Нийтлэл 08 сарын 18, 2017

Чагтлагдсан сэдэв: ИСПАНИД ХАЛДЛАГА БОЛОВ

Испаний Барселона хотод халдлага боллоо. Уг халдлагыг Барселона хотын хэд хэдэн хэсэгт үйлдэж 100 гаруй хүн гэмтэж, 14 хүн амиа алдсан байна.

Барселона хотын Лас Рамблас гудамжинд олон хүн гэмтэн, амиа алдсан аймшигт хэрэг гарсан нь шуугиан дэгдээв. Уг гудамж нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй бөгөөд халдагч этгээдүүд дунд оврын ачааны машин жолоодон уг гудамжаар явахдаа олон арван хүнийг гэмтээж, 13 хүнийг хөнөөсөн байна.

Мөн энэ хэрэг болохын өмнөхөн Барселона хотоос баруун урд зүгт 200 км зайд орших нэгэн барилгад дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ. 

Каталоний цагдаа нар халдагч этгээдүүдтэй буудалцах үеэр таван этгээдийг буудан хороож, дөрвөн этгээдийг баривчилан хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Барселонад болсон дээрх халдлагаас нэг цагийн дараа хотын баруун урд хэсэгт Камбрилс дүүрэгт зургаан энгийн иргэн, нэг цагдааг гэмтээсэн хэрэг гарсан байна. Уг хэргийг Лас Рамбласт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хамсаатнууд үйлдсэн байна. Тэд Audi A3 машин жолоодож явж байжээ.

Исламын улс Испанид болсон хэргийг зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч "Андалусиа нутгийн загалмайтнуудын зүрхэнд айдас хурж байна." гэж вэб хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Испани Ерөнхий сайд Мариана Рихой ард иргэдээ Барселона хотынхонтой нэгдмэл байхыг уриалан, жихад терроризмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Энэ халдлага болсонд дэлхийн олон улс цочирдон, Испаний ард түмэнд эмгэнэл илэрхийлж байна.

Өмнө нь машинтай халдлага үйлдсэн хэрэг Лондон, Берлин, Францын Нише зэрэг хотуудад гарч байсан юм.

Жиргээчид Испанид болсон үйл явдлын #Barcelona гэсэн хаштагтай жиргэж байна.

Европын Холбоо Ерөнхийлөгч Donald Tusk эмгэнэл илэрхийлсэн байна.

Jack Parrock Барселонад болсон халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлж байгаа үйл явдлыг жиргэжээ. 

АНУ-ын сансрын нисгэгч Scott Kelly Барселона хотынхонтой хамт буйгаа илэрхийлж, "энэ дэлхийд терроризм байх ёсгүй" гэсэн байна.

Каталоний цагдаагийн алба халдлагын мөрдөн шалгах үйл явцаас мэдээллэн "Баривчлагдсан 4 этгээд терроризмтой холбогдож байгаагүй." гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Сенатын гишүүн Marco Rubio "Терроризмын эсрэг дайн Ирак, Сири дэх Исламын улсыг ялсанаар дуусахгүй. Барселона хотод болсон халдлагыг олон сарын турш төлөвлөсөн." гэв.

Сэтгэгдэл бичих

arrow icon