бүх оролцогч тал буюу иргэд болон бусад хамтрагчдад ашигтай байж чадвал хол явна, урт удаан оршиж, хөгжинө, хулхидах зэрэг асуудлууд аяндаа арилна. Гэхдээ эздийн, гүйцэтгэх захирлын манлайллын арга барил, философиос их зүйл шалтгаална. Компанийн эзэд хөгжихгүй бол гүйцэтгэх захирал, менежерүүдийн хөгжил хязгаарлагдмал, ажилчдаа хөгжүүлэх тухай толгойд нь орохгүй
.”
Ямар ч бизнесийн дотоод зохион байгуулалт, соёл, төлөвшил зөвхөн тэр бизнесийг хийдэг гэр бүлийн эсвэл багын хувийн асуудал биш. Тэр бизнесээр үйлчлүүлдэг эсвэл хамтарч ажилладаг талуудад их болон бага хэмжээгээр нөлөөлдөг. Бие биеэсээ харилцан хамаардаг,уялдаа холбоотой нийгэмд амьдарч байна.
Оюуны үйлчилгээ үзүүлдэг компаниудаас ч өмнө барилгын дотоод засал, цахилгаан, сантехникийн угсралт хийдэг жижиг туслан гүйцэтгэгч компаниуд буюу бригадынхан том компаниудаас ажлын төлбөрөө авч чадахгүй байх явдал гардаг байсан, байсаар ч байна.
Ёс зүйгүй, нийгэмдээ хортой соёл тараадаг компаниудыг буулгаж авахад хэрэглэгч үйлчлүүлэгчид маш том хувь нэмэртэй. Сайн бүтээгдэхүүнтэй ч гэсэн бусдын хөдөлмөрийг шулдаг, боолчилдог ёс зүйгүй компаниудаар үйлчлүүлэхээ больж, ашиг орлогод нь нөлөөлбөл тэд арга барилаа өөрчлөх болно
.
2013 онд Фейсбүүк дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг дэвэргэсэн зураг, постуудыг арилгахыг уриалсан аян өрнөсөн юм. Фейсбүүк хөдлөхгүй байсан учраас их хэмжээний мөнгөөр сурталчилгаа байрлуулдаг том компаниудыг “Фейсбүүкт битгий мөнгөө өгөөч” гэж уриалжээ:. Олон үндэстэн дамнасан компани хэрэглэгчдийн хүсэлтээр Фейсбүүкээс рекламаа татаж эхэлжээ. Гэтэл эмэгтэйчүүдэд саван шампуниа зарж ашиг олдог Dove компани рекламаа татахгүй гэж мэдэгдсэн. Үүний улмаас Dove-ийн бүтээгдэхүүнийг авахгүй байх уриалга хүчээ авсан байна. Тухайн үед 150 твиттер пост тутмын 23% нь Давийн бүтээгдэхүүнийг авахгүй гэж тунхаглаж байв. Ингээд Dove Фейсбүүкд рекламаа өгөхгүй гэж мэдэгдэж, удалгүй Фейсбүүк ч хүчирхийллийг сурталчилсан постуудыг устгаж эхэлсэн байна.
Ёс зүйгүй, нийгэмдээ сөрөг нөлөөтэй компаниудаар үйлчлүүлэхгүй байх нь шударга ёс тогтооход чухал. Ямар ч компани таны өгч буй орлогын ачаар хөгжиж дэвшдэг учраас бид тэднээс ёс зүй, чанар шаардах эрхтэй
.
гэнэн материуд юмдаа
Тийм шүү. Энэ бол Оюуны бүтээл хийдэг нэгхэн хувь хүн болоод компанинд тулгарсан туршлагахан болоод л өнгөрдөг асуудал байх ёсгүй. Нийгэмийн бүх хүнд хүрдэг учир хамааралтай. Оюунаар бүтээгдсэн бүтээлээс бид сайхан зүйлийг жинхэнэ утгаар нь амьдралдаа хэрэгжүүлж, чанарын өндөр түвшинд мэдэрч үзэж чадахгүй гэсэн үг. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ ч хохирохыг ч таашгүй. Шинэлэг санаа, оюуны бүтээлээс нь санаа аваад адил төстэй хийсэн ч яг жинхэнэ тэр хүнд хүрэх зүйлд нь гүйцэж дүйхгүй чадах ч үгүй. Хэмнээд хэмнээд хулгайлаад, хулхидаад их хэмжээний мөнгө зарлагадана эргээгээд бодит үр дүндээ хүрж чадах уу гэдгээ нэг бодолцох л асуудал. Бүүр ажилын мөнгөө хөлсөө өгч чадахгүй гэж хавчигнаж байгаа бол жинхэнэ өөрийгөө л дорд үзэж байгаа л хэрэг. Хуурсаар хуурсаар хулгайч Хумсалсаар хумсалсаар хулгайч.
Тийм шүү. Энэ бол Оюуны бүтээл хийдэг нэгхэн хувь хүн болоод компанинд тулгарсан туршлагахан болоод л өнгөрдөг асуудал байх ёсгүй. Нийгэмийн бүх хүнд хүрдэг учир хамааралтай. Оюунаар бүтээгдсэн бүтээлээс бид сайхан зүйлийг жинхэнэ утгаар нь амьдралдаа хэрэгжүүлж, чанарын өндөр түвшинд мэдэрч үзэж чадахгүй гэсэн үг. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ ч хохирохыг ч таашгүй. Шинэлэг санаа, оюуны бүтээлээс нь санаа аваад адил төстэй хийсэн ч яг жинхэнэ тэр хүнд хүрэх зүйлд нь гүйцэж дүйхгүй чадах ч үгүй. Хэмнээд хэмнээд хулгайлаад, хулхидаад их хэмжээний мөнгө зарлагадана эргээгээд бодит үр дүндээ хүрж чадах уу гэдгээ нэг бодолцох л асуудал. Бүүр ажилын мөнгөө хөлсөө өгч чадахгүй гэж хавчигнаж байгаа бол жинхэнэ өөрийгөө л дорд үзэж байгаа л хэрэг. Хуурсаар хуурсаар хулгайч Хумсалсаар хумсалсаар хулгайч.
Том компаниуд бүгд л санаа хулгайлдаг юм байна. Жижигүүд тоохгүй орхилгүйгээр бүгдийг нь илчилж, хэрэглэгчдэд дуулгаж байх хэрэгтэй. Яг энэ жишээн дээр Фэйсбүүктэй тэмцсэн шиг.
GOLOMT BANK bas sanaa hulgailagch
UNITEL bol hulhidagch hulgailagch