Хүн аливаад шимтэн давтан давтан хийвээс дадлагажна, мэргэшинэ, ойлгох гэдэг нь жигтэйхэн болж улам дурлана, мэдлэг нь зузаарна, амьдралдаа буулгаж мэддэгийнхээ хэргийг гаргана, улам гүнзгийрнэ, гаргууд сайн болно.
Өдөржин, саржин, жилжингээ атаа жөтөө, үзэн ядалт, өс хонзон, хов жив, “онц чухал” сериал, нэвтрүүлэг, мэдээ, live-аа үзэж туршлага судалсаар, амьдралдаа хэрэгжүүлж улам мэргэшсээр, үр хүүхдээ дагуулж сургасаар, талцаж хэрэлдсээр, нийтээрээ улам “дэвжсээр”. Бидний хэдэн монголчууд эртнээсээ тамын тогооны үлгэрийн жинхэнэ эзэд, энэ өмчөө хэнбугайд ч алдана гэж гонж (!?) (Атаархал, хов живийн талаар эндээс уншаарай). Угийн суурьтай, материал сайтайн дээрээс дадлагажуулж сайжруулах, дэмжих тэтгэх боломж хэрэгцээ цөм бүрдсэн, аманд орсон шар тосыг түлхэнэ гэж гонж (!?).
Ээ халаг халаг!
Өнөөдрийн олонхийн хошуурдаг олон ангит кинонууд, “гошин гошин” шогууд, хов живийн мэдээ, сошиалын элдэв live-ууд ард түмний оюун санааг мунхруулагч хар тамхи мөнөөс мөн
.
Гудамж эл хуль, авгай хүүхэд, дарга цэрэг, архичин тэнүүлчин бүх нийтээрээ “Халтар царайт”-ад мансуурч явсан цаг саяхан. Улмаар, халаадтай дээлтэй, ямбагар пөөнийсөн, чивтэй чивгүй авгай, чавганцтай хошин шогоор бөмбөгдүүлж нулимсаа гартал инээж, нэгнээ элэглэж, бахаа ханган сэтгэлийн цэнгэл эдэлдэг ч болсон. Хүүхэд хөгшидгүй яриа хэл, янз байдлыг дууриаж биесээ хөгжөөнө. Олон ч жил тайз, цэнхэр дэлгэцийг эзэгнэж байна даа. Байтлаа одоо тайзнаасаа бууж амьдрал дунд ороод ирж, нас нь залуужаад ирж, намбагар төрх нь ч туялзаад ирж, хавийн хүүхнээс төө илүү, харсан залуус шохоорхом болоод гараад ирж. Гараад ирэлгүй яадаг юм, тохироо нь бүрдсэн байхад цаана чинь.
Бурхдын үгийг дамжуулагч Гермес болон хайр сэтгэл, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр Афродита хоёрын дундаас Гермафродит төржээ. Эцэг эхийн нэрийг ч, хүйсийг ч авчээ. Эр ч мөн, эм ч мөн байж. Монголчилбоос, Юндэн Нансалмаа хоёрын үнэн шинжийг хослон агуулсан Юндмаа гэж ч болох.
Мөрөөрөө гэлдэрч явахад л хорон нүд ховон амаараа чичилж шөвөгдөөд шилбүүрдээд хаячдаг олны дунд өөрийгөө чанга гэгчээр зарлан гарч ирсэн тэдний ЭР зоригийг магтъя. Угтаа заримыг нь хөтлөөд Шархадны автобусанд суулгачихвал буян болох юм. Зайлуул тэд олдмол хүслээр бус оноолт төөргөөр эхийн хэвлийд байхдаа л өөр заяатай болсон байдаг
гэдэг. Эх хүн хэвлий дэх үртэйгээ идсэн ууснаа, үзсэн харсанаа, хүсэл бодлоо бүгдийг хуваалцдаг. Эх цочирдож айвал хэвлий дэх хүүхэд айна, эх баясвал үр мөн л баярлана, эх стресствэл үр нервтэнэ, эх зовиургүй тогтуун бол үр амгалан. Эхийн хүсэл үрд мессэж. Эх хээр алаг бол үр шийр алаг, оюун санамж – “хар хайрцаг” гэж энэ. “Хар хайрцаг” жинхэнээсээ ч хар хайрцаг – зурагт, компьютер, утас.
Өнөөдөр таныг ажилдаа явсан, завгүй хойгуур эхнэр, эгч дүү, үр хүүхэд тань оюун санаагаа мунхруулан хар тамхинд мансуурч байна. Цэнхэр дэлгэцээр хэрүүл тэмцэл өшөө хорсол хов жив амтархан үзэж үзчихээд, дундуур нь live-аар Юндмаагийн өсгийтэй гутал, нүүр будаг, ааш аяг, амьдрал ахуйг нь шимтэн асууж заалгаж, гарамгай сайн суралцаж байна. Таны үр, ач ямар ч заяанд төрж мэднэ, та хожмоо бүү гайхаарай
.
“Тамхиараа” дайлж өссөн удам залгах хайрт хүү тань өндөр өсгийт жийчихээд өгзгөө хаяланхан нахилзанхан алхахын цагт хүмүүний биеийг олж төрсөн хөөрхий бидний бүсгүйчүүд яах билээ?
Холбоотой:
АТААРХАЛ, ХОВ ЖИВ ба СОЁЛЫН ХОЖИМДОЛ (http://www.trends.mn/n/6816)
ОЮУНЫ ӨЛСГӨЛӨН ба НИЙГМИЙН МААЗРАА (http://www.trends.mn/n/6557)
Oliggui heden avilgachdiig muruuruu yvaa heden ardtaigaa holij hutgaj bicheed uhaan sanaa chin samuurch duuschee!!!
Jiriin ard tumnee gazart ortol muulahasaa ichihghi baina uu?