Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-д айлчилж Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээр хийхээр болжээ.
Айчлал өнөөдөр буюу 10-р сарын 4-нөөс эхлэх бөгөөд хоёр орны Ерөнхийлөгч нар ОХУ-Венесуэл улс хоорондын “стратегийн хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх” болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцох аж.
Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-д айлчлах үеэрээ 10-р сарын 3-наас 7-ны хооронд болох “Оросын эрчим хүчний долоо хоног” форумд оролцохоор болжээ.
Венесуэлийн хямралаас хойш Венесуэлийн Засгийн газар Орос, Энэтхэг, Хятад зэрэг улсуудтай харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсээр ирсэн.
Оросын төрийн өмчит Роснефт компани Венесуэлийн түүхий газрын тосны үндсэн худалдан авагчийн хувьд Венесуэлийн Засгийн газарт хэд хэдэн удаа урьдчилж төлбөр төлж байсан юм. Венесуэлийн Засгийн газар ийм шилжүүлгийн ачаар дор хаяж хоёр удаа санхүүгийн дефолт зарлахаас аврагдаж байжээ.
Энэ удаагийн айчлалаар Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-аас санхүүгийн тусламж хүсэж магадгүй
гэж зарим хэвлэлүүд дүгнэжээ.
Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-д айлчилсны дараа Беларус, Турк зэрэг улсуудад айлчлах аж.
Сэтгэгдэл бичих