Нийтлэл 08 сарын 21, 2017

ЮНИТАС: Япон хэлний сургуулийн танилцуулга, элсэлтийн өдөрлөг зохиогдоно

Японы Тэикёо их сургууль группын харьяа Юнитас япон хэлний сургуулийн танилцуулга, элсэлтийн өдөрлөг энэ сарын 24-нд Монгол Япон төвийн Их Танхимд зохиогдох гэж байна. Өдөрлөг нь танилцуулга, асуулт хариулт, Хүсэлт гаргасан оюутнуудтай уулзах, зөвлөгөө өгөх, Ерөнхий мэдлэг шалгах бичгийн шалгалт авах гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх аж. Хоёр ээлжээр зохиогдох тус өдөрлөгийн эхний ээлж нь 10:30 цагаас бол дараагийн ээлж нь 14:30-аас эхлэнэ. Өдөрлөгт оролцсоноор Юнитас япон хэлний сургуулийн элсэлтийн хураамжаас 440 мянган төгрөг, сургалтын төлбөрөөс 880 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Юнитас Япон хэлний сургууль нь Тэйкёо их сургууль группын харъяа Олон улсын Япон хэлний сургууль гэдгээрээ давуу талтайгаас гадна Их сургуулийн элсэлтийн шалгалтнаас чөлөөлөгдөх боломжийг оюутнуудад олгодгоороо онцлогтой.

1970 онд байгуулагдсанаасаа хойш 10 мянга гаруй оюутанд хэлний боловсрол олгосон тус сургуульд Хятад, Солонгос, Тайван, Хонконг, Тай, Индонези, Филипин, Вьетнам, Монгол, Энэтхэг, Шириланка, Австрали, Иран, Англи, Швед, Герман, Итали, Мексик, Бразил, Перу зэрэг улсаас оюутнууд ирж суралцдаг учраас зөвхөн Япон орон, хэл соёлтой танилцаад зогсохгүй олон үндэстний соёлоос суралцах боломжтой. Юнитас япон хэлний сургууль нь их сургууль, магистрийн элсэлтийн шалгалтанд шаардлагатай гадаад оюутны шалгалтын бэлтгэл, судалгааны ажил удирдах, ярилцлагын шалгалтанд бэлтгэх зэрэг олон төрлийн сургалт явуулдаг. Тус сургууль нь Шинжюкү дүүрэг дэх Токио сургууль болон аялал жуулчлалын хот Кофү сургууль гэсэн 2 салбартай. Орчин үеийн хөгжингүй хотод амьдрах уу, байгалийн сайхан цогцолсон газарт суралцах уу гэдгээ оюутан өөрөө сонгох боломжтойгоос гадна төлбөрийн хувьд харьцангуй уян хатан нөхцлийг олгодог.

Япон хүмүүст зориулсан гадаад хэлний факультет бүхий Кофү сургуульд мэргэжлийн англи багш хичээл заан нэг ангид 15-аас илүүгүй оюутантай байхаар зохицуулагдсан тул хичээлийн явцад анхаарал төвлөрүүлэх, багш оюутны хамтын ажиллагаа үр дүнтэй байдаг. Мөн суралцах хугацаандаа Японы Боловсролын яамны оюутныг дэмжих тэтгэлэг, Шилдэг оюутны тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой билээ.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon