Өчигдөр болсон Хойд Солонгосын цөмийн туршилт Зүүн Азийн орнуудын аюулгүй байдалд ноцтой заналхийлэл болж, бүс нутгийн орнуудын харилцаанд хүндрэл учруулж байна. Хойд Солонгосын эсрэг өмнө нь хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүд хангалттай хүчтэй байж чадаагүй нь илэрхий болж байгаа учир илүү үр дүнтэй арга ашиглахыг олон улсын хамтын байгууллагууд эрмэлзэнэ. Үүнд ямар хувилбарууд байж болох талаар Америк дахь Солонгосын эдийн засгийн институтийн дэд захирал Марк Таколагийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.
Хойд Солонгос олон улсын хамтын нийгэмлэг болон сайн харилцаатай Хятад, Оросын анхааруулгыг үл тоон зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийлээ. Одоо үүнд ямар хариу барих вэ гэдэг сорилт үүсээд байна. Есдүгээр сарын 3-ны туршилт өмнөх туршилтуудаасаа илүү хүчтэй газар хөдлөлт үүсгэж, устөрөгчийн бөмбөг хийх чадвартай болсныг нь харуулав. Хамгийн сүүлд 2016 оны 9-р сард цөмийн туршилт хийснээсээ хойш харьцангуй удаан хугацааны дараа туршилт хийж байна. Туршилт хийсэн газрын хонгил нурж, зориудаар уу эсвэл санамсаргүй нь тодорхойгүй ч тооцоолсоноос “амжилттай” болсон гэдгийг харуулах гэж оролдов. Мөн туршилтаас нэг цагийн дараа Ким Жон Ун пуужингийн толгойнд хийж болох цөмийн хошууг ойроос харан сайшааж буй зургийг Хойд Солонгсын телевиз нэвтрүүлэв
. Одоо Хойд Солонгос олон улсын хариу үйлдэл эсвэл АНУ Өмнөд Солонгостой зөвлөлдөн бие даан хөдлөхийг хүлээж байгаа. Тэгвэл тэр нь ямар хариу байх бол?
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун цөмийн хошуутай танилцаж байна. Эх сурвалж: Нодон Синмунг
ОХУ “яаралтай яриа” эхлүүлэх хэрэгтэй хэмээн уриалж, хэдийгээр Хойд Солонгос ямар нэг санал тавиагүй ч хэрвээ байгаа бол яриа хэлэлцээр эхлүүлэх санал тавьсан. Ямар нэг яриа хэлэлцээрт орохоосоо өмнө цөмийн туршилт (есдүгээр сарын 3-ны туршилт) нь Хойд Солонгос цөмийн пуужин АНУ болон түүний холбоотнууд руу довтлох хэмжээнд хүрсэн, цаашлаад хариу цөмийн цохилт өгөх хэмжээнд хүрсэн гэдгийг харуулж байна. Гэхдээ ер нь Ким Жон Ун яриа хэлэлцээрт орох эсэх нь тодорхойгүй. Олон улсын хамтын байгууллагууд Хойд Солонгос хориг арга хэмжээгээ цуцлуулахын тулд яриа хэлэлцээрт орно гэж үзэж байсан. Ким Жон Ун хориг арга хэмжээг ашиглан дотооддоо цөмийн хөтөлбөрөө зөвтгөж байх боломжтой
. Хэрвээ ийм бол Ким Жон Ун олон улсын цөмийн клубт нэгдэхийн тулд яриа хэлэлцээрт орохыг хүснэ.
Есдүгээр сарын 3-ны туршилтын дараа Хойд Солонгосын таамаглаж байснаас илүү хүчтэй хариу арга хэмжээг авч чадах эсэх нь гол асуулт болоод байна. Хамгийн сүүлд ихээхэн хатуу хориг арга хэмжээг хэрэгжүүлсэн ч Хойд Солонгосыг зургаа дахь удаагаа туршилт хийхийг зогсоож чадсангүй. Ямар хариу үйлдэл тэдний анхаарлыг татах вэ? Боломжит хувилбаруудад дипломатын, эдийн засгийн болон цэрэг, зэвсгийн хувилбарууд багтаж байна.
Дипломат харилцааны түвшинд Хойд Солонгосыг НҮБ-аас хөөж болно
. НҮБ-ын дүрмийн дагуу Хойд Солонгосыг хасах боломжтой бөгөөд энэ Хойд Солонгосын олон улсын нэр хүндэд ноцтой цохилт болох юм. Энэ шийдвэр нь Пьенянийг олон улын дэмжлэгээ алдсан гэдгийг харуулах ба шийдвэрт хориг тавих боломжтой Орос, Хятадын дэмжлэгийг алдсан гэдгийг ойлгуулна. Шийдвэрийн үндэслэл нь тодорхой байна. Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг удаа дараа зөрчиж, цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсэн. НҮБ-ын тэвчээр барагдаж байгаа байх. Орос, Хятад Хойд Солонгосыг НҮБ-аас гаргахаас цааргалж магадгүй ч тэдний тэвчээр ч мөн барагдаж байгаа. Тэд магадгүй бусад аргаас илүү дипломат аргыг ашиглахад бэлэн байгаа байх.
Эдийн засгийн түвшинд магадгүй хориг арга хэмжээнээс (sanction) даван эдийн засгийн хориг (embargo) тогтоож болно
. Үүнийг Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын албан тушаалтан асан Чун Ёнг-вү дэмжиж байсан. Хэрвээ хориг арга хэмжээгээ чангаруулаад хангалттай эдийн засгийн дарамт учруулж чадахгүй бол эдийн засгийн хориг тогтоох эцсийн арга л үлдэнэ. Энэ хориг Хойд Солонгосчууд болон Хойд Солонгосын дэглэмд хохирол учруулж чадах уу? Чадна, ядаж л богино хугацаанд. Гэхдээ өмнөх хоригууд шиг байж чадахгүй. Учир нь Хойд Солонгос сүүлийн жилүүдэд зах зээлээ чөлөөлж эхэлсэн учир дотоодын хүнсний бүтээгдэхүүн болон бусад хэрэгцээт бүтээгдэхүүнүүд зах зээлд байсаар байх болно. Хориг Хойд Солонгосын эдийн засгийн де факто хувьчлалыг түргэсгэж ч магадгүй
. Эм болон хүмүүнлэгийн тусламжуудыг харгалзахгүй байж болно. Гэхдээ эдийн засгийн хоригийг эцсийн удаа найдаад үзэхэд буруудахгүй.
Цэрэг, зэвсгийн түвшинд АНУ эсвэл Өмнөд Солонгос Хойд Солонгосын ойролцоо ойрын эсвэл дунд зайн тусгалтай пуужин харваж болно
. Хойд Солонгос Японыг давуулан пуужин харвахаас эргэлзээгүй. Тиймээс ийм үйлдэлд ямар нэг хорио цээр байхгүй. Хойд Солонгосын агаарын хамгаалалтын систем харьцангуй хүчирхэг учир Хойд Солонгосын дээгүүр цэргийн онгоц нисгэх нь хэтэрхий эрсдэлтэй. Гэхдээ тэд пуужин устгах чадавхигүй. Чадавхитай байсан ч Хойд Солонгосын агаарын орон зайд пуужин уствал цөмийн хөтөлбөр нь Хойд Солонгосыг илүү аюулгүй болгохгүй байгааг харуулах болно
.
Гол нь Хойд Солонгосыг хэлэлцээрийн ширээнд суулгах ёстой. Есдүгээр сарын 3-ны туршилтад ямар ч хариу үйлдэл хийхгүй байснаас хүчтэй хариу арга хэмжээ авбал үүнд хүрч магадгүй.
Орчуулсан: Ш.Билгүүн
Эх сурвалж: blog.keia.org
Сэтгэгдэл бичих