Хүний амьдралын хамгийн чухал зурвас гэр бүл болж бяцхан үрээ өлгийдөж авах байдаг. Монгол улсын хэмжээнд 2016 онд нийт 16 мянга 778 гэр бүл гэрлэлтээ бүртгүүлж голомтоо бадраасан байна. Гэтэл сүүлийн жилүүдэд гэрлэлтийг дуртай үедээ салж, нийлж болдог эвлүүлдэг тоглоом мэт үзэж гэр бүл салалтын хэмжээ сүүлийн дөрвөн жилийн турш тогтмол өссөн байна. Гэр бүлээ зөв төлөвлөөгүйгээс болж гаргасан алдаа, эндэл, хохирлыг хүүхэд хамгийн ихээр хүртдэг
. Гэр бүл гэдэг хүүхдийн хувьд хамгийн чухал орчин хэдий ч хэдий ч гэр бүлээ зөв төлөвлөөгүйгээс болж бяцхан үрс маань сэтгэл санааны байнгын түгшүүрт автан, хүчирхийллийн золиос болж амьдарч байгаа нь өнөөгийн нийгмийн бодит үнэн юм. Мөн сонгуулийн үеийн элдэв амлалт хүүхдийн тэтгэмжийн мөнгө зэргээс үүдэлтэйгээр 20-35 насны залуус гэр бүл болж, амласан мөнгийг авсаны дараа гэр бүлээ цуцлуусан тохиолдол 2006-2009 онуудад гэрлэлтийн бүртгэл нэмэгдээд, эргээд 2010-2011 онуудад гэр бүл цуцлалтын хэмжээ маш их өссөнийг статистик үзүүлэлтээс харж болохоор байна. Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар 100 хүн тутмын 3 нь буюу 4003 хүн гэр бүлээ цуцлуулсан. Үүнээс 25-35 насны хүмүүс гэр бүлээ цуцлах нь зонхилох төдийгүй салах шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа, мөн гэр бүл төлөвлөлтөөс үүддэг
ажээ. Энэ мэт хувь хүний хариуцлагагүй зохион байгуулалтгүй, бие биеэ гэх сэтгэл, амьдралын төлөвлөгөөгүйгээр гэрлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа буруу сонголт хийж, буруу шийдвэр гаргаснаа мэдэх үед нэг бол хүүхэд өнчирч хойд эцэг эхийн гар дээр өсч эсвэл уур бухимдал ганцаардал дунд өсөж торнидог.
Мөн өнгөрсөн онд статистикийн ерөнхий газраас хийсэн судалгаагаар нийслэлийн хэмжээнд өрх толгойлсон 77 мянга 717 эх, хагас өнчин 33 мянга 680 хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь эдгээр хүүхэд эмэгтэйчүүд ямар нэгэн хүчирхийллийн золиос болох магадлал өндөр байгааг харуулж байгаа юм.Тухайлбал эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж өдөрт л нэг хүүхэд зам тээврийн ослоор нас барж, гурван хүүхэд эрүүл мэндээрээ хохирч нэг хүүхэд амиа хорлох үйлдэл хийдэг гэсэн сэтгэл эмзэглүүлсэн судалгааг Замын цагдаагийн газраас гаргасан байдаг. Түүнчлэн сэтгэл зүйчдийн хэлж буйгаар хүүхдэд эцэг эхийнх нь хэн байх нь хамаагүй зөвхөн үргэлж цуг байлгахыг л хүсдэг. Харин энэ хүсэл нь биелэхгүй, эцэг эх хоорондоо хэрэлдэж муудалцах, бие биедээ хүч хэрэглэх үед хүүхдийн сэтгэлзүйд өөрчлөлт орж элдэв гэмт хэрэг аюул осолд өртөх нь элбэг болдог байна.
Тухайлбал гэр бүл салснаар хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлөхөөс гадна тэдний эрх ашиг маш их хөндөгдөж дараах асуудлууд үүсдэг байна.
- Сэтгэл гутрал, хямралтай нүүр тулгарна.
Хүүхдийн эрүүл мэнд, харилцаа зан үйлд өөрчлөлт эмзэглэл үүсэх
,хүүхэд өөртөө итгэлгүй байдалтай өсөх- Өсвөр насны хүүхдүүдийн хувьд салалтаас үүдэлтэйгээр эцэг эхийн голд хаягдаж хараа хяналтгүй буруу зан үйлд автах магадлалтай байдаг
- Хүүхэд нийгмийн идэвхигүй болж сурлагандаа мууддаг
- Хойд эцэг эхтэй болсноор зарим тохиолдолд бэлгийн болон бусад хүчирхийлэлд өртөх магадлал ихэсдэгг.м
Хосууд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдэнд дараах дарамтууд бий болдог
- Эдийн засгийн хувьд хүүхэдтэй болон хүүхэдгүй гэр бүлд хөрөнгө хуваах хувиарлах, эзэмших эрх гэх мэт зүйлтэй нүүр тулгардаг
- Хүүхэд хариуцсан эцэг эхийн аль нэг нь хэт их ачаалал үүрдэг
Ачаалал стрессээс үүдэлтэйгээр хүүхэдтэй зүй бус харьцдаг
- Гэмт хэрэг гарах магадлалтай ихэсдэг учир нь салагч хосуудын хувьд өс хонзонгийн сэдэл үүсэх магадлал ихэсдэг г.м
Үүнээс хүүхэд болон эмэгтэйчүүдэд ямарваа нэг хүчирхийлэлд өртөх нь гэр бүл төлөвлөлтөөс шалтгаалдаг. Айл гэр амар тайван гэр бүлдээ сэтгэл хангалуун байж хүүхэд эрүүл саруул өсөж торних ёстой байхад өдөр бүр хүчирхийлэл, хэрүүл тэмцэл харж өссөн хүүхдүүд хүчирхийлэлд автах, нөгөө талаар хүчирхийлэгч болж хүмүүжих магадлал тун өндөр байдаг байна.
ЭХ СУРВАЛЖ: http://1212.mn/tables.aspx
Сэтгэгдэл бичих