Есдүгээр сарын 7-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч МАН зонхилж буй УИХ-д ахин Засгийн газраа бүрдүүлэх үүрэг оногдоод байна. Монгол улсын Засгийн газрын тухай хуульд “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон тохиолдолд УИХ 30 хоногийн дотор нөхөн томилно.” гэж заасан.
УИХ дахь МАН-ын бүлэг дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтоож чадаагүй байгаа зурвас хугацаанд иргэд хэнийг сайдаар томилох, юу хийх бол гэж улс төрчдийн амыг харж суулгүй өөрсдийн санаачлагаар дараагийн Засгийн газрын ажил хэргийг тодруулж байна
. Өөрөөр хэлбэл иргэний хувьд дараагийн Засгийн газраас улс орны тулгамдсан асуудлуудыг шийдэх БОДЛОГО ЗАХИАЛЖ байна.
Гэхдээ зөвхөн иргэний хувьд шаардаж, саналаа илэрхийлээд зогсохгүй дараагийн Засгийн газар өмнөх Засгийн газраасаа илүү сайн ажиллахыг олон нийт хүсэж байна
. Нэгэнт Ж.Эрдэнэбатын Засгийн газар УИХ болон олон нийтийн дэмжлэгийг авч чадалгүй унасан учир дараагийн Засгийн газар зам мөрийг нь дагахгүй гэвэл илүү сайн ажиллах хэрэгтэй юм.
Өнгөрсөн баасан гарагт trends.mn БОДЛОГО ЗАХИАЛЪЯ хаштагийг эхлүүлснээс хойш жиргээчид бодлогын олон сэдвүүдээр саналаа илэрхийлээд байна. Үүнд боловсрол, хүрээлэн орчин, Засгийн газар, татварын асуудлуудаар хамгийн олон санал гаргажээ.
Сэтгэгдэл бичих