“V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй хамтын ажиллагааны хүрээнд бид “V” телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Бид энэ удаа долоо хоног бүрийн пүрэв гарагт “V“ телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор нэвтрүүлгийн батга гарах шалтгаан болон түүнийг хэрхэн эмчлэх тухай зөвлөгөөг хүргэж байна.
Бидний биеэр дүүрэн үсний суваг буюу нүх байдаг. Тэдгээр нүх болгон шар үстэй бөгөөд, доороо тослогийн булчирхайтай холбогдоно. Ялангуяа цээж, нүүр, нурууны дээд хэсэгт тослогийн булчирхай их байдаг
төдийгүй энэ нь себум буюу тослогийг ялгаруулж, шар үсний суваг болон арьсны нүхээр гадагшилж бөөгнөрөл үүсдэг. Энэхүү бөөгнөрөл нь ялгарсан тосыг гадагшлахад саад учруулж бөглөрсөн тос, болон эсүүдийн холимог нь Propionibacterium хэмээх бактери үржихэд нөлөөлдөг. Энэ бактери нь өөрөөсөө янз бүрийн бодис, ферментүүдийг ялгаруулснаар үрэвсэл үүсгэгч цагаан эсийг өөртөө татаж, бөглөрсөн нүхний хана нурах үед дотроо байсан бүх тослог, үхэжсэн арьс, нянгуудыг арьс руу цацаж, батга үүсгэдэг ажээ.
Батга хэдий үед ямар шалтгааны улмаас гардаг вэ?
- Өсвөр насанд :
Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд нас биеэнд хүрэх процесс явагдах үед олон төрлийн дааврууд ялгардаг
. Эдгээр даавруудаас Андроген гэх даавар илүү ялгарснаас батга гарах гол шалтгаан болдог. Энэ даавар нь өсвөр наснаас ялгарч эхлэх төдийгүй эрэгтэй хүний бөөрний дээд булчирхай төмсөг болон эмэгтэй хүний өндгөвчнөөс “Эстроген” гэх даавар ялгарч, Андроген дааврын хэмжээг нэмэгдүүлснээр тосны булчирхайг ажиллуулж тослог их хэмжээгээр ялгаруулдаг. - 25-аас дээш насанд : Хорт зуршил болон буруу хооллолт тэр дундаа тамхинд агуулагдах олон төрлийн бодисууд нь насанд хүрэгчдийн дархлааны системийг унагааж батгаших гол шалтгаан болдог байна. Мөн бас нэгэн шалтгаан нь хэт хуурайшилтаас үүсдэг. Тухайлбал арьсны үхжсэн эд эсүүд нь тосны булчирхайг бөглөснөөр арьсны гадаргуу дахь бактери доошлон үсний булчирхай идээлж батгашилт өвчнийг үүсгэнэ.
Арьс хуурайших гол шалтгаан нь 25-аас дээш насныхны Андроген даавар зогссонтой холбоотой юм.
Батгыг буруу эмчлэх нь ямар уршиг дагуулдаг вэ?
Батгыг буруу шахах нь хүнийг үхэлд ч хүргэж болзошгүй юм
. Учир нь батгыг маш хүчтэй шахах үед тосны булчирхай хагарч, түүнээс ялгарах нян бактериуд нь эргэн тойрон дахь эрүүл цусан хангамжинд нөлөөлж батгыг улам хүндрүүлдэг. Мөн өсвөр насны хүүхдүүдэд ихэвчлэн “Т” хэлбэрээр буюу хамар, дух, эрүү хэсгээр батга гардаг. Эдгээр хэсгүүдэд маш их тосны булчирхайнууд байх бөгөөд энэ нь тархи мэдрэлтэй холбоотой. Т хэлбэрээр гарсан батгыг буруу шахвал түүнээс гарах бактери нь цусан хангамжаар дамжин тархинд хүрч, идээт үрэвсэл буюу тархины Миненгит өвчнийг үүсгэдэг
. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс нас барах эсвэл татаж унах өвчтэй болох аюултай юм. Тиймээс батгыг дур мэдэн эмчлэхгүй, арьсаа маш сайн цэвэрлэн мэргэжлийн эмчид хандах ёстойг Ай Ёо доктор зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих