МЭК судалгааны байгууллага есдүгээр сард хийсэн ээлжит Улс төрийн барометрийн судалгаагаа танилцууллаа.
Энэ удаагийн судалгаагаар сонгуулийн насны 800 иргэнийг оролцуулан Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үнэлгээ болон зарим улс төрчдийн рэйтингийг тогтоожээ.
ЭНЭХҮҮ СУДАЛГААГ МЭК ХХК ЯМАР НЭГЭН НАМ, БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮНИЙ ЗАХИАЛГААР БУС, ӨӨРИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГҮЙЦЭТГЭСЭН БОЛНО. СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЛИЙГ УЛААНБААТАР ХОТОД ОРШИН СУУДАГ СОНГУУЛИЙН НАСНЫ 800 ИРГЭНЭЭС 2017 ОНЫ 9-Р САРЫН 28-29-НИЙ ӨДРҮҮДЭД КВОТЧИЛСОН САНАМСАРГҮЙ ТҮҮВРИЙН АРГАЧЛАЛААР ТҮҮВЭРЛЭЖ ЦУГЛУУЛСАН БОЛНО.
Судалгааны дүнгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагааны үнэлгээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийнхтэй харьцуулахад өндөр байгаа ба 2017 оны наймдугаар сараас хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагааг 10 оноогоор үнэлэхэд тогтмол 7 онооноос дээш үнэлгээтэй байна
.
Мөн үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийг үнэлэхэд түүвэрт хамрагдсан иргэдийн 35% нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжжээ
. Түүний рэйтинг 7-р сараас хойш тогтвортой байна.
Цаашлаад С.Жавхлан, Ц.Нямдорж, С.Ганбаатар, У.Хүрэлсүх нарын улс төрчдийн рэйтингд огцом өөрлөлт гараагүй байна.
Үйл ажиллагаа нь таалагддагүй буюу иргэдээс сөрөг үнэлгээ авсан улс төрчдөөс УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын рэйтинг 5-р сараас хойш огцом унасаар 9-р сар гэхэд 31% нь хүрчээ.
Харин Ц.Нямдорж, Д.Гантулга, Д.Оюунхорол, У.Хүрэлсүх нарт иргэдээс өгсөн сөрөг үнэлгээ 7-р сараас хойш харьцангуй тогтмол байгааг судалгаанаас харж болохоор байна.
Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл
Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.
Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон. Судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.
Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар
Итгэлцэлийн түвшин: 95%;
Алдааны магадлал: 5%