Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг Цөмийн Зэвсгийн Эсрэг Олон Улсын Хөдөлгөөн (ICAN-International Campaign to Abolish Nuclear Weapons) хүртэхээр боллоо.
Солонгосын хойгийн хямрал хүндэрсэн үед энэ шагнал олон улсад хүчтэй мессеж түгээж байгаа
юм. Нобелийн шагналын хороо шийдвэрээ зарлахдаа: "Цөмийн Зэвсгийн Эсрэг Олон Улсын Хөдөлгөөн энэ шагналыг цөмийн зэвсгийг ямар нэгэн байдлаар хэрэглсэний үр дүнд үүсэх гай гамшигт олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан болон ийм төрлийн зэвсгийг хориглохын тулд гэрээнд суурилсан хориг үүсгэхээр ажилласанд олгож байна." гэж мэдэгджээ.
Энэ хөдөлгөөн 2007 онд Австрийн Виенна хотод байгуулагдсан ба өнөөг хүртэл цөмийн зэвсгийн эсрэг олон улсын хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар өнгөрсөн долдугаар сард 122 орныг хамруулсан цөмийн зэвсгийн эсрэг НҮБ-ын гэрээг батлуулж чадсан
байна.
Энэ жилийн Нобелийн энх тайвны шагнал дэлхийн 300 гаруй хүмүүс, байгууллагууд өрсөлджээ. Үүнд "Сирийн Цагаан Малгайтнууд", НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллага (UNHCR), Конгогийн эмч Денис Мүквеге зэрэг байгууллага, хүмүүс оролцсон байна.
Сэтгэгдэл бичих