МЭК судалгааны байгууллагын наймдугаар сард хийсэн ээлжит Улс төрийн барометрийн судалгаагаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн томилгоо, МАН-ын даргыг сонгох зэрэг асуудлуудаар олон нийтээс судалгаа авчээ.
Судалгааны дүгнэлтийн дагуу шинэ Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалд У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нарыг олон нийт дэмжиж байгаа аж
.
ЭНЭХҮҮ СУДАЛГААГ МЭК ХХК ЯМАР НЭГЭН НАМ, БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮНИЙ ЗАХИАЛГААР БУС, ӨӨРИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГҮЙЦЭТГЭСЭН БОЛНО. СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЛИЙГ УЛААНБААТАР ХОТОД ОРШИН СУУДАГ СОНГУУЛИЙН НАСНЫ 770 ИРГЭНЭЭС 2017 ОНЫ 8-Р САРЫН 30-31-НИЙ ӨДРҮҮДЭД КВОТЧИЛСОН САНАМСАРГҮЙ ТҮҮВРИЙН АРГАЧЛАЛААР ТҮҮВЭРЛЭЖ ЦУГЛУУЛСАН БОЛНО.
9-р сарын 7-нд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох хэрэгтэй болсон. Засгийн газар огцрох тухай яригдаж байсан долдугаар сард У.Хүрэлсүх бусад улс төрчидтэй харьцуулахад Ерөнхий сайдад хамгийн их дэмжлэг авч байсан (47%) ба 8-р сард 60% хүрч өссөн
байна.
Ерөнхий сайдаар хэн томилогдох нь зүйтэй талаар 2017 оны 7-р сард хийсэн судалгааны дүн
Харин Засгийн газар бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд шийдэн, томилох ба огцруулах эрхтэй байх талаар иргэдийн дүгнэлт энэ сард төдийлөн өөрчлөгдөөгүй байна.
Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох, огцруулах асуудлаар 8-р сарын судалгаа дүн өнгөрсөн 7-р сарын судалгааны дүнгээс огцом өөрчлөгдсөнгүй. Наймдугаар сарын санал асуулгад оролцсон иргэдийн 42% нь “Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилох нь буруу” гэж үзсэн
бол 23% нь “Ерөнхий сайд томилох нь зөв” гэж үзсэн байна. Цаашлаад энэ асуудлаар 20% нь мэдээлэл хангалтгүй, 15% нь мэдэхгүй гэж хариулсан байна.
МАН-ын даргад У.Хүрэлсүх, Ц.Нямдоржийг дэмжсэн хэвээр байна. 7-р сарын судалгаагаар У.Хүрэлсүх 41%-ийн дэмжлэгтэй байсан бол Ц.Нямдорж 43%-ийн дэмжлэг байсан. Харин 8-р сарын судалгаагаар У.Хүрэлсүхийн дэмжлэг 43%, Ц.Нямдоржийн дэмжлэг 44% болж өөрчлөгдөн
, Ж.Эрдэнбатын дэмжлэг 16%-иас 13% хүртэл буурсан байна.
Энэ МЭК гэж жинхэнэ захиалгат судалгаа хийдэг газар даа.
Хүрэлсүх,Нямдорж нар болимоор юм. Өөрсдийгөө тэнэг юмнуудаар пиардуулаад л бүр бөөлжис хүрч эхэллээ. Монголд хүн мундсан биш. Хоёулаа албан тушаалаасаа хусуулж байсан юмнууд өс хонзон санаад байгаа юм уу аан