Нийтлэл 08 сарын 22, 2017

Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл (Нэгдүгээр хэсэг)

“Хэрвээ та чадна гэж бодож байвал таны зѳв, хэрвээ та чадахгүй гэж бодож байвал мѳн л таны зѳв” хэмээн Америкийн алдарт зохион бүтээгч ѳнѳѳдѳр дэлхийн аж үйлдвэр эдийн засаг, бизнесийн түүхэнд нэрээ дуурсгасан Хенри Форд хэлж байжээ. Та хаа хүртэл явах вэ гэдгээ ѳѳрѳѳ шийдэх бѳгѳѳд холыг зорьсон нэгэн таньд ѳнѳѳдрийн нийтлэлээ зориулж байна. Энэ бол 20 хэлнээ орчуулагдаж олон улсын бестсэллэр болж байсан "Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл" номын зохиолч, сэтгэл зүйн эмч Ами Морины туршлагаасаа гаргаж авсан жагсаалт юм.

Түүний хэлж буйгаар сэтгэлийн хаттай болно гэдэг 3 зүйлээс шалтгаалдаг байна. Энэ бол ѳѳрийн бодол, үйлдэл, сэтгэл хѳдлѳл 3 юм. Түүний хэлснээр дараах 13 зүйлсийг хийдэггүй хүмүүс дээрх 3 зүйлээ сайн удирддаг гэсэн үг юм.

1) Тэд ѳѳртѳѳ болон ѳнгѳрсѳндѳѳ харамсаж цагаа үрдэггүй

“Ѳѳрѳѳ ѳѳртѳѳ харамсана гэдэг бол ѳѳрийгѳѳ устгаж буйгаас ѳѳрцгүй” хэмээн Ами Морин номондоо бичжээ. Ѳѳртѳѳ харамсах, ѳѳрийгѳѳ ѳрѳвдѳѳд хүн хэзээ ч сэтгэл хангалуун амьдрахгүй. Харин түүний оронд муу муухай байхад сайн сайхан ч байдаг гэдгийг санан ѳѳрт буй зүйлээ үнэлэх хэрэгтэй.

2) Тэд ѳѳрийн хүчээ алддаггүй

Хүмүүс бие махбодийн, сэтгэл зүйн хязгаартаа хүрэх үедээ хүчээ алддаг. Ѳѳрѳѳ ѳѳрийнхѳѳ үнэ цэнийг мэдрэн, ѳѳрѳѳ ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ босох хэрэгтэй. Бусад хүн таны үйл хѳдлѳлийг удирдаж буй цагт, та ѳѳрийнхѳѳ бус бусад хүмүүс таны амжилт болон үнэ цэнийг тодорхойлно. Тийм тул ямагт ѳѳрийн зорилгоо сайтар ухамсарлан урагшаа тэмүүлэх хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүс ѳѳрийгѳѳ хэн болохыг сайтар мэдрэн,хүчээ ѳѳрийн зорилгодоо тѳвлѳрүүлсэн байдаг.

3) Тэд ѳѳрчлѳлтѳѳс айдаггүй

Морины хэлж буйгаар ѳѳрчлѳлтѳнд “Эргэцүүллийн ѳмнѳх, Эргэцүүлэл, Бэлтгэл, Үйлдэл, Хадгалалт” гэсэн үеүд байдаг бѳгѳѳд эдгээр үе тус бүр нь хүнд хэцүү боловч ѳѳрчлѳлтѳѳс эмээвэл хѳгжил дэвшлийг хойш татна. Эсрэгээрээ удах тусам ѳѳрчлѳлт гэдэг улам хүнд болдог хэмээн зохиолч бичжээ.

4) Тэд удирдаж чадахгүй зүйлдээ анхаарлаа тѳвлөрүүлдэггүй

Бүх зүйлийг удирдлага доороо байлгана гэдэг мэдээж хэрэг сэтгэлд амар, гэхдээ бүх зүйлийг удирдлаган доороо байлгахыг хичээнэ гэдэг ихэнх тохиолдолд хүн ямар нэг зүйлээс зовнихдоо гаргадаг хариу үйлдэл гэж Морин бичжээ. Ѳѳрийн сэтгэл зовнилдоо анхаарлаа хандуулахын оронд эргэн тойрондоо ѳѳрчлѳлт хийх, удирдах нь зүйтэй. Ѳѳрийн удирдлаган дор байлгаж, танаас шалтгаалахгүй зүйлээс анхаарлаа холдуулах үед хүн илүү аз жаргалтай, бага стресстэй бѳгѳѳд илүү амжилттай болдог.

5) Тэд бусдад таалагдах гэж хичээдэггүй

Бид ихэнхдээ бусад хүмүүс биднийг юу гэж үзэж байгаагаар ѳѳрсдийгѳѳ хардаг, гэвч энэ бол сэтгэлийн хатын эсрэг явдал юм. Морин хүмүүст таалагдах тухай үйлдлийн 4 баримтыг жагсаажээ. Үүнд: Энэ үйлдэл бол цагийн гарз, Хүнд таалагдах гэж хичээдэг хүмүүс амархан хууртагддаг, Бусад хүнд уурлаж урам хугарна гэдэг бол байж болох үйлдэл, Та хэзээ ч бүх хүнд таалагдахгүй.

Бусдад таалагдах гэж хичээх санаагаа хаях үед та улам илүү ѳѳртѳѳ итгэлтэй бас хүчтэй болно.

6) Тэд тооцоологдсон эрсдлээс айдаггүй

Санхүүгийн, бие физиологийн, сэтгэл зүйн, нийгэм эсвэл бизнестэй холбоотой ямар ч бай хүмүүс ихэнхдээ эрсдэл үүрхээс зайлсхийдэг. Гэхдээ мэдлэг байхад айх эрсдэл гэдэг тийм айх зүйл биш бѳгѳѳд эсрэгээрээ эрсдлийг хэрхэн удирдахаа мэдэхгүй нь л биднийг айдаст автуулж орхидог байна. Эрсдлийг удирдах эхний алхам болгож та ѳѳртѳѳ дараах асуултуудыг тавиарай

-Хир хэмжээний зардал гарч болох вэ?
-Хир хэмжээний ашиг олж болох вэ?
-Зорилгодоо хүрэхэд энэ зүйл ямар нѳлѳѳтэй вэ?
-Ѳѳр ямар сонголт байгаа вэ?
-Бүх зүйл хамгийн сайнаар болвол юу тохиолдох вэ?
-Тохиолдож болох хамгийн муу зүйл юу вэ, бас хэрхэн тохиолдох эрсдлийг багасгаж болох вэ?
-Хэрвээ хамгийн муу зүйл тохиолдлоо гэхэд хир муу байх вэ?
-Энэ сонголт дараагийн 5 жилд хир чухал сонголт вэ?
зэрэг юм.

Шууд дүгнэлт гаргахаасаа ѳмнѳ та ѳѳрѳѳсѳѳ эхэлж эдгээр асуултуудыг асуугаад үзээрэй. Арай ѳѳр хариулт ч гарч ирэх юм бил үү.

(Үргэлжлэлийг дараагийн хэсгээс хүлээн аваарай)

M.Эрдэнэ-Очир
2017.08.22

Сэтгэгдэл бичих

    • zochin
    • 2018-02-18

    mongol helendee muu yumuu haishaa iin , sain orchuulaldaa, mongol heltsiig shal esreg utgaar ashiglatsan yavj baihiin

arrow icon